Зочны өрөө нь гэрийн хамгийн хүндэтгэлтэй хэсгийн нэг. Сүүлийн үед зочны өрөөний өнгө төрх тод, хурц өнгүүдийг шигтгэсэн, байгалийн гаралтай чимэглэлүүдээр гоёсон зэрэг илүү орчин үеийн чиг хандлагатай болоод байгаа. Иймээс та зочны өрөөгөө өөрчилж, янзлахдаа хамгийн түрүүнд өнгөө сонгох хэрэгтэй. Таны сонгосон өнгөнөөс шалтгаалж зочны өрөөний өнгө төрх харагдах болно.
Голлох өнгөө сонгосны дараа тавилгын өнгөө ханын хээтэйгээ зохицуулбал өрөө дулаахан, зохимжтой харагддаг. Сүүлийн үед хүмүүс нүсэр тавилгуудаас татгалзаж, зай бага эзлэх, сонин дизайнтай, тод өнгөтэйг сонгох болсон. Ингэснээр өрөө уужим харагдахаас гадна хэрвээ танайх жаахан хүүхэдтэй бол гүйж, харайж тоглоход нь саад болохооргүй зайтай байх болно.
Зочны өрөөний бас нэг чухал зүйл бол аксессуар буюу гоёлын жижиг хэрэгсэл юм. Үүнд хивс хивсэнцэр, зураг, цэцэг, гэрэл гэх мэт багтана. Хивс хивсэнцэр нь өрөөний голлох өнгөтэйгөө зохицсон байх хэрэгтэйгээс гадна ханандаа гэр бүлийнхээ эсвэл орчин үеийн уран зураг, хуулбар зургуудыг гоёмсог хүрээнд хийн өлгөвөл хоосон хана “амь орж” халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх болно. Үүнээс гадна цэцэг өрөөндөө тавих нь өрөөг энергээр дүүргэж, байгалийн мэдрэмжийг төрүүлдэг. Ингээд зочны өрөөг засаж тохижуулахад тань санаа өгөхүйц нэгэн зөвлөмжийг хүргэж байна.
Зочны өрөөг тохижуулах 15 алхам
1. Зочны өрөөний тэнцвэртэй энергийн зохицол
Танай зочны өрөөг гэрэлтүүлэх нарны гэрэл болон сүүдрийг зөв зохицуулах шаардлагатай бөгөөд эс чадвал өрөөний сайн муу энергийн тэнцвэржилт алдагдана. Хэт харанхуй өрөөг сайтар гэрэлтүүлснээр хуралдсан муу энерги сарниж, эерэг уур амьсгал бүрдэх болно.
2. Хаалга цонхны байрлал
Өрөөний цонхоор гадаах цэцэрлэг харагдах нь танд эрч хүч, урам зориг нэмдэг байж магадгүй юм. Гэвч таныг хаалгаа нээх болгонд орж ирэх энергийн урсгал хаалганы чанх өөдөөс харсан цонх болон салхивчаар гадагшлах болно. Иймээс хаалганы өмнөөс харсан цонхонд хаалт хийх, эсвэл хөшгөө татсанаар энергийн урсгалыг зогсоох болно. Хэрэв танайд гаднаас гэрэл нэвтэрдэг хэтэрхий олон хаалга, цонх байдаг бол тэдгээрийн өмнө байнга хаалт тавьж байхыг зөвлөе.
3. Өрөөний хэлбэр
Зочны өрөөний хамгийн тохиромжтой нь тэг дөрвөлжин болон тэгш өнцөгт хэлбэр юм. Энэ нь манай оронд нийтлэг байдаг ч буруу хэлбэртэй бол өрөөг тэнцвэргүй болгодог.
4. Тавилгын байршил
Зочны өрөөний тавилга гаднаас орж буй энергийн урсгалыг өрөөн дотор чөлөөтэй эргэлдүүлж байхаар тавигдсан эсэхийг шалга. Энэ нь өрөөн дэх хүмүүс болон зочдод сайн энергийг түгээдэг бөгөөд найман талтай буюу “Па Куа” толь шиг (зурагт үзүүлснээр) байвал маш сайн.
5. Суудлын байрлал
Таны суудал таатай байрлалд байна уу. Эсвэл өөрт тань ивээлтэй зүг рүү харж чадаж байна уу? Хэрэв та өөрт ээлтэй зүгээ мэдэхгүй бол Фэнг Шүйгийн тусламжтайгаар олж мэдэхийг хичээгээрэй.
6. Буйдан сандлын байрлал
Танай буйдан сандлууд өөд өөдөөсөө харсан эсэхийг нягтлаарай. Энэ байрлал нь эрүүл бус харьцаа болон сөргөлдөөнийг бий болгодог. Зочны өрөөн дэх буйдангаа цулгуй хананы өмнө (ялангуяа өрөөний хаалганы эсрэг) тавивал сайн.
7. Өнгө будаг
Зочдын өрөөнд өнгө ч бас чухал. Аливаа өнгө хэт их давамгайлбал муу энерги үүсгэж, өрөөний тэнцвэрийг алдагдуулдаг. Хэрэв өрөөний хана, тааз тэр аяараа гэрэлтэй цайвар өнгө зонхилж байвал түүнийг тэнцвэржүүлэхийн тулд тавилгандаа аль болох бараан өнгийг сонгоорой.
8. Хурц ирмэг, үзүүртэй зүйлсээс зайлсхий
Хурц ирмэгтэй зүйл болон янз бүрийн булан тохой тань руу чиглэсэн эсэхийг шалгаарай. Ялангуяа тань руу удаан хугацаагаар чиглэсэн ийм өнцөг нь ажлын амжилт, азын тэнгэр, сайн сайханд маш муу нөлөөтэй.
9. Таазны хөндлөвч эрүүл мэндэд хортой
Хэрвээ таны чанх дээр байрлах ямар нэгэн хөндлөвч мод, эсвэл доош чиглэсэн хурц өнцөг байвал энэ нь маш муу бөгөөд даралт ихсэх ялангуяа зүрх судасны өвчтэй хүнийг үхлийн аюулд ч хүргэх талтай. Түүнийг засахын тулд салхин хонх өлгөх, эсвэл “Бамбуу” (хулс) тарих хэрэгтэй.
10. Амьд ургамал зочны өрөөнд сайн
Дээрхийн адил тань руу чиглэсэн хурц өнцгийн нөлөөг зөөлрүүлэхдээ тэрхүү өнцгөө дагуулж янз бүрийн ургамал, мөлхөө цэцэг тарьж болно. Тэрхүү ургамал, мөлхөө цэцгүүд нь өнцгөөс гарах муу энергийн хүчийг сааруулдаг.
11. Эмх замбараагүй байлгах нь сөрөг муу энерги үүсгэнэ
Хэрэв таны зочны өрөө эмх замбараагүй, элдэв янзын хог новшоор дүүрэн байдаг бол үүнийгээ яаралтай цэгцэлж цэвэрлэх хэрэгтэй. Учир нь зочны өрөөний эмх замбараагүй бохир байдал нь тав тухтай байдлыг эвдээд зогсохгүй маш муу энерги ялгаруулдаг байна.
12. Гэр бүлийн зургаа хаана байрлуулах вэ
Зочдын өрөөнд гэр бүлийн гишүүдийн янз бүрийн жаазтай зургууд байх нь элбэг. Энэ нь дэмий зүйл бөгөөд түүний оронд гэр бүлийн ганц зургийг гоёмсог жаазанд өлгөж аз жаргалын булан болох зүүн ханандаа өлгөх нь тохиромжтой.
13. Замбараагүй хээ, хурц өнгө муу нөлөөтэй
Нүд чилж, мэдрэл ядраамаар хурц, гял цал өнгөтэй, эмх замбараагүй хээтэй хивс болон хөшиг бүү татаарай. Энэ нь тайван амраахаас илүүтэй эмх замбараагүй, тогтворгүй байдлыг бий болгодог байна.
14. Найман зүгийн утга учрыг ойлгох
Хэрэв та өөрийн амьдралаа илүү утга учиртай болгоё гэвэл ертөнцийн найман зүгийнхээ утга учир, шинж чанарыг илүү сайн мэдэж авах хэрэгтэй. Фэнг Шүйд найман зүг нь их чухал бөгөөд орчин тойрноо ойлгож хүндэтгэх ухаан дээр л суурилдаг. Жишээ нь: Зүүн урд буюу эд баялгийн зүгт төмөр эдлэл болон телевизор тавих нь танай гэрт орж ирсэн модны буюу мөнгөний энергийг устгах болно.
15. Хэт модернист буюу авангард хийцийн тавилгаас зайлсхий
Өрөөний тавилга нь бодит амьдралд нийцсэн, тогтвортой байхыг бэлгэдсэн байвал сайн. Эцэст нь, цэвэр цэмцгэр, зөв байрлалтай өрөөнд л энергийн урсгал жигд саадгүй эргэлдэх болно гэдгийг анхаараарай.
Эх сурвалж: Inside design