"Олон улсын хэл, соёлын их наадам" энэ сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
“Олон улсын Турк хэлний холбоо”-ноос жил бүр зохион байгуулдаг “Олон улсын хэл, соёлын их наадам” нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хэлний авьяастай хүүхдүүдийг хамарсан соёл, урлагийн арга хэмжээ юм.
Тэгвэл энэ жилийн наадамд Монгол, ОХУ, Турк, Белги, Киргиз, Казахстан, Индонези, Ирак, Мозамбик, Филиппин, Украин, Бангладеш, Тунис, Азербайжан, Румын гэх 15 орны хүүхдүүд оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна.
Наадмын оролцогчид өчигдөр /04.15/ төрийн ордонд айлчилж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид бараалхжээ.
Энэ сарын 18-нд буюу бямба гарагт Чингисийн талбайд болон Соёлын төв өргөөнд Олон улсын соёлын үзэсгэлэн болно. Үүнд дээр нэр дурдсан улс орноос ирсэн сурагч хүүхдүүд эх орныхоо соёл, уламжлал, үндэсний дуу бүжгийг танилцуулах аж.
Дэлхийн 140 орны сурагч хүүхдүүдийн эх хэл, соёл заншлаа танилцуулан оролцдог тус үйл ажиллагаа нь өнгөрсөн жилийг хүртэл Туркэд зохиогдож байсан бол 2013 оноос хорвоогийн олон өнгийг дэлхийн янз бүрийн газар нутаг, улс орон хүргэхээр зорьж байна.