Монголын Залуучуудын Холбооноос залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргах гэж байна.
Номонд дурлаж, номыг шимтэн уншдаг, номыг хайрладаг залуус болон зохиолч, багш, эрдэмтдээс энэ жагсаалтанд орох номын саналыг авах юм байна. “Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг.
Хэдийгээр орчин үед ухаалаг утас, компьютер, интернэт, сошиал ертөнц, телевиз, сонин хэвлэлээс бид хэрэгтэй мэдээллээ авч байгаа ч мэдлэгийг ном л олгодог.
Тэгвэл удахгүй залуус бидний ширээн дээр өдөр бүр байрлаж, залуу насандаа заавал унших, мэдлэг, мэдээлэл, хүмүүжил олгох 100 номын жагсаалт гарах нь.
Бидний толгой хогийн сав биш. Хэвлэгдсэн ном бүрийг уншиж тэр бүр чадахгүй, унших цаг зав ч тэр бүр олдохгүй залуу хүний амьдралд ном уншихаас өөр олон зүйлийг эхлүүлэх үе ирдэг. Тиймээс бид ирээдүйд бидний амьдралд хэрэг болох мэдлэгийг өгөх номыг унших ёстой.
МЗХ-оос шинжлэх ухаан, танин мэдэхүй, хувь хүний хөгжил, философи, сэтгэлгээ, түүх, уран зохиол, яруу найраг гэсэн төрлөөр шилдэг номуудыг нэрлэнэ. Энэ аян нь “Номоор нээе” төслийн дагуу хийж байгаа ажил юм.