Жимс, ногоог хүнсэндээ хэрэглэх нь ашигтай гэдгийг хүн бүр л мэддэг. Гэвч сүүлийн үед ашигтай чанараа алдаж эхэлснийг олон эрдэмтэн нотолж байна. “New Scientist” сэтгүүлийнхэн их дээд сургуулиудын эрдэмтдээс жимс, ногоо хүний эрүүл мэндэд ашигтай эсэхийг асуужээ.
Хариулт нь тун таагүй гарсан аж. Жилээс жилд жимс, ногооны чихэрлэг чанар нэмэгдэх болсон гэнэ. Учир нь үйлдвэрлэгчид худалдан авагчдыг татах үүднээс амтлаг байдлыг нэмэгдүүлж, байгалийн эсгэлэн чанарыг нь алдагдуулах болсон байна.
Тэрхүү эсгэлэн чанар хувьслын замаар бий болсон бөгөөд хүний эрүүл мэндэд хамгийн ашигтай гэдгээрээ онцлог. Жишээ нь гоо жүржийн эсгэлэн чанарт нарингин гэх байгалийн гаралтай бодис нөлөөлдөг. Энэ нь ходоод гэдэсний шархлаа, үрэвслийн эсрэг чухал үүрэгтэй аж. Кверцетин гэх мөн л эсгэлэн чанартай бодис ногоон цай, брокколи, улаан дарс зэрэгт оршино. Энэхүү бодис нь уушигны хорт хавдраас сэргийлдэг байна.
Бүх төрлийн байцаанд синигрин гэх бодис агуулагддаг бөгөөд мөн л хавдрын эсрэг үйлчилгээтэй.
Олон хүн тэр дундаа хүүхдүүд гашуун хүнс хэрэглэх дургүй. Тиймээс амтат бүтээгдэхүүн гашуунаа "шахаж" эхэлжээ. Эрдэмтэд захиалгаар амтыг өөрчлөхөөр ажилладаг бөгөөд жишээ нь “Брюссель байцаа” буюу булцруут цагаан байцааны “амтыг сайжруулжээ”. Барууны орнуудын дэлгүүрүүдэд “хүүхдэд зориулав” гэсэн тодотголтой ийм байцааг олж болно. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар байгалийн бүтцийг өөрчилснөөр өлсөхгүй ч ашгаа өгөхгүй.
Тиймээс гашуун амттай хүнсийг хоолондоо хэрэглэх хэрэгтэй гэнэ. Тэдгээрт хар, ногоон өнгөтэй ногоо багтдаг бөгөөд үүнд цэцэгт байцай, навчит зууш, бууцай хамгийн ашигтай нь аж.
Зөвхөн ногоо, жимсээр хоолоо бүрдүүлэх нь эрүүл мэндэд хортойг ч Сиэтл хотын Вашингтоны нэрэмжит их сургууль болон Жон Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд анхааруулж байна.
Жимс их хэрэглэснээр амин дэмээр бие махбодоо хангана гэж олон хүн эндүүрдэг. Гэтэл судалгаагаар амтат жимс цусан дахь чихрийн хэмжээг ихэсгэдэг болохыг тогтоожээ. Нэг үгээр хэлбэл амтат жимсийг хэрэглэх нь хийжүүлсэн ундаа ухаас нэг их ялгарахгүй бөгөөд “хоосон” илчлэгийг бие махбодод бий болгодог аж.
Эх сурвалж: New Scientist