“Хувийн эмнэлэгт дараалал ихтэй, төлбөр өндөр хэр нь хүүхдээ аваачихаар хэдхэн минут үзсэн болоод л баахан хүчтэй эм бичиж өгдөг. Төлбөрөө төлсөн юм чинь чанартай үйлчилгээ авмаар л байна шүү дээ. Иргэн Б.Б”
Энэ бол хүүхдээ хувийн эмнэлэгт үзүүлдэг нэгэн эхийн сэтгэгдэл. Хувийн эмнэлгээр үйлчлүүлэх эс хандах нь тухайн хүний сонголт ч өндөр төлбөр төлсөн атал чанартай үйлчилгээ авч чадаагүй иргэд энэ мэт гомдоллох нь сүүлийн үед түгээмэл болжээ.
Сурвалжлагаараа хүүхдийн хувийн эмнэлгүүдийг шүүмжлэхийг зорьсонгүй, зөвхөн үйлчлүүлэгч иргэд тэднээс ямар үйлчилгээг хүлээх ёстой, өндөр үнэ төлсөн атлаа гурван минутын үзлэгт орох нь ёс зүйд хэр нийцэх вэ? Энэ талаар нэхэн сурвалжиллаа.
ИРГЭД УЛСЫН ЭМНЭЛГИЙН АЧААЛЛААС ҮҮДЭН ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ХҮҮХДЭЭ ҮЗҮҮЛДЭГ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдээлснээр хотын хэмжээнд 1100 эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 800 орчим нь хувийн эмнэлэг бөгөөд үүнээс 22 нь л хүүхдийн эмнэлэг байна.
Улсын эмнэлгүүдийн ачаалал, хүнд суртал зэрэг янз бүрийн шалтгаанаас үүдэн зарим эцэг, эх сүүлийн үед тэдгээр хувийн эмнэлэгт хандах болжээ.

Ялангуяа ханиад томууны өвчлөл өндөр хүйтний улиралд өрхийн эмнэлэгт тэр бүр найдалгүй хувийн эмнэлэг барааддаг байна.
Манай сайтаас явуулсан “Та хүүхдээ хувийн эмнэлэгт үзүүлдэг үү?” хэмээх санал асуулгад 241 хүн оролцсоноос эцэг эхчүүдийн дийлэнх хувь буюу 54 хувь нь “Тийм” гэж хариулсан юм.
Харин “Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?” асуултанд нийт оролцогсодын 47 хувь нь “Өндөр төлбөр авдаг хэр нь чанартай үйлчилгээ үзүүлдэггүй учраас сэтгэл дундуур байдаг” гэжээ.
Нэг талаараа хувийн эмнэлгүүд улсын эмнэлгүүдийн ачааллаас хөнгөлж буй сайн талтай ч төлбөр мөнгөө авсан заримынх нь үйлчилгээ иргэдийн санасан хэмжээнд тэр бүр хүрч чаддаггүй нь эндээс харагдаж байна.
ГЭВЧ ХУВИЙН ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЯМАР АСУУДАЛ ТУЛГАРАВ?
“Хувийн эмнэлгүүд дэндүү олон байдаг. Гэхдээ сэтгэл хүрэхүйц үйлчилгээ зөвлөгөө тэр бүр өгч чаддаггүй. Тэгээд дэргэдээ эмийн сантай эсвэл эмийн сан зааж өгч явуулахаас гадна хэт хүчтэй эм бичиж өгдөг нь нийтлэг үзэгдэл юм шиг санагддаг. Иргэн Ц.Д”
***
“Улсын эмнэлэг нь муу болохоор мөнгөө төлж хувийн эмнэлэгт үзүүлдэг. Гэтэл эмч нар нь дараагийн хүүхдээ үзэх гээд их хам хум үздэг. Асуулт асуухаар мэдээжийн юм асууж байгаа аятай хандана. Уг нь төлбөрөө нэгэнт төлсөн бол чанартай үйлчилгээ авмаар л байна шүү дээ. Иргэн Н.У”
***
“Баянгол эмнэлэгт 30 мянган төгрөгөөр хүүхдээ үзүүлсэн. Ердөө гурван минут ч хүрэхгүй хугацаанд үзээд болчихсон. Бид хоёрыг хэвтэж эмчлэхийг зөвлөсөн бөгөөд төлбөр нь арай л өндөр санагдсан. Иргэн Э.Б”
“Хувийн эмнэлгүүд хурдан эдгээвэл хүмүүс буцаж ирнэ гэж орлогоо боддог юм уу мэдэхгүй хэтэрхий хүчтэй антибиотик бичиж өгдөг. Тэгээд тэр заавраар хүүхдэдээ өгсөөр байгаад эмэнд дасал болж ханиад нь ч эдгэхээ байж ойр ойрхон өвдөх боллоо. Иргэн Д.Д”
***
“Улсын, хувийн гээд бүгд л адилхан. Хүүхэд ханиад хүрсэн гэвэл чагнаж үзээд л хоолой үзнэ. Миний бодлоор хүнээс мөнгө авч байж сайн үзлэг хийх хэрэгтэй шүү дээ. Ядаж нэг айлын хоёр хүүхдэд хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Иргэн Н.О”

Тэдний ярьж буй асуудал агуулгын хувьд ав адилхан. Өндөр төлбөр авдаг атлаа чанартай үйлчилгээ үзүүлдэггүй...
ГУЧИН МЯНГАН ТӨГРӨГӨӨР ГУРВАН МИНУТЫН ҮЗЛЭГ ХИЙХ НЬ ЁС ЗҮЙД ХЭР НИЙЦЭХ ВЭ?
Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй хүүхдийн эмнэлгүүд нэг удаагийн үзлэгтээ 25.000-40.000 төгрөгийн төлбөр авдаг.
Ханиад томуу ихэссэн хүүхэд өвчлөмтгий энэ үед дийлэнх нь ажлын өдрүүдэд 09.00-18.00 цаг хүртэл ажиллах бөгөөд зарим нь 15-20 минутын зайтай үйлчлүүлэгчийн захиалгыг авдаг.
Иргэдийн ярьж буйгаар хүүхдийн эмнэлэг гэх нэр зүүсэн атал нэг өрөөнд ганц эмч суугаад 15 минут тутамдаа 25.000-40.000 мянган төгрөг аваад, хүүхдийн биеийг чагнахгүй атлаа нэг л жороо бичээд суух эмч мэр сэр байдаг гэнэ.
Мэдээж хувийн бизнес учир буруу, зөвийг шүүх эрх хэнд ч байхгүй. Эмчийг зорьж очсон, мөнгөө төлсөн, үйлчлүүлсэн, сэтгэлд нийцээгүй хэр нь шаардлага тавьж чадаагүй бол өөрийн л хохь болно. Энэ бол зах зээлийн дүрэм.
Гэсэн хэдий ч хувийн эмнэлэг, эмч гэдэг ёс зүйн үүднээсээ зах дээр зогсох наймаачнаас огт өөр ойлголт юм. Зориод очиж буй хэнд ч сэтгэлээсээ хариуцлагатай хандах нь тэдний үүрэг.

Тэгэхээр дараагийн үйлчлүүлэгчээ авахын тулд гучин мянган төгрөгийн төлбөр төлсөн Дулмаагийн хүүхдийг гурван минут үзэх нь ёс зүйд нийцэхгүй мэт.
Б.БАДАМХАНД: ЭМЧ ХҮҮХДЭД ҮЗЛЭГ ХИЙХДЭЭ 26-30 МИНУТ ЗАРЦУУЛАХ ЁСТОЙ
Монгол улсад хүүхдийн эмчийн үзлэгт тавигдах стандарт байдаг болов уу. Өөрөөр хэлбэл эмч хүүхдэд дунджаар хэчнээн хугацааг зарцуулах шаардлагатай, ямар ямар үйлчилгээг үзүүлэх ёстой вэ? Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Хүүхэд, өсвөр үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Бадамхандаас тодрууллаа.
-Монгол улсад хүүхдийн эмчийн үзлэгт тавигдах стандарт байдаг болов уу. Жишээ нь хүүхдийн эмч хүүхдийн үзлэгт хэчнээн минутыг зарцуулах ёстой байдаг вэ?
-“Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлөөс сэргийлэн хамгаалах олон улсын “Хүүхдийн өвчний цогц менежмент” гэж хөтөлбөр байдаг. Тэнд зааснаар бол эмч нэг хүүхдэд ойролцоогоор 26-30 минут зарцуулах ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд эмч хүүхдийн толгойноос хөл хүртэл цогц үзлэг хийж, оношилж, зөвлөгөө өгөх ёстой. Гэвч эмчийн ачааллаас болоод энэ нь амьдрал дээр тэр бүр хэрэгжихгүй байна.
-Эцэг эхчүүдийн хувьд хувийн эмнэлгүүд төлбөр авдаг хэр нь маш хурдан хугацаанд чанартай үзлэг хийхгүйгээр гаргадаг, нэг л жороо бичиж өгдөг гэх гомдол цөөнгүй байсан?
-Яг ийм гомдол манайд бол ирээгүй байна. Хэрэв иргэдийн зүгээс нэр хаяг нь тодорхой, энэ мэт санал гомдол баримттайгаар ирүүлбэл бид хяналт тавьж ажиллана, бүр цаашлаад эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй нь хүртэл холбогдуулж арга хэмжээ авах боломжтой.
Тэнд зааснаар бол эмч нэг хүүхдэд ойролцоогоор 26-30 минут зарцуулах ёстой гэж үздэг.
-Ер нь хүүхдийн эмч өдөрт хэчнээн хүүхэд үзэх ёстой гэсэн норм байдаг уу?
-Нэгдсэн эмнэлгийн стандартаар өдөрт нэг эмч 20, сэхээний эмч таван хүүхэд үзэх норм байдаг боловч ачаалал их учраас хэрэгжихгүй л байна. Энд нэг зүйл хэлэхэд бид хувийн эмнэлгүүдэд хариуцлага тооцно л гэж бодож байгаа. Учир нь мөнгө авч хүүхэд үздэг атлаа хүндэрчихвэл хариуцлагаа хүлээхгүй улсын эмнэлэг рүү явуулдаг үзэгдэл сүүлийн үед ихээхэн гарах боллоо.
-Хувийн эмнэлгүүд үйл ажиллагаандаа зарцуулах зорилгоор улсаас мөнгө авдаг уу?
-Хүүхэд хэвтэн эмчлэх зориулалттай эмнэлгүүд сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд даатгалаас тодорхой хэмжээний мөнгөн санхүүжилтыг авдаг.
ГАДНЫ ТУРШЛАГА...
Солонгос улсад хүүхдийн хувийн эмнэлгүүд улсынхтай харьцуулахад харьцангуй хямд үнэтэй байдаг байна.
Нэг эмч 2-3 сувилагчтай байх бөгөөд сувилагч нар нь хүүхдийг эмчид үзүүлэхэд бэлдэж, өндөр, жин, халуун, даралтыг нь үздэг байна.Үүний дараа эмч тухайн хүүхдийн чих, хоолой, хамрыг дурандаж, цээжийг чагнах гэх мэтээр нарийн үзлэг хийдэг гэнэ.
Тухайлбал, улсын эмнэлэгт хүүхдийн үзлэгийн үнэ хамгийн багадаа 25 мянган вон байдаг бол хувийн эмнэлгүүд нь 7.000-8.000 воны үнэтэй аж.
Нэг эмч 2-3 сувилагчтай байх бөгөөд сувилагч нар нь хүүхдийг эмчид үзүүлэхэд бэлдэж, өндөр, жин, халуун, даралтыг нь үздэг байна.
Үүний дараа эмч тухайн хүүхдийн чих, хоолой, хамрыг дурандаж, цээжийг чагнах гэх мэтээр нарийн үзлэг хийдэг гэнэ. Ингэхдээ нэг хүүхдэд 20-25 минут зарцуулдаг байна.
Харин улсын эмнэлгийн хүүхдийн үзлэгт чих, хамар, хоолойг дуранддаггүй бөгөөд шаардлагатай тохиолдолд 50 мянган вон нэмж төлж үйлчлүүлдэг аж.