Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр хаяанд ирлээ.
Ардын наадмын 11 түрүү хүртсэн Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлэн олон сайхан хүчтнүүдийг улсын цолонд хүргэсэн “Сүүж” хайрханыг хэд хоногийн өмнө зорьсон юм.
Ногоон дэвсгэр дэвссэн юм шиг л зүлэг ногоо нь халиурч байдаг “Сүүж” хайрхан гандуу зун хаа сайгүйг адилхан байгааг илтгэж, эргэн тойрон шаргалтаж, шороогоор шуурч угтлаа.
Энэ жил "Сүүж" хайрханы өвөрт Хүч, Ховд, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Завхан, Аварга дэвжээний бөхчүүд бууриа засч нийт 220 орчим бөх бэлтгэлд гарчээ.
Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Г.Ганхуяг, Г.Алтангэрэл, С.Содномдорж, А.Цацабшир, Т.Амартүвшин, Б.Гончигдамба гарьд, начин А.Хатансайхан, А.Батмөнх, Н.Батзаяа нар улсын цолтнууд "Сүүж хайрхан"-г түшжээ.
"Ховд" дэвжээг ахалж буй Монгол Улсын харцага Т.Амартүвшинтэй цөөн хором ярилцлаа. Энэ жилийн хувьд Ховд нутгийн бөхчүүд гурван хэсэг гал болон гарсан.
Сүүж хайрханд улсын харцага Г.Алтангэрэл, улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, улсын начин Ч.Цогбаяр, Н.Батзаяа болон аймгийн наадмуудад зодоглох залуу бөхчүүд багтжээ.
Дорноговь аймгийн "Хутагтын хүчтэн" дэвжээний бөхчүүд нутагтаа бэлтгэл сургуулилтаа эхлүүлж хамгийн сүүлд "Сүүж" хайрханы галд бууриа сэлгэжээ. Улсын харцага А.Цацабшир, аймгийн начин О.Болд-Эрдэнэ нараар ахлуулсан "Хутагтын хүчтэн" дэвжээнд улсын начин А.Хатансайхан, аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, аймгийн арслан Т.Пүрэвсайхан тэргүүтэй 21 бөх багтжээ.
Аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргалаас бэлтгэл сургуулилтын талаар тодрууллаа.
"Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ "Сүүж" хайрханг түшсэн галуудаас хамгийн өнөр бүлтэй нь. Сүүлийн 15 жил "Сүүж" хайрханд бэлтгэл сургуулилтаа базааж буй Д.Мөнхбаатар арслан галаа ахалж улсын харцага Г.Ганхуяг дасгалжуулж байгаа. Улсын харцага Ц.Содномдорж, начин М.Эрдэнэбат, А.Батмөнх, Б.Баянмөнх, М.Эрдэнэбат, аймгийн асрлан А.Давааням, Л.Нямбаяр нарын 40 гаруй бөхчүүд галд гарчээ. Биднийг очоод уулзаж амжаагүй байхад "Хөвсгөлийн хүчтэн дэвжээ" хөлбөмбөгийн талбай орно гээд машиндаа суугаад давхицгаачихав. "Сүүж" хайрханаас 10 орчим км зайд орших "Говь резорт"- амралтын баазын хөлбөмбөгийн талбайд хиймэл зүлгэнд бэлтгэлээ давхар хийж байгаа юм байна. Араас нь давхиад очтол хиймэл зүлгэнд барилдаж байлаа. Голд хүйт ортол зэврүүн салхитай байсан ч цаг орчим барилдацгаав. "Хиймэл зүлэг халуунд муухай үнэртэй юм билээ. Өнөөдөр сайхан сэрүүхэн өдөр байлаа" гэх үгийг А.Батмөнх начин бэлтгэлийн төгсгөлд нь хэлсэн юм.
Жил бүрийн улсын их баяр наадмаар "Сүүж" хайрханаас улсын цолтнууд төрөн гардаг. Улсын их баяр наадмын 11 түрүү хүртсэн Б.Бат-Эрдэнэ аварга ч энд бэлтгэл сургуулилтаа базаасан. Энэ жилийн баяр наадмаар улсын цолтны эгнээнд багтах хүчтэн, азтай хийморьтой хэн нь түрүү хүртэхийг тааварлашгүй.