Төрийн худалдан авалтад яригдаж буй шинэлэг ойлголт бол ногоон худалдан авалт. Ногоон худалдан авалт гэдэг нь аливаа бүтээгдэхүүн худалдан авахдаа үнэ ба чанарыг нь харгалзахын зэрэгцээ байгаль орчны нөлөөллийг авч үзэж, сонголтоо хийнэ гэсэн үг. Энэ нь ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нэг гол арга болдог.
Ногоон хөгжлийг хэрэгжүүлсэн гадаадын туршлагаас харахад төв, орон нутгийн төсвийн байгууллагууд ногоон худалдан авалт хийхийг хуульчлан тогтоодог байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй, ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчдэд ихээхэн түлхэц болдог гэнэ. Жишээ нь модон цонх үйлдвэрлэдэг компани вакуум цонхны үйлдвэрээс энэ тохиолдолд илүү давуу талтай. Учир нь модыг ахин ашиглах боломжтой бол вакуум байгальд хэдэн зуун жил задралгүй оршдог сөрөг талтай.
Тэгвэл ногоон бүтээгдэхүүн гэдэг нь ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад нөөцийн хэрэглээний үр ашиг өндөртэй, байгаль орчны бохирдол багатай бүтээгдэхүүн юм. Ногоон худалдан авалтыг дэмжсэнээр дахивар материалаар хийх бүтээгдэхүүний зах зээл нэмэгддэг.
Ийнхүү ногоон бүтээгдэхүүний тоо, үйлдвэрлэл нэмэгдсэнээр байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, бүтээгдэхүүний тоо багасан, эх дэлхийд тулгамдсан ус, эрчим хүч, хог хаягдлын асуудлууд дагаад багасах сайн талтай.
Сүүлийн үед тулхтай хөгжил буюу эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийн анхаарал хандуулдаг гол асуудал нь ногоон эдийн засаг болсон. Ногоон эдийн засгийг дэмжих талаар бусад улс орнууд дараах үндсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг байна.
·Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх (Энэ ажлыг БОНХЯ өнгөрсөн онд эхлүүлсэн.)
·Бүтээгдэхүүний ангилал, төрөл тус бүрээр байгаль орчинд үзүүлэх нөлөөний техникийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах
·Бүртгэлд орсон бүтээгдэхүүний худалдан авах ажиллагаанд давуу эрх олгох
·Ногоон буюу эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг татварын болон худалдан авалтын бодлогоор дэмжих
·Олон нийтэд сурталчлах
·Судалгаа, шинжилгээний зардал, нөхөн олговор олгох, төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг болно.
Манай улсын хувьд хаягдал гялгар уут, хуванцар сав, цаас зэрэг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд түүхий эд болгон ахин ашиглаж байна. Мөн хаягдал боловсруулдаг үйлдвэр гарын таван хуруунд багтахаар цөөн. Иймд дээр өгүүлсэн ногоон худалдан авалтыг Худалдан авах ажиллагааны газар тендер бүрт ягштал баримталж чадвал олон талын ач холбогдолтой.