Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулж буй “Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекцийн зочноор эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, клиникийн профессор С.Баясгалан уригдсан.
Эмч болохоор зорьж буй сурагчид, уг мэргэжлээр суралцаж буй оюутнууд оролцсон энэ лекц сонирхолтой, хөгжилтэй, урам зориг хайрласан, сургуулийнхаа намтар түүхийг хуваалцсан, суралцсан, бас профессор хэмээх энэхүү алдраар бахархах сэтгэл төрүүлж, мэргэжлийн үнэ цэнэ, эмч хүний жаргал, зовлон, сургамжаар дүүрэн байлаа.
Профессор С.Баясгалан залуустаа“ Ямар ч мэргэжлийн эмч болсон шантралгүй сайн сурах хэрэгтэй. Би 20 жил ажиллаад сая өөрийгөө эмч болох нь дээ гэж тоосон. Эмчийн мэргэжил тийм их цаг ордог ажил. Нэгэнт сонголтоо хийсэн бол бүү эргэлз, шийдэмгий, зоригтой бай. Эмч хүн зоригтой байх нь хамгийн чухал. Мэргэжил бүхэн сайхан гагцхүү мэргэжилдээ эзэн байх нь чухал. Ер нь ямар ч мэргэжил сонгосон бай та бүхэн зөв “хүн” байгаарай ” гэдгийг чухалчлан захилаа.
Түүний лекцэнд нэгэн эмээ Орхон цогцолбор сургуулийн 12 дугаар ангид сурдаг ач хүүгээ дагуулан иржээ. Тэрээр лекц дуусаад АШУҮИС-тай танилцаж “ Ач хүү маань эмч болох сонголтоо эргэлзээгүй шийдлээ” гэсэн юм.