Орон нутагт барьж байгаа хатуу хучилттай замын ажлууд төлөвлөгөөт хугацааны дагуу явж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажил болон Архангай аймгийн Цахир сум, Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн 127,1 км хатуу хучилттай зам барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Энэ хоёр замын гүйцэтгэгчээр “Хурдны зам” ХХК ажиллаж байна. Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажлыг 2013 оны 10 сарын 30-нд бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Энэ замын шинэчлэлийн ажлыг хугацаандаа дуусган, хүлээлгэж өгөх боломжтой. Ямар нэгэн саатсан зүйл байхгүй аж.
Дээрх хатуу хучилттай зам барилгын болон шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг энэ үеэр компанийн удирдлагуудад үүрэг болгожээ.
Х.Алтанзагас