Монголын үр тариа эрхлэгчдийн холбооныхон Хүнс, хөдөө аж ахуйн яам 20 мянган тонн улаан буудай ОХУ-аас импортлох зөвшөөрөл олгосныг эсэргүүцэж байгаа. Мөн үүн дээр нэмж 60 мянган тонн буудай импортлох зөвшөөрөл хүссэн албан бичиг салбарын яаманд ирээд байгаа. Хэрэв яам энэ зөвшөөрлийг өгвөл Монгол Улсын жилийн хэрэгцээг хангана” хэмээн тус холбооны тэргүүн Л.Цандэлэг ярьжээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.
-Яаманд 60 мянган тонн улаан буудай импортлох хүсэлт ирсэн үү?
-Ер нь бол яаманд аж ахуйн нэгжүүдээс ямар ч хүсэлт ирж болно. Харин түүнийг авч хэлэлцэх, зөвшөөрөл өгөх, эсэх нь тусдаа асуудал. Улаанбуудайн импортын зөвшөөрөл хүссэн хүсэлт манай Хүнсний газарт ирэх учиртай. Ийм хүсэлт ирээгүй гэж тус газрын дарга Баярмаа хэлж байна. Мөн манай газарт ирээгүй тул уг мэдээлэл ор үндэсгүй болж байна.
-Манай улсын гурилын нөөц ямар хэмжээнд байгаа вэ?
-Ирэх аравдугаар сарын 20-ныг хүртэл хэрэглэх буудай, гурилын нөөц байгаа. Үүнээс хойш шинэ ургацын буудай гарна гэж тооцоолсон. Монгол Улс жилдээ 320-350 мянган тонн улаан буудай хэрэглэдэг. Өнгөрсөн жил энэ хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээний ургац авсан гэв.