-Нийт хоёр сая гаруй төгрөг хууль бусаар хил давуулжээ-
Монгол Улсын хилээр байгалийн төрцөөрөө чулууг хууль бусаар гаргах зөрчил буурахгүй байгааг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Харин энэ удаад “Хөндөх сэдэв” буландаа Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн асуудлыг онцолж байна. Тусгаар улсыг илтгэх нэг чухал зүйл бол яах аргагүй мөнгөн тэмдэгт.
Гэтэл мөнгөн тэмдэгттэй холбоотой ямар нэгэн хууль, журам байдаггүй эргүүлээд хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдээгүй орон бол Монгол.
Улс бүхэн өөрийн хэл, соёлын онцлогийг илтгэхүйц цаасан болон зоосон мөнгөн тэмдэгтийг ашигладаг. Харин Монгол Улсын хувьд цаасан мөнгийг ашигладаг юм. Харамсалтай нь манай улс мөнгөн тэмдэгтийн тухай хууль тогтоомж байдаггүй юм байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт аливаа арилжаа, гүйлгээг төгрөгөөр хийх тухай журам байдгаас биш мөнгөн тэмдэгтийг хамгаалахад чиглэсэн тогтоомж, хууль эрх зүйн орчин бүрдээгүй өнөөдрийг хүрчээ.
Бусад улсын хувьд мөнгөн тэмдэгтийг хамгаалахад чиглэсэн хатуу бодлого баримталдаг билээ. Тухайлбал, Тайланд улсын мөнгөн тэмдэгт баттыг шатаавал шоронд хоригддог юм билээ. Учир нь хааныхаа хөргийг мөнгөн тэмдэгт дээрээ хэвлэсэн байдаг тул ийнхүү хүндэтгэлтэй ханддаг аж. Мөн Тайланд улс зоосон болон цаасан мөнгөн тэмдэгтийг ашигладаг бөгөөд хаяж үрэгдүүлэх буюу шатаавал хуулийн дагуу хатуу хариуцлага тооцдог байна.
Тиймээс ч аялал жуулчлалын орон гэгддэг Тайланд гадны жуулчдыг эх орондоо хөл тавимагц хөтөч, хэлмэрчид нь хамгийн түрүүнд мөнгөн тэмдэгттэй холбоотой дагаж, мөрдөх журмыг танилцуулдаг юм билээ. Хэрэв гадны жуулчид тухайн улсын мөнгөн тэмдэгтийг хаяж үрэгдүүлэх, шатаах зэргээр хүндэтгэлгүйгээр ашиглах юм бол аль ч улсын хэнбугай ч байсан хуулийн дагуу хариуцлага тооцдог. Хамгийн ойрын жишээ бол урд хөрш.
Нэг тэрбум гаруй хүн амтай БНХАУ гэхэд л мөнгөн тэмдэгттэй холбоотой хатуу хуультай. Хэрэв БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийг шатаавал шууд цаазаар авах ял оноодог. Тиймээс ч тус улсын мөнгөн тэмдэгтийг хэнд ч шатаах эрх байхгүй. Гэтэл Хятадын уламжлалын дагуу талийгаачийг нутаглуулахдаа мөнгөн тэмдэгт шатаадаг аж. Харин хуулиараа үүнийг хоригложээ. Мөнгөн тэмдэгтийн оронд цаас шатааж байхаар хуульчилсан байдаг юм байна.
Гэтэл мөнгөн тэмдэгттэй холбоотой ямар нэгэн хууль, журам байдаггүй эргүүлээд хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдээгүй орон бол Монгол. Хятадууд эртнээс нааш уламжилж ирсэн зан үйлээ ёсоор гүйцэтгэхийг эрмэлздэг аж. Тиймээс ч Монгол Улсын бага нэгжийн мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр хил давуулан оршуулгын ёслолд ашиглах болжээ.
Энэ тухай албаны эх сурвалж мэдээлэхдээ “Сүүлийн жилүүдэд урд хөрш рүү мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр гаргах болсон. Учир нь Хятад уламжлалын дагуу талийгаачийг оршуулахдаа цаасан мөнгө шатаадаг. Харин тус улсын хуулийн дагуу мөнгөн тэмдэгтийг шатаасан тохиолдолд шууд цаазаар авах ял оноодог юм байна.
Тиймээс ч хоёр орны иргэдээс бүрдсэн хууль бус наймаа эрхэлдэг бүлэглэл 1, 5, 20, 50, 100-тын дэвсгэртийг их хэмжээгээр хил давуулах болсон. Зөвхөн 2013-2014 оны хооронд гэхэд гурван удаагийн зөрчлийг илрүүлсэн. Нийтдээ хоёр сая гаруй төгрөгийг урд хөрш рүү гаргасан байдаг.
Бидний хувьд төгрөгийг хурааж улсын орлого болгохоос цаашгүй. Монгол Улсын хувьд мөнгөн тэмдэгттэй холбоотой хууль тогтоомж байдаггүй учраас хууль бус наймаачдад төгрөгөө хураалгасан ч ямар ч хохиролгүй. Тэд дахиад л хууль бус замаар олж аваад урд хөрш рүү гаргахаар завддаг” гэлээ.
Энэ бүхнээс харахад зөвхөн хүн оршуулахын тулд Монгол Улсын маань бага нэгжийн мөнгөн тэмдэгтийг шатаадаг байх нь. Номхон тэмээ ноолоход амар гэгчээр төгрөгийг нь шатаасан ч тэр, хаяж үрэгдүүлсэн ч тэр ямар нэгэн хариуцлага тооцдоггүй болохоор нь шуудай, шуудайгаар нь шарил дээр шатааж байна.
Үндэсний үзэл ба мөнгөн тэмдэгт
Үндэсний үзэл ярьж, цээжээ дэлдэгсэд гол нуурууд, газар нутгаа хайрлан хамгаалагсад Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгийн талаар өнөөдрийг хүртэл нэг ч үг амнаасаа унагасангүй. Тэд энэ тухай сонсоогүй биш сонссон л байж таарна. Гэвч төгрөгийн “эрх ашгийн” төлөө хэн нэгнийг шантаажилж, мөнгө салгах боломж нь хомс юм.
Тиймээс ч өөрт ашиггүй зүйлийн төлөө хэн нэгэн, аль нэгэн иргэний хөдөлгөөний байгууллагын төлөөлөл ганц үг ган хийсэнгүй. Уг нь улс орноо хайрлан хамгаалдаг, Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй хэн бүхэн энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой. Учир нь үе үеийн мөнгөн дэвсгэрт дээр та бидний хайрлан, хүндэлдэг хүмүүсийн хөрөг байдаг.
Төгрөгийн түүхийг сөхвөл Монгол ардын Засгийн газраас 1925 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргасан байдаг аж. Уг тогтоолд мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онц эрхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкинд олгох, банкны тэмдэгт цаас нь мөнгөний нэгж болох төгрөгөөр 1, 2, 5, 10, 25, 50, 100-тийн дэвсгэрээр гаргах, мөнгөн тэмдэгт бүрэн баталгаатай байвал зохино хэмээн заажээ.
1925 онд гаргасан зоосон мөнгөний 10, 15, 20, 50-тын зоос, 1937 онд 10, 15, 20-тын зоосыг цэвэр цагаан мөнгөөр цутгаж гүйлгээнд гаргасан байна. 1959 онд хөнгөн цагаанаар 1, 2, 5-тыг голдоо нүхтэй зоос гаргажээ. Харин 1970 онд гаргасан зоосон мөнгө юм уу энэ хэлбэр хэмжээгээр түүнээс хойш үйлдвэрлэсэн зоосон мөнгөнүүд гүйлгээнд хэрэглэгдэж, 1970 оноос өмнө үйлдвэрлэж гаргасан зоосуудыг гүйлгээнээс хасагджээ.
1970 оноос хойш нэг төгрөгийн зоосон мөнгийг Маркс, Сүхбаатарын хөрөг, Соёмбо, Сансарын бэлгэ тэмдэг зэрэг найман төрлийн зураг дүрстэйгээр хэвлэж гаргасан байна. БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор нэг төгрөгийн цагаан өнгөтэй зоосон мөнгө, Улсын банк байгуулагдсаны 50 жилийн ойгоор 10 төгрөгийн зоосон мөнгө цөөн тоогоор үйлдвэрлэн гаргаж байжээ.
Өнөөдөр Сүхбаатарын хөрөг бүхий төгрөгийг шатааж байна. Маргааш Чингис хааны хөрөгтэй мөнгөн тэмдэгтийг маань шатааж, өөр ямар нэгэн зорилгоор ашиглахыг үгүйсгэхгүй.
Монголбанк дэлхийн улс орнуудын жишгийг харгалзан зоосон мөнгөнөөс гадна 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон төгрөг үйлдвэрлүүлэн 1996 онд гүйлгээнд гаргасан. 200 төгрөгийн зоос нь Засгийн газрын ордны зурагтай, 100 төгрөгийн зоос нь Жанрайсэг сүмийн, 20, 50 төгрөгний зоос нь дэвсгэртийн үнийн дүнгээр чимэглэсэн зурагтай гүйлгээнд гарсан байдаг аж. Өнгөрсөн 2001 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойд зориулан 500 төгрөг болон Сүхбаатарын хөрөгтэй зоосыг гүйлгээнд нэмж гаргасан байна.
Монгол Улсын төгрөг ийм түүхтэй. Та бидний түүхийг нь сонсч, бахархан хайрлаж өссөн Сүх жанжны дүрс бүхий цаасан мөнгийг Хятадууд зүгээр л оршуулгын ёслолд ашиглаж, шатааж сүйтгэж байна. Бид Чингисийн Монгол хэмээн цээжээ дэлддэг. Тэгвэл хий хоосон дэлдэхийн оронд тусгаар улсын илэрхийлэл болсон мөнгөн тэмдэгтийг хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хууль зөрчигчдөд хариуцлага тооцдог болъё.
Өнөөдөр Сүхбаатарын хөрөг бүхий төгрөгийг шатааж байна. Маргааш Чингис хааны хөрөгтэй мөнгөн тэмдэгтийг маань шатааж, өөр ямар нэгэн зорилгоор ашиглахыг үгүйсгэхгүй. Үндэсний үзэл төгрөгийг тойрох учиргүй. Эх орон, Монгол Улс гэх ойлголтод зөвхөн уул, ус, ургамал, амьтан хамаарахгүй.
Чиний дэргэд зогсч байгаа монгол хүн, хэтэвчинд нь байгаа Монгол Улсын мөнгөн тэмдэгт ч энэ ойлголтод багтана. Хамгийн харамсалтай нь хууль бус бизнест хоёр улсын иргэдээс бүрдсэн бүлэглэл оролцож байгааг албаны хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл, төгрөг, үнэт эрдэнийн чулуу, монгол охид, хөвгүүд, өвс, ургамал, ан амьтан, малын гаралтай түүхий эд, уул уурхайн баялгийг монголчууд өөрсдөө харьд худалдаж байгаа нь хатуу боловч үнэн.
Монгол хүн Монголынхоо баялгийг хууль бусаар хил давуулж, бэлэг дурсгалын эд зүйлд ашиглах нэрийдлээр улсынхаа мөнгөн тэмдэгтийг гадныханд арилжиж байгаа нь ч үнэн. Үүнийг үндэсний үзэл, эх оронч сэтгэлгээ гэдэг юм бол үүн шиг хэрэггүй зүйл бидэнд алга.
Х.Өнөржаргал