Дижитал маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, веб хөгжүүлэгч Wild Digital Agency сонирхолтой кампанит ажлыг эхлүүлжээ. Уран бүтээлч, шинийг сэдэгч залуус 30 өдрийн хугацаанд 30 лого бүтээхээр шийдсэн аж.
Тэд өөрсдийн facebook хуудсан дээр өдөр бүр нэг пост нийтлэх бөгөөд тухайн постны доор дурын хүн өөрийн хүсэж буй логоныхоо нэрийг бичиж, гурван найзыгаа @mention хийхэд хангалттай. Ингээд тусгай программаар санамсаргүй сонгогдсон нэг сэтгэгдлийн сонгож логог нь бүтээх аж.
Логог маргааш өдөр нь нийтлэх бөгөөд зохиогчийн эрхтэй нь хамт тухайн сонгогдсон сэтгэгдлийн эзэнд өгч байгаа юм байна. Анх Behance дээр нэгэн дизайнерын 30 лого гэсэн ажлыг хараад “”30 өдөр 30 лого” төслийг хэрэгжүүлж өөрсдийгөө сорихоор шийдсэн гэсэн юм.
Та ч гэсэн өнөөдрийн постны доор хийлгэхийг хүсэж байгаа логоныхоо нэрийг бичээд, гурван найзыгаа @mention хийж болно. Магадгүй сонгогдох ч юм билүү.
Кампанит ажлынхаа хүрээнд ганцхан өдрийн дотор бүтээсэн логонуудыг нь сонируулж байна.