Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 10-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Хүүхэд-Хууль” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа.
“Амар тайван орчинг хамтдаа бүтээе” уриан дор зохиогдох дэвжээ тэмцээн нь амар тайван орчинг бүрдүүлэхэд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний бүтээлч санал санаачлагыг дэмжих, хууль дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.
2 үе шаттайгаар зохиогдсон тэмцээний эхний шалгаруулалт сургууль тус бүр зохиогдож, 2 дугаар шатанд шалгарсан 15 баг авьяас чадвар, авхаалж самбаагаа сорилоо. Тун өрсөлдөөнтэй болсон тэмцээний 1 дүгээр байрыг 97 дугаар сургууль эзэлж өргөмжлөл 400 мянган төгрөг, 2 дугаар байрыг 44 дүгээр сургууль эзэлж өргөмжлөл 300 мянган төгрөг, 84 дүгээр сургууль 3 дугаар байр эзэлж өргөмжлөл 200 мянган төгрөгөөр8 Тусгай байранд Амгалан цогцолбор сургууль орж 100 мянган төгрөгөөр тус тус шагнуулсан байна.
Тэмцээнд оролцсон хүүхдүүдээс “Шилдэг сурагч”-аар 53 дугаар сургуулийн сурагч Х.Уянга шалгарч өргөмжлөл 50 мянган төгрөгийн шагнал авлаа. “Хүүхэд-Хууль” дэвжээ тэмцээн тун сонирхолтой болж, сурагчид идэвхитэй оролцсон нь тэдний бэлдсэн үзүүлбэрүүдээс харагдаж байсан юм.
2014 оны есдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 442 хүүхэд гэмт хэрэгт холбогдсоноос 72 хүүхэд Баянзүрх дүүргийн харьяалалтай байна. Тиймээс сурагчид, эцэг эх, багш нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай гэж үзэн дэвжээ тэмцээнээр дамжуулан сурагчдын хуулийн мэдлэгийг бататгахыг зорьсон гэж тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Ц.Батхүү ярьсан юм.
Хамт олон, найз нөхдөө дэмжихээр ирсэн сурагчдын дунд хөгжөөн дэмжигчдийн тэмцээн зохион байгуулж 3 сурагчийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ.