БНХАУ-ын хамгийн том хайлтын сүлжээг эзэмшигч “Baidu” компанийн орлого I улиралд 34 хувиар өсч, 2.05 тэрбум ам.долларт хүрлээ. Хэдий тийм боловч цэвэр “Baidu” компанийн цэвэр ашгийн хэмжээ нь жилийн дүнгээрээ 3.4 хувь буурснаар 395.1 сая ам.доллар болжээ.
Нийт ашгийн хэмжээ нь жилийн дүнгээр 3.4 хувь буурснаар 395.1 сая ам.доллараар хэмжигдсэн байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд тус компани газарзүйн байршил болон онлайн дэлгүүрийн үйлчилгээнийхээ тусламжтай нийт 557 сая хэрэглэгчийг шинээр татаж чадсан нь санхүүгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлжээ.
Үүнээс гадна орлогын ихэнх хэсгийг зар сурталчилгаанаас бүрдүүлдэг “Baidu” компани гар утсаар үзүүлэх үйлчилгээгээ өргөжүүлэхэд анхаарал хандуулах болсон юм. Энэ ч утгаараа өнгөрсөн улирлын нийт орлогын 50 хувийг гар утасны бизнесээс олсон болохыг тус компанийн удирдлагууд онцолжээ.