“Өнөөдөр” сонин эх болсон байгаль орчноо хамгаалах сэдвийг нийтлэлийнхээ бодлогын төвд тавьсаар ирсэн уламжлалтай.
Түүний дотор чандмань эрдэнэ болсон усыг хайрлах, ариглах, рашаан хэмээн дээдлэх сэдвээр манай сэтгүүлчид олон нийтлэл бичсэн. Энэ бол манай хэзээ ч орхихгүй “Байнгын сэдэв”.
“Өнөөдөр”-ийн сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ “Далай ээж дахиад цаазын тавцанд” хэмээх цуврал нийтлэл бичсэнийхээ төлөө 2010 онд БАЛДОРЖ шагнал хүртсэн.
Байгаль орчны шилдэг сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн 2013-2014 онд бичсэн “Голуудаа боомилох Засаг төлөвлөгөө” цувралаараа Сэлэнгэ мөрөн дээр УЦС барьж Сэлэнгийн сав газрыг үгүйрүүлэх, улмаар цэнхэр сувд болсон Хөвсгөлийг, дэлхийн цэнгэг усны хамгийн том ай Байгал далайг булингартуулах, ангаан ширгээх аюулаас сэрэмжлүүлж байгаа.
Монголд эрчим хүч хэрэгтэй. Бид эрчим хүчээр дутагдаж байгаа нь үнэн. Гэхдээ сэргээгдэх эх үүсвэр ашиглая гэсэн чин сэтгэл байгаа нь үнэн бол ховор эрдэнийн үнэтэй усаа биш, Монголд хамгийн элбэг дэлбэг нар, салхийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэе гэсэн санаа бол “Өнөөдөр”-ийнх.
Харамсалтай нь үүнийхээ төлөө хагартлаа баяжих сувдаг сэтгэлтнүүдийн үзэл суртлын үгэн суманд шүршүүлж л байгаа. Тэглээ гээд бид байр сууриасаа ухрахгүй. Энэ бол Монголын төлөө, монгол түмний, монгол эх орны эрх ашгийн төлөөх тэмцэл гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, нэрт сэтгүүлч Л.Түдэв гуай биднийг дэмжиж, “ус самрах”-ын гай түйтгэрийг уудлан илчилсэн өгүүллээ ирүүлснийг нийтэлж байна.
Монгол хүн сүү самрахаас ус самардаггүй билээ. “Ус самрах муу ёр” гэдэг. Самарч байгаа мэт ус нь буудаг хүрхрээг ч “Сүү самар” гэдэг. Кыргызэд “Суу самыр” гэдэг хүрхрээ бий. “Ус самрагчид” сүүлийн үед олширч байгааг ярихын өмнө “ус” гээч эрдэнийн тухай товч өгүүлье.
Ус-бүгдийн ээж
Ус л энэ дэлхий, түүн дээрх хүн, амьтан, ургамал ногоо, бусад амьтай байтугай амьгүй зүйлсийг ч төрүүлсэн “ээж нь” юм. Хүн гэхэд л биеийнх нь 70 хувь, тархиных нь 90 хувь устайгаар барахгүй цахиур шиг хатуу шүдэнд нь хүртэл ус байдаг ажээ.
Ус бол харахад хамгийн ердийн шингэн. Гэхдээ л усг үйдэх юм бол дэлхий юутай хүйтэйгээ сөнөхөд хүрнэ. Ус бол хатуу, шингэн, хий гэх гурван хэлбэрт хувирч чаддаг гайхамшигтай зүйл.
Хойд туйлд мөс (хатуу), хээр талд ус (шингэн), говь цөлд уур (хий) болон хувирдаг бөгөөд хүндийн жинтэй боловч агаараас дөрөв дахин хурдтайгаар дуу авиаг нэвтр үүлж чаддаг, мөн мэдээлэл агуулах, хадгалах ой дуртгалтай, бас цахилгаан болон эрчим хүчийг асар холд дамжуулж чаддаг ид шидтэй.
Ус нь цельсийн дөрвөн хэмд хамгийн их нягтардаг, их далайн ус харин цельсийн 3.7 хэмд байдаг тул нэгэн том кристалл болоход ойрхон гэдэг. Шингэн ус бол өөхөн чулуу шиг (кварц) хэв шинжийн жишилжин (тетраэдр) хатуу биет гэмээр зүйл ажээ. Дэлхийн бөмбөрцгийн бараг бүх томоохон гол умар зүг, хойшоогоо урсдаг нэг хачин зүй тогтолтой ажээ. Хэдхэн гол дотогшоо буюу урагш урсдаг юм. Усаар дангаар нь ямар ч эм хэрэглэхгүйгээр хориод төрлийн өвчнийг анагаах боломжтой.
Ус-баялгийн дээд
Алт, мөнгө, алмааз, сувд мэтийг үнэт баялаг гэж үздэгийн хувьд хүн төрөлхтөн өнгөнд хууртагддаг ужиг мунхралтай. Харин баялаг баялгийн дээд нь үнэндээ ус юм. Элбэг юмыг “ус цас шиг" гэж ярьдаг монголчууд усны үнийг өнөө хэр ойлгодоггүй мэт усаар тоглох нь холгүй байдаг бололтой. Гэтэл дэлхийн газрын гуравны хоёрыг бүрхэж буй мөртлөө ууж болдоггүй далайн их усны нөөцтэй харьцуулбал дөнгөж 0.008 хувь нь болдог “амны ус” буюу голын ус бол улам бүр багасч буй дээд баялаг бөгөөд одоогийн газрын тос буюу нефтьнээс өндөр үнэтэй болж байгаа аршаан болой. Үүнийг ухаарахгүй хуучин маягаар хандвал “зуурч үхэх” аюул учирч мэдэх юм.
Дэлхийн 145 улс орны усны нөөцийн хэмжээг үзэхүл манай улс бага нөөцтэй 23 орны өмнө ордог, багавтар нөөцтэй 60 орны нэг юм. Тэгсэн мөртөө “ус самарч”, усаар тоглох хэнээтэй хүмүүс олширч байна.
Манай говийн бүсэд нэг хүнд оногдох усны нөөц дэлхийн дунджаас арав дахин бага, харин Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт дэлхийн дунджаас 4-5 дахин их байгаа, одоогоор. Монголчууд бидний эцэг өвгөдөөсөө хүлээж авсан ганцхан мөртлөө дундардаггүй “мөнгөн ембүү” гэмээр Хөвсгөл нуур бол том тогоотой ариун ундаа билээ. Гэтэл тэр ариун аршаант гүц рүүгээ муусайн ямбий төмөр тэрэгнүүдийг шатахуун, тосолгоо, хог новштой нь удаа дараа живүүлж ёроолоос нь хордуулсаар байснаа бас улам гаарч нуурын эргэн тойрны үзэсгэлэнт газар нутгийг ухаж төнхөх лицензийн панз үсэргээд, хамгийн хөнөөлтэй сүүмэгтэсийн (фосфор) уурхай гаргахаар завдан (117 лицензээр) буй. (Бүрэнтогтох сумын нутагт 119, Алаг-Эрдэнэд 77, Арбулагт 45 лиценз бас олгосон).
Сүүмэгтэсийн уурхайнаас болоод Казахстаны Жесказганд үхрийн бэлчээр, гол ус нь фосфорын тоосонцорт хордож, бараг бүх үхэр нь үхсэн гашуун явдлыг сонсоогүй мэт царайлцгааж, хөвсгөлчүүд эх орны хойморт морилж байгаа атлаа “мориноос унахыг” тоохг үй яваа бололтой. Сүүмэгтэсийн уурхайг ил байтугай далд аргаар ухсан ч хөнөөлтэй тул “экологийн ийм гэмт хэргийг” манайхан өндөр бөгөөд илүү хөнөөлтэй хэмжээнд давтах болж байгаа. Юунаас болж вэ гэвэл мөнгөний шуналдаа боолчлогдож, хэдхэн жилийн настайгаа мэдсээр байж “хагартлаа” баяжих солиотнуудын үүдэл бүхий гэмт луйврын далдалсан хэрэг гарч буй нь тэр...
Үндэстнийхээ эрүүл мэнд, эх орныхоо ариун дагшин байдлаар дэнчин тавигчдыг “хазаарлах” ёстойсон. Эс тэгвээс бид нөхөж болшгүй баялаг, амин тэжээл болох ганц усан сангаа санаатайгаар “хорны цүнхээл” болгоход хүрнэ. Америк мэтийн том гүрэн “амны усны” сангаар дутаж “Пауэлл” гэдэг хиймэл нуур байгуулж, улс орныхоо баруун өмнөд нутгийг амны усаар хангах нөөцтэй болсон нь томынхоо хэмжээгээр АНУ-д хоёр дахь нь юм. Том, бас ихээхэн өргөн гүнзгий гол мөрөнтэй энэ гүрэн ингэж хүнийхээ төлөө санаа тавьж байхад манайхан дэлхийн нийт усны нөөцийн 0.00004- хөн хувийг, гол мөрөнийнх нь 1.63-хан хувийн эзэн атлаа усныхаа нөөцийн 83.7 хувийг бүрдүүлдэг нууруудын хамгийн томыг нь “хөнөөхөөр” завдаж буйг “тэнэгрэл” гэхээс өөрөөр тодорхойлох аргагүй. Хөвсгөл нуур бол манай улсын гадаргын цэнгэг усны нөөцийн 93.6 хувийг хадгалж буй “мөнгөн ембүү” юм. Үүнийг ариунаар нь хамгаалж, ёроол дахь хог, төмрийн сэгийг нь гарган хаяж, хөвөөгөөр нь аялагч жуулчид нэртэй элдэв хүмүүс, элдэв байр сууц, хог таригч хөнөөлөөс (бас л мөнгөний шуналтны ажил) цэвэрлэж, маш хатуу дархлаажилттай болгомоор байна. “Цэнхэртсэнээрээ” хоосон гайхуулдаг Хөвсгөлийнх өн ч гэсэн харсаар байж үндэстнийхээ ариун аршааныг сүйтг үүлэхгүйн тулд тэмцмээр байна. Хөвсгөл бол хамгийн олон хүнтэй өнөр аймаг шүү дээ.
Усаар буянаа угаагчид
Хөвсгөлөө хөнөөчихвөл манай улсын газрын гадаргын цэнгэг усны 5.8-хан хувийг эзэлдэг хэдхэн гол үлдэх юм. Гэтэл тэр хэдхэн голоороо монголчууд “тоглож” бараг дуусах дөхөж байна. “Усан цахилгаан станц” гэж орос, монгол үг холимог гурван үгээр далайлган аль л цэвэр тунгалаг, усархаг голуудаа шавар хазаараар боож, цахилгаан эрчим хүч гаргаж авахаар Эгийн голоос эхлээд тоглох гэтэл тэр нь бэрхшээлтэй болж, Завхан, Үенч, Буянт, одоо Сэлэнгэ мөрн өөр “тоглож” байна. Үүнээс ямар ашиг олов? “Тоглоом” сэдэж анхны хөзөр хаясан хэдэн хүн мөнгөжөө биз. Мөнгө бол урсч хийсдэг хуурамч баялаг. Харин ард түмэн, эх орон тэрхүү усан тоглоомноос баяжсангүй, бүр хохирол үзсээр байна. Тэр хохирол маргаашийн үр хүүхдүүд, эх орны ирээдүйд уламжлагдан хөнөөл тарих аюултай юм. Үүнийг Ховдын Булганы Үенч голын УЦС гэгчийг байгуулсан байдлаас харж болно.
Ховдын Үенч суманд 1.3 тэрбум төгрөгөөр усан цахилгаан станц барьж, 2006 оны намар ашиглалтад оруулсан чинь цаг уурын тооцоог хайхрахг үй байгуулснаас тэрхүү гол өвөл хөлдөж, хавар мөс нь хайлахад ажиллаад, сумынхан яг төвхн өөд өвөлжих болохоор ажилгүйдэж зогсдог. Сумын төвийн дэргэд голыг хааж гольдролыг нь өөрчилсөн тул Үенчийн усаар тэжээгддэг Цагаан түнгэд ус дутагдаж, тэр хавийн хүн мал усаар гачигдахаар барахгүй тэр хавийн хадлан авах, тариа ногоо тарих уламжлалт ажилд гай тарьж эхэлсэн юм. Станц нь дөнгөж Үенч сумаа эрчим хүчээр хангаж, илүүдэл усаа элстэй жалга руу юүлж голын усыг бохирдуулдаг болсноор барахгүй сүүл, сүүлдээ Хятадаас киловатт нь 0.7 центийн үнэтэй эрчим хүч авах шугам татаж оруулжээ. “Ховдоос татсанаас хямд юм” гэж сумын түшмэдүүд ярьдаг байна. Гэтэл Ховдыг нь Дөрг өний усан цахилгаан станц хангах ёстой ажээ. Дөргөний станцаас иргэдэд өгч буй гэрлийн үнэ нь Оросоос авдагтай адил байгаа нь бас л тэр Хятадаас авч буй эрчим хүчний үнийг санагдуулах ажээ.
Үенчийн УЦС-ын “ах” нь гэмээр бас нэг станцыг Завхан гол дээр 2004 оноос эхлэн Тайширын УЦС гэж нэрлэн барьж, 2007 онд голын усыг боож эхэлсэн байна. Тэгтэл ус нь дүүрч өгдөггүйгээс хүчин чадалдаа хүрдэггүй, уул нь Говь-Алтай, Завхан хоёр аймгийн төв, мөн Говь-Алтайн Тайшир, Халиун, Жаргалан, Завханы Алдархаан, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдыг эрчим хүчээр хангана гэсэн төсөл хийж их сүр бадруулсан юм. Тэгтэл дөнгөж 0.60 мегаватын ганц бага турбин ажилд орж, станцынхаа болон дэргэд нь буй Тайшир сумын хэрэгцээг хангах төдий байх болсон. Түүнээ усны нөөц зохих хэмжээнд хүрээгүй, хэрвээ түвшин нь 169-1704 метрт (далайн түвшнээс дээш) хүрвэл 3.45 мегаватын чадалтай гурван турбинээ ажилд оруулах боломжтой гэсэн үгээр аргацаасаар, сүүлдээ бүр нарны гэрлээр эрчим хүч авах станцтай хоршуулах юм ярихдаа хүрээд байгаа билээ.
Уул нь Завхан голд 99 жижиг гол цутгадаг, 808 километр урт урсгалтай ч өнөөх лайтай УЦС-ийн хөлд чирэгдээд, уул станцаас доош хэсэг нь хатаж ширгээд ГовьАлтайн Жаргалан сумын гол даган аж төрдөг асан 250 гаруй өрх 70 гаруй мянган мал усаар гачигдаж эхэлсэн. Өвс ургамал нь тачир болж үхэр хамгийн түрүүнд өлсч, тоо нь цөөрч эхэлсэн (2009 оноос). Завхан гол, Богдын гол усаа өгдөг байсан Хяргас, Айраг нуур эргээсээ дотогшоо 100- 200 метр, (Айраг нь бүр 5000- 6000 метр) татагджээ. Богдын гол тасарснаас Завханы Дөрвөлжин сумын Сар хайрхны гүүрэн дор ч усгүй болж, 2006 онд 12.6 тэрбум төгрөгөөр барьсан гүүр нь хэрэг болохоо байж.
“Ээ Завхан гол элсний нүүдэл шиг чимээгүй” болжээ.
Энэ бүхнийг анзаарсан юм уу, МҮХАҮ-ийн танхим “мэдэгдэл” гаргаж, “Тайширын цахилгаан станц гээд бодлогын буруу шийдлийн “гайхамшигтай” хөшөөтэй ч боллоо” гэж зарласан байна. (“Монголын мэдээ” сонин 2009 оны 154 дүгээр).
Гэтэл удалгүй “Дөргөний УЦС” гэдэг бас нэг том “усан тоглоом” ажилд орлоо. “Тоглоом” гэсэн нь Тайшир, Дөргөн хоёр ашиглагдахад манай орны цахилгаан хэрэглээний дөнгөж 0.2-3.0-хан хувийг хангана гэхээр л тийм сэтгэгдэл төрөв. Гэхдээ энэ хоёрын гаргасан гарлага хохирол их бөгөөд заримыг нь нөхөшгүй гэж болохоор юм. Дөргөний УЦС-ыг Ховдын Далай нуураас эх авч урсдаг Чонохарайх голын хавцалд байгуулсан. Чонохарайх гол нь Хар нуур, Дөргөн хоёр нуурт цутгадаг. Тэр хоёр нуурыг холбодог Хомын хоолой нь хоёр эргээрээ битүү зэгстэй (түмэн зүйлийн ховор шувууд чуулдаг) газар юм. УЦС-аас болж усны нь түвшин доошилж, эргийн зэгсний үндэс нь ил гарч, хатаж, шарлаж эхэлсэн. Дөргөн, Хар нуур хоёрын татарч буй эргийн лаг шаварт ус уух гэсэн мал шигдэж, сүйрч байгаа. Хар нуураас эх авсан Тээлийн гол, Завхан, Богдын голд нийлдэг загас нь эрэг дээр гарч олноор үхдэг болсон. Анхны үед 100-гаад тонн загас үхжээ. Энэ талаар Х.Хулан, Ц.Цэвээнхэрлэн, Олхонуд Шаабар зэрэг сэтгүүлчид удаа дараа бичсэн.
Дэлхийд данстай, дархан цаазат Хар нуурын хотгорыг дахин сэргэхээргүй болтол нь сүйтгэж буй Дөргөний УЦС Баруун бүсийн гурван аймгийн цахилгааны хэрэгцээний 57 хувийг хангах чадалтай (хэрвээ бүрэн хүчээрээ ажиллавал) гэх боловч доголдол, саатал тасрахгүй байна.
Гэтэл эртнээс хэл амны зугаа болсон Эгийн голын усан цахилгаан станцыг 2014 оноос барьж байгуулахаар Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар шийдсэнээ нийтэд мэдээллээ. Эгийн голоос нааших ус урссан, жалга бүрд УЦС барих (14 газар) ”олон бүлэгт жүжгийн“ сураг ч бас гарлаа. Түүн дээр нэмж Баян-Өлгийд бас нэг УЦС барих юм гэнэ. Энэхүү “Усан жүжиг” бол урьд өмнөхийнхтэй харьцуулшгүй эмгэнэлт жүжиг болно гэдгийг мэргэжлийн байтугай мэргэжлийн бус хүмүүс ч ярьж, бичсээр байна. Төр маань чих дүлий, нүд муутай, ухаан мунхаг болчихоогүй бол энэ асуудалд буурь суурьтай, мэдлэгтэй, олон талын дүгнэлт судалгаатай хандах учиртай.
Ус ашиглан, урсгалыг нь далангаар боож, турбин (хүрд) эргүүлэн цахилгаан гаргаж амьдардаг АНУ, Япон, Бразил, Чили зэрэг орон байх боловч “усаар тоглох” тухайд эргэцүүлэн бодоцгоож, өөр эх булаг хайж, дөрвөн төрлийн “хэт цахиур” олоод байна. Харин дэлхийн хамгийн олон хүн амтай өмнөд хөрш хятадууд Хөх, Шар хоёр мөрөн дээрээ УЦС барихаар хоёр сая иргэнээ хүчээр захиргаадан нүүлгэж байгаа юм. Энэ бол дуурайх, үлгэр авах, атаархах ажил огт биш. Тэр тусмаа усны эв олдоггүй, “хар ус”, “ус цас шиг” гэж ярьж, үздэг сэтгэлгээтэй мөртлөө дэлхийн усны гачигдалтай наян гурван орны эхэнд бичигдэж яваа монголчууд бид “хөхөө дуурайж хөлөө хөлдөөх” учиргүй билээ. “Усан галав” юүлэх юм бол хамгийн түрүүн усан дор орох нам дор газрынхны хэрэг бидэнд дуурайл биш биз ээ.
Байгал далайн усны 50 хувийг Эг-Сэлэнгэ гол хангадагийг хойд хөрш маань мэдэж л байгаа. Урсгалд нь далан барьж, хүрд эргүүлээд гаргасан ус, хиймэл цүнхээлд хуримтлуулан он жилээр хадгалсан усан сангийн ус гадаргын урсгал уснаас цэвэр гэсэн номлол хаа ч гараагүй юм. Гэтэл хойд хөршийн нутаг руу урсах усны бараг эхэн дээр нь Эг-үүрийн усан цахилгаан станц барьж өгөхөөр урд хөршийнхөн маань зүтгэж, 300 сая доллараар барих гэрээ хийж, хугацаанд нь төлөхгүй бол “үл маргах журмаар” Хятадын талд шууд өгнө гэсэн амлалтыг монгол түшмэд өгч, 7000 га бэлчээр, 1260 га ой модтой талбай, 1200 га тариан талбай, мөн түүх соёлын 300-гаад дурсгалт газрыг усан дор оруулж, 500 хүнтэй Хантай тосгоныг юун түрүүн хөөн нүүлгэхээр шийддэг нь хамгийн эхний гарз болой. Байгаль орчинд аюултай төсөл гэж үзээд дээр үед япончууд энэ УЦС-ыг барихаас татгалзсан нь санамсаргүй юм биш байх.
Эг-үүрийн УЦС-ын Өрмөгийн даланг барихад л 60 гаруй километр урт, хоёр километр өргөн усан цүнхлэг үүсэх бөгөөд үүний улмаас гарч болох есөн төрлийн хор хохирол, хөнөөлийн тухай бүр 1992 оноос буюу бараг 25 жилийн тэртээ хэвлэл сонинуудад тодорхой мэдээлсээр байсан билээ. Энэ талаар “Усны лус” гэдэг эссендээ миний бие тодорхой өгүүлсэн тул давтан нуршилгүйгээр ганц нэгэн ноцтой баримтыг ахин өгүүлье.
Эгийн усан сан буй болсон нөхцөлд тэр голын хажуугаас нь нийлдэг арав гаруй жижиг голын (бас нуур ус) адаг нь живж, тэр голуудаас буудаг хайрга, лав шавар нь мөнөөхөн хиймэл цүнхээлийн ёроолд тунах юм. Хэдэн жил өнгөрөхөд тэр тунамал лаг шаврын түвшин дээшилсээр усан цахилгаан станцын хөдөлгүүрт очих ус багасаж, хүчин чадал нь хэмжээндээ хүрэхгүй болох ажээ. Ийм тохиолдол далан барьж байгуулсан гадаад орнуудын УЦС-д нэг биш удаа гарсан байна. Тиймээс ч Америкийн Нэгдсэн Улс 20 мянга орчим усан цахилгаан станцынхаа даланг сэтэлж, голуудыг хуучин урсгалд нь оруулж, үндсэн гольдролоор нь урсгажээ. Тэрэнтэй харьцуулбал манай Эг үүр, Завхан болон бусад голууд өндөрлөгөөс эх авч урсдаг уулын голууд гэгдэх тул улам ч анхаарах ёстой юм. Нуур ус байгаагүй нөхцөлд шинээр их эзлэхүүнтэй усан хуримтлал буй болгоход (Эгийн голынх 80 метр гүн байх юм) газар хөдлөх магадлал нэмэгдэхээс гадна гүний ус нь хөрмөл, хүндрэлтэй болж, улмаар цаг агаарын угийн тэнцвэрт нөлөөлөхөд хүрч болох юм гэдэг. Ер нь далан барьж ус хааж, төмөр хүрд эргүүлэн цахилгаан үйлдвэрлэх нь хоцрогдсон төдийгүй хор хөнөөл ихтэй аргацаасан ажил юм гэдгийг өрнөдөд ихээхэн мэдэрсэн. Манайх хөгжлийг биш “хоцрогдлыг хөөж гүйцэх” сэтгэлгээндээ буй мэт аашилж тэртээ тэргүй эмзэг, хэврэг, дахин сэхээхэд хүнд нөхцөлтэй улс орныхоо байгаль орчныг хэрэгцээнийхээ хоёр, гуравхан хувийг хангах төдий (Тайшир, Дөргөн) юмаар зэрэмдэглэх хийрхлээс чөлөөлөгдөх нь чухал юм. Хожим амаа барихгүйн тулд шүү дээ.
Ер нь “усаар тоглохыг” угаасаа ус өөрөө хүлцэхгүй зүйл төдийгүй “амьдрах, мөхөхийн” утга агуулсан зүйл. Энэ талаар миний сүүлийн хориод жилд бичсэн “Ус уух хувь” тэрг үүтэй арваад нийтлэл, тухайлбал: “Мөнхийн ус”, “Ус уух хувь”, “Аквакультура- усан соёл”, “Бүхнийг бүтээгч, бүхнийг төрүүлэгч, бүхнийг нийг үүлсэгч нь бурхан бус ус”, “Усны түймэр, “Усан доорх үхрийн мөрөөд өл”, “Аршаанаар шал угаадаггүй”, “Усан галав хэзээ, хаана юүлнэ?”, “Усны дууль”, “Далайчин” зэрэг маань “Бүтээлийн чуулган” XIX ботид орсон билээ. Дахин дахин “усчлаад” нэмэргүй мэт тул “Усны лус”, “Усаар тоглогчид” энэ хоёроор улиг үгээ хаасугай!
Жич: Урьд өмнө бичиж нийтэлсэн хэдий ч ахин санамж болгох зүйл гэвэл УЦС-д зориулсан усан сан наад зах нь 12 асуудал үүсгэнэ.
1. Лагтана. (ёроолд нь шороо шавар, элс сууж лагтдаг)
2. 3агасанд хөнөөлтэй. (Завхан, Дөрг өний УЦС-ын даланд загас нэвтрэх цоорхой хийсэн ч олон зууны зуршлаа мартдаггүй загас “төөрч” үхсээр байгаа)
3. Замагтах аюултай. (зогсонги байдалд орсон ус халж, нимгэн газраа ногоон цэнхэр замаг ургуулан түвэг учруулдаг)
4. Хавар болон ус бороо ихсэх үед үерийн усанд автаж, дүүрч, хальж эвдэрдэг.
5. Ус нь гүнзгий, бас олон км талбайтай тул их салхи дэгдэх үед 2-6 метр өндөр давалгаа гарч, станцад ч заналхийлдэг.
6. Хүйтэн өвөл дээгүүрээ мөстөж, тэр нь хоёр гурван метр хүртэл том хавтгалжин болж хөвж, мөн л станцад хөнөөл тарьдаг.
7. Эргээ байнга элээж, нуранги үүсгэж, гэмтээж байдаг.
8. Намгаршиж, давсжихаас гадна хулс, хулсархаг ургамалд эзлэгддэг.
9. Орчин бүсийнхээ цаг уурт нөлөөлж хүйтрүүлэх, бас чийгшүүлэх тул хавь ойрын ургамал, хөрс, ой мод өөрчлөгдөхөд хүрдэг.
10. Газрын хөрсний тэнцвэр алдагдаж, ан цав гарах, газар хөдлөх тохиолдол идэвхждэг.
11. Дээгүүр нь цахилгаан утасны шугам татагдсан нөхцөлд зэврэх, тасрах, мөстөхөд хүрдэг.
12. Ган болсон тохиолдолд усны түвшин доошилж, хүрд эргүүлэх чадал нь сулардаг зэрэг нь наад захын бэрхшээл болой.
Өнөөдрийн байдлаар манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн дөнгөж ганцхан хувийг усан цахилгаан станц гэж нэрлэгдсэн, байгаль орчны хөнөөлийн голомт болсон арав гаруй газар (Тайшир, Дөргөн, Булган гэхчлэн) үйлдвэрлэж байна. Өгч буй өгөөж нь хөнөөж буй хөнөөлөөсөө бараг 90 хувь бага байгаа ийм юмыг улам өөгшүүлж, Эгийн голыг нэмэн зэрэмдэглэхээр завдаж буй Засгийн газар огцрох ёстой. Өнөө үед дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрийг сонгоод байхад манай засаг төрийн бүдүүлэг сэтгэлгээ даанч хоцрогдож буй нь улс орноо, ард иргэдээ хоцрогдлын гүн харанхуй руу хөтлөхийн ёр юм аа.
Эцсийн дүнд 100 хувийн хөрөнгө оруулалт нэрийн дор хятадууд эх орны хойморт “залрах” далд санааны хэрэгжилтэд “цэнхэр” гэгдсэн хөвсг өлчүүд ч хориг тавимаарсан.
Орос улс олон голууд дээрээ усан цахилгаан станц байгуулсан ч усныхаа 20 хувийг гар хүрэлгүй тунгалгаар нь байлгаж чадсан тул одоо дэлхийн “амны усны” гол өглөгчийн (донор) нэг гэгдэж байна. “Цусны донор” өглөгч гэж байсан бол одоо “Усны донор” (өглөгч) гэдэг шинэ өглөгийн хэлбэр буй болж байгаа бөгөөд “Цус өгөгчөөс” ч чухал болох хандлагатай байгааг маргааш юу болохыг хардаггүй “ус самрагчид”, “усаар тоглогчид” сэхээрэн бодууштай юм.
Лодонгийн ТҮДЭВ