Эрүүл биед саруул ухаан оршино гэсэн ардын сайхан үг бий. Хүн бүр амжилтанд, аз жаргалд хүрэхийг хүсдэг. Харин энэ бүхэнд хүрэх зам нь эрүүл бие. Өдөр бүр эрч хүчээр дүүрэн байж, ажилдаа амжилт гаргаж тэр хэрээр амьдралдаа аз жаргал авчрахын тулд бид эрүүл байх ёстой.
Эрүүл байхын тулд бид амьдралынхаа хэмнэлийг өөрчлөх хэрэгтэй. Ингээд мэргэжилтнүүд өдөр бүр эрч хүчээр дүүрэн байхад тань туслах долоон арга замыг хэрхэн нэрлэснийг та бүхэндээ хүргэж байна. Хүчин чармайлтгүй амжилт гэж үгүй. Тиймээс дараах долоон зарчмыг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
1.Дасгал хөдөлгөөн
Өглөө бүр тогтмол цагт дасгал, хөдөлгөөн хийх нь эхний алхам. Энэ нь заавал өглөө бүр хэдэн км гүйж, фитнесд яв гэсэн үг биш. Гэрийн нөхцөлд алхалт, дээс тоглох зэрэг хялбархан дасгалыг хийж занших нь танд эрч хүч, эрүүл мэндийг бэлэглэх болно.
2.Хангалттай унтаж амрах
Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар долоон цаг унтахад хангалттай гэсэн тоо байдаг. Гэхдээ хүн бүрийн хангалттай унтаж амрах цаг харилцан адилгүй. Нойр хоол хүнснээс илүү чухал гэх нь ч бий. Тиймээс хангалттай амрахад тогтмол цагт унтаж хэвших, унтах орчинг нам гүм, сэрүүн байлгах, унтахаасаа өмнө тайван байх, архи, тамхи, кофе зэргийг унтахын өмнө хэрэглэхгүй байх хэрэгтэй.
3.Багадаа найман аяга ус уух
Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Тиймээс бидэнд цэвэр усны хэрэглээ их. Хүний биеийн жингээс хамааран өдөрт шаардагдах усны хэмжээ харилцан адилгүй. Гэхдээ өдөрт багадаа 8 аяга ус уух нь таны эрүүл мэндэд сайн болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
4.Эрүүл хооллолт
Эрүүл хооллолт бол биеийн тань эрч хүч, эрүүл мэнд, биеийн жин барих гээд олон зүйлд эерэг ач холбогдолтой. Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлана гэсэн үг биш. Харин олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа ургамлын гаралтай хүнс, өөх тос, сахар, давсны хэрэглээг багасгах, өглөөний цайг ууж хэвших зэрэг болно.
5.Бүтээмжээ өндөрсгөх
Нийгмийн сүлжээ фэйсбүүк, инстаграм, твиттер ашиглах, телевизор үзэх, хов базах зэргээс аль болох татгалзах хэрэгтэй. Өдөр тутам үл ялиг цаг хугацаа зарцуулж байгаа мэт санагдах эдгээр зүйлс бидний амьдралын бүтээмжээс асар ихийг хумсалсаар байдаг аж. Энэ нь эцэстээ сэтгэл ханамжгүй байдлыг бий болгож улмаар бухимдал төрүүлэн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.
6.Амин дэм
Өөрийн биед хэрэгтэй амин дэмийг идэж буй хоол хүнснээсээ гадна нэмэлтээр хэрэглэх нь чухал. Гэхдээ аль сайн гэсэн болгоныг хэрэглэж болохгүй. Амин дэмийг эмчийн зааврын дагуу тохирох тунгаар хэрэглэж заншаарай.
7.Эерэг хандлагатай бай
Ажил дээр ч, амьдралд ч хандлага хамгийн чухал. Аливаа зүйлийг ямар нүдээр харна яг л тэгж харагддаг. Хичнээн сайхан зүйл байлаа ч та онцгүй л гэж бодвол тийм л санагдах болно шүү дээ. Тиймээс бүх зүйлд хандах хандлагаа эерэг болгох нь өнөөгийн завгүй, бухимдалтай нийгмийн амьдралыг сайхан болгоно. Тэр хэрээр таны эрүүл мэндэд тустай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Дээрх долоон зарчмыг та өнөөдрөөс эхлэн амьдралдаа хэрэгжүүлээрэй. Өдөр бүр эрч хүч, инээмсэглэлээр дүүрэн байна гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсэе.