Монголтой хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Оросын аюулгүй байдлыг хангах чухал чиглэл мөн. Ийм гарчигтай нийтлэлийг Михаил Винокуров “Аргументы недели” сайтад нийтэлжээ. Энэ нийтлэлийг товчлон та бүхэнд хүргэе.
Барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, манай засгийн газраас үүнд хариу бариад гурван долоо хоног өнгөрлөө. Дүгнэлт хийж, түүнийхээ үндсэн дээр зарим арга хэмжээ авч болох мэт.
Оросын зүгээс хариу арга хэмжээ үнэхээр цагаа олсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дэлхий хоорондоо нягт уялдаатай, тэгээд ийм категориудаар тоглох нь хоёр үзүүртэй зүү мэт нөлөөтэйг баруунд харуулж өглөө.
Өөрсдийгөө хэт дөвийлгөн сагсуурч байсан барууны орнууд Орос хариу хориг тавина гэж төсөөлөөгүй юм. Тэгээд шангаа хүртлээ. Ингээд зогсохгүй цаашлаад бидний эсрэг хориг арга хэмжээнийхээ хүрээг тэлсээр байвал бид ч хариу өгнө гэдгийг тодорхой харуулах хэрэгтэй.
Жишээ нь, ирээдүйд бөөрөнхий мод экспортлохыг эрс багасгах боломжтой, мөн мод боловсруулалтын бүтээгдэхүүний үнийг нэмэх шаардлагатай. Энэ нь бидэнд их ашигтай, ойн аж ахуйн нөхцлийг сайжруулах нөхцөл бүрдэж, үр шим, ашгийг нь нэмэгдүүлж, дотооддоо боловсруулан, хүн амыг ажлаар хангах юм. Харин одоохондоо бид бөөрөнхий мод гаргаж байна.
Махны хувьд гол нийлүүлэгч нь Латин Америк, харин Европын холбоо, англи хэлээр ярьдаг орнуудаас мах оруулахаа больсноор Бразил, Аргентинаас худалдан авалтаа нэмэхэд хүрнэ. Гэтэл импортын махны 70 хувийг Москва, Санкт-Петербург хотод хэрэглэдэг.
Энэ үүднээс аваад үзвэл мах нийлүүлэх хамгийн ашигтай орон бол Монгол. Тиймээс бид үхэр, хонины мах үйлдвэрчлэгч монголчуудыг оросын зах зээл рүү идэвхтэй татан оролцуулах шаардлагатай.
Монгол махны давуу тал юу вэ?
Нэгдүгээрт, өөрийн өртөг бага, Орост ч хямд тусна. Монголд нэг килограмм үхрийн мах 146 рубль, хонины мах 129 рубльтэй тэнцдэг. Энэ нь оросын зах зээлтэй харьцуулахад хоёр дахин бага үнэтэй гэсэн үг.
Хоёрт, монгол махыг боловсруулах хэд хэдэн үйлдвэр Сибирьт баригдсан – Эрхүү, Улаан-Үд, Чита. Эдгээр үйлдвэрүүд армийн хэрэглээний махан бүтээгдэхүүний дийлэнхийг үйлдвэрлэдэг. Нийлүүлэх тээвэрлэлтийн зардал маш бага, тиймээс энэ нь худалдаалах үнэд ч нөлөөлдөг, харин ийм байдал Сибирь болон Алс Дорнодод их чухал.
Гуравт, Монгол бол малаа амьдын жингээр өгөхөд бэлэн цорын ганц орон. Өөрөөр хэлбэл бид амьд малыг ачиж манай махны үйлдвэрт авчирна. Энэ нь бидэнд ямар боломж олгох вэ? Энэ нь хөргөсөн мах өөрсдөө үйлдвэрлэж, түүнийгээ дэлгүүрт худалдах боломж олгоно гэсэн үг. Бразил, Аргентинээс бид хөлдүү мах л авах боломжтой. Өөрөөр хэлбэл Монголын буянаар бид өндөр чанартай хөргөсөн мах ашиглах боломжтой юм.
Дөрөвт, монгол малыг отрын аргаар үржүүлдэг. Энэ нь байгалийн цэвэр мах төдийгүй ямар нэгэн био нэмэлт бүтээгдэхүүн, бордоо ашиглаагүйг харуулна.
Тавд, Монголоос махыг нь худалдан авч, бид өөрсдийн аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний тогтвортой экспортыг хангах бүрэн боломжтой. Энэ ашигтай бөгөөд хамгийн гол нь хоёр орны худалдааны хоршооллын холбоо үүсгэх боломжийг бүрдүүлнэ.
Эдийн засгийн хамтын туслалцааны зөвлөлийн экс-гишүүн орнуудтай харьцуулахад өнгөрсөн жилүүдэд Монгол бидэнд найрсаг харилцаатай үлдсэн орон гэж болно. Тиймээс Монголтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг бурхан биднээс шаардаад байгаа юм.
Түүнээс гадна ноосны худалдааг Монголтой хөгжүүлэх боломжтой. Түүнийг нь худалдан авч, Оросын үйлдвэрүүдэд боловсруулж болно.
Эцэст нь газар зүй, улс төрийн асуудал байна. ОХУ Монголд ихэнх байр сууриа алдсан. Экспортын хэмжээгээр Хятад тэргүүлж, араас нь Их Британи, Канад, бусад орнууд орж байна. Орос хэл Монголын ихэнх сургуулийн хичээлийн программаас шахагдсан, улс төрийн яриа хэлцэл үе үе л болдог гэх мэт.
Харин БНХАУ, АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд идэвхтэй “орж ирж” байна. Гэтэл энэ орон Төв Азид их чухал байр суурь эзэлдэг. Манай улстай 3.5 мянган км нутгаар хиллэдэг, 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, бараг бүх төрлийн ашигт малтмал бий. Тэгээд ч энэ улс их тогтвортой хөгжиж байгаа. Хэдэн жилийн турш ДНБ-ний үйлдвэрлэл байнга 10 хувьтай тэнцэж ирсэн. Монгол улс тогтвортой хөгжиж байгаа эдийн засагтай таван орны тоонд багтдаг.
Энэ өгүүллийг дуусгах зууртаа, Монголд хийх айлчлалынхаа үеэр гэрээ хэлцлийг амжилттай явуулж, энэ өгүүлэлд дурдсан асуудлуудыг шийдвэрлээсэй хэмээн Ерөнхийлөгч В.В.Путинээс хүсмээр байна.