Ус нь устөрөгчийн исэл болох ус нь өнгө, үнэр, амтгүй, тунгалаг химийн энгийн нэгдэл боловч олон онцлог шинж чанарыг үзүүлж чаддаг цорын ганц бодис юм.
Хүний биед ус ямар тустай вэ?
1. Амьдралын эх сурвалж бөгөөд хүний биеийн 65-70 хувь нь уснаас тогтдог.
2. Хүний биед орсон тэжээлийн бодисыг уусгагч гол бодис болдог.
3. Биеийн дулааны солилцоонд оролцдог.
4. Бодисын солилцооны дүнд үүссэн хорт бодисыг биеээс гадагшлуулна.
Ундны усны чанар гэдэг нь эрүүл ахуйн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл найрлагын хувьд хүний биед зохимжтой, усанд агуулагдах бичил элементүүдийн агууламжийн харьцаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх юм.
Хөгжиж буй орнуудын хүн амын өвчлөлийн 80 хувь, нас баралтын 3/1 нь чанарын шаардлага хангаагүй ус хэрэглэснээс үүдэлтэй байна.
Усны бохирдол гэж юу вэ?
Усны бохирдол гэдэг нь ямар нэгэн бодис усанд орсноос байгалийн унаган төрхөд нь сөрөг нөлөө илрэх явдал юм. Органик ба эрдсийн бохирдлоор бохирдсон ус орно.
Усны биологийн бохирлуулагчдад: Патегин бактери, шимэгч хорхой, вирус ордог.
Химийн бохирлуулагчдад: Нитрит, хартугалга, мишьяк, цацрагт идэвхит нэгдлүүд ордог.
Гэрийн нөхцөлд ус яаж бохирддог вэ?
-Усны савны бохирдлоос /ус хадгалах, зөөвөрлөх сав, усны савны цэвэрлэгээ хангалтгүй байгаагаас/
-Ус хутгах тусгай шанагагүй байх /ус авах, хоол унд хийхдээ гараа угаахгүй байх/
-Баталгаагүй эх үүсвэр /усны эх үүсвэрийн эргэн тойронд хамгаалалтын бүс байхгүйгээс ил задгай ус нь мал, амьтан, хүний ялгадасаар бохирддох/
-Усыг зөөх явцад /Таггүй саваар ус зөөхөд тоос, шороо, гарын бохирдол зэргээс ус бохирдоно/
-Усыг удаан хугацаагаар хадгалах
-Айл өрхүүдийн бие засах газар, бохир усны нүх зэрэг ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, ашиглалт, хог хаягдлын зайлуулалт хангалтгүй зэргээс болж ус бохирлоно.
Гэрийн нөхцөлд ус цэвэршүүлэх энгийн аргууд:
-Ус шүүх энгийн арга /булингартай усыг цэвэр, нарийн ширхэгтэй самбай даавуу хэрэглэн шүүж/
-Усан дахь шавьж, хорхой, хөвж буй хатуу зүйлийг зайлуулж авах/
-Буцалгах арга / Усыг буцалгахад өвчин үүсгэгч бүх нянгууд үхдэг/
-Нараар ус цэвэршүүлэх /усыг шилэн саванд хийж таглан үд дундын наранд байлгахад түүнд агуулагдаж буй өвчин үүсгэгч ихэнхи нянгууд бүрэн устдаг/
Усны хэрэглээний зөв дадал
-Усыг зөвхөн буцалгаж хэрэглэх.
-Түүхий ус хэрэглэхгүй байх
-Гэрийн нөхцөлд усыг зөөвөрлөх, хадгалахад онцгой анхаарах
-Ус зөөх сав нь цэвэрлэж, ариутгахад хялбар том амсартай байх
-Усны савыг 7 хоногт 1-ээс доошгүй удаа бүрэн суллаж сайтар сойздон угаах
-Ундны усыг тасалгааны температурт 3 хоногийн дотор хэрэглэж дуусгах
-Өрхийн гишүүд аль болох бохир гар, бохир шанагыг усанд дүрэхгүй байх.
-Усны савыг гэрийн тэжээвэр амьтнаас хол байлгах.
-Бохир усыг муу усны нүхэнд хийж хэвших
-Ундны усаа баталгаатай зөв газраас авах