Ашигт Малтмалын Газар энэ сарын 24-нөөс эхлэн нутгийн зүүн хагаст, 20 орчим сая га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болсон байна. Мөн тухайн өдрөөс уртрагийн 104 градусаас баруун хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байсан ажлыг үргэлжлэхээр болжээ.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд дөрвөн жил зогсоод байсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг сэргээж, улсын нийт нутаг дэвсгэрийн 19.9 хувийг хамруулахаар шийдвэрлэсэн юм. Улмаар энэ оны эхнээс нутгийн баруун хэсэгт өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэн, нийт 452 тусгай зөвшөөрөл аж ахуйн нэгжид шинээр олгожээ.
Өөрөөр хэлбэл цахимаар ирсэн дөрвөн өргөдөл тутмын нэгэнд тусгай зөвшөөрөл олгосон байна. Одоогоор зөвшөөрөл авах хүсэлтэй нийт 1.1 мянга гаруй аж ахуйн нэгж байгаагаас 94.6 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай бол дөрвөн хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай, үлдсэн нь хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд юм байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийг хүлээн авах ажил өнгөрсөн долдугаар сарын 6-наас баяр наадамтай холбоотойгоор түр завсарласан аж.
Мөн энэ хугацаанд цахим системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил хийгдсэнээр ийнхүү цахим системээ нээхээр болжээ. Өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгохоос гадна улсын төсвөөр хайгуул хийсэн 10 гаруй сая га талбайд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой. Эхний ээлжинд нийт 10 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас хоёр талбайд шалгаруулалт амжилттай явагдсан бол үлдсэн найман талбайд санал ирээгүй учир өргөдлийн талбайд шилжүүлжээ.