Хархорин худалдааны төвийн дэргэдэх явган зорчигч, нийтийн эзэмшлийн зам, талбайд стандарт эрүүл ахуйн шаардлага хангахгүй, чанарын баталгаагүй бараа бүтээгдэхүүн худалдаж буй иргэдийг таслан зогсоох тухай Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарчээ.
Энэ дагуу тус дүүргийн холбогдох хэлтэс, албаны удирдлагууд хяналт шалгалт явуулж, зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, ТҮЦ-ийг татан буулгах ажлыг зохион байгуулсан байна.
Мөн тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Хархорин худалдааны төвийн дэргэдэх зөвшөөрөлгүй 83 худалдаа эрхлэгчдийг бүртгэн, үйл ажиллагааг нь зогсоох мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Түүнчлэн автомашиндаа хүнсний болон бараа бүтээгдэхүүн худалдаж байгаа иргэдэд хууль тогтоомжийн талаарх мэдээлэл өгч, хариуцлага тооцжээ.
Цаашид Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс хамтран зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэдэд нийтийг хамарсан ажил хийх боломж бүрдүүлэх, ажлын байраар хангах, сурталчилах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Б.Сүрэн