Хүүхэд шороотой хутгалдан тоглож, бага зэрэг “бохир” байх нь тэдний дархлааг нэмэгдүүлж, ялангуяа багтраа өвчний эсрэг дархлаа үүсдэг гэдгийг судлаачид тогтоожээ.
Тодруулбал, хүүхэд төрснөөсөө хойш эхний нэг жил гэртээ байнгын цэвэр орчинд байх нь ирээдүйд харшилтай болох нөхцлийг ихэсгэдэг гэнэ. Харин хүүхдийг гадаа байх цагийг нь уртасган хэт зузаан хувцаслалгүй, борогшуу өсгөвөл нэг нас хүрэх үед нь дархлааны тогтолцоонд сайнаар нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн бие организм аливаа нянтай, харшлыг үүсгэгч хүчин зүйлтэй хэдий чинээ эрт “танилцана” тэдгээрийн эсрэг дархлаа төдий чинээ эрт тогтож байдаг аж.
Судалгааны багийнхан ферм, хөдөө тосгонд өссөн хүүхдүүдэд судалгаа хийхэд тэдэнд багтраа болон харшлын төрлийн өвчлөл харьцангуй бага болохыг өмнө нь мөн тогтоож байжээ.
“Хүүхдийг эхний нэг жилд цаг агаарын ямар ч нөхцөлд гадаа гаргаж сургах шаардлагатайг бидний судалгаа харууллаа. Энэ нь нэг талаараа шүүмжлэлтэй мэт боловч хүний дархлааны тогтолцооны ихэнх хэсэг амьдралынх нь анхны жилдээ үүсдэг. Тэр дундаа нян, харшил, ханиадны эсрэг дархлаа” гэж судалгааны багийн ахлагч Роберт Вүүд хэлжээ.
Тэд Балтимор, Нью-Йорк, Бостон гэх мэт томоохон хотод амьдардаг 467 хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн гурван нас хүртэл судалжээ. Нийт хүүхдүүдийн 104 нь тоосны харшилтай байсан бол 41 хувь нь огт харшилгүй, ханиад хүрч байгаагүй нь тэд бүгд харшил үүсгэгч болон нян ихтэй гэрт амьдардаг эсвэл гадаа байнга тоглодогтой нь холбоотой байжээ.
Эх сурвалж: www.dailymail.co.uk