-Цагаан ялдам, нил цэцэг, модон ишт цэцгүүд хамгийн эрэлттэй нь байв-
"Хаврын цэцгийн фестиваль-2012" өнгөрсөн лхагва гарагийн орой 19:00 цагт Баянзүрх дүүргийн гэрлэх ёслолын ордны гаднах талбайд нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр "Universe best songs"-ийн шилдэг оролцогчид ая дуугаа өргөж, дээрх арга хэмжээг зорьж очсон хүмүүс зүйл бүрээр алаглан харагдах үзэсгэлэнт цэцэгсийг сонирхож, толгой өндийх сөхөөгүй байв.
Хуримын ордны гадна талбай тоолж баршгүй олон зүйлийн цэцэгсээр чимэн хүрээлэгдсэн нь хэн бүхний нүдэнд тусч, сэтгэлийг татахаар сайхан харагдаж байлаа. Хун цэцгийн 13 сорт, цэцэг, хонгорзул, сараана, үүлэн хас, алагнүдэн, мандарваа, шимтгэлэй, тогоруун нүдэн, сүүлд орж ирсэн ялдам гэх мэт цэцэгсийг хүмүүс ихэд сонирхоно.
Цэцгүүдийг газар дээр нь худалдан авч, дэргэд нь зогсч, сууж зургаа татахуулах гээд тэр хавь бүхэлдээ олны хөлд дарагдав. Мөн цэцэг сонирхдог, цэцэг тарих хоббитой хүмүүст тасалгааны цэцэг үрслүүлэх, арчилах, үр хэрхэн суулгах, тасалгааны цэцгийн зохиомж зэрэг ном гарын авлагуудыг худалдаж, зөвлөгөө өгч харагдсан. Хуримын ордны үүдээр ормогц цэцэгс анхилам сайхан үнэртэж гадна талбайд байсан цэцэгнүүдээс өөр шинэ ховор төрлийн цэцэгсүүд байгаа нь хэн бүхний нүдэнд тусч, хүн бүр л өөр өөрсдийн сонирхсон цэцэгс дээр очиж цэцэгчин, цэцгийн мэргэжилтэн хүмүүсээс тухайн цэцгээ тайлбарлуулав.
Энд гүзээлзгэний навч буюу тасалгааны жилийн дөрвөн улиралд ургадаг гүзээлзгэнэ, цагаан ялдам, наранцэцэг, навчаараа гоёдог хөх ягаан өнгийн нил цэцэг, модон ишт, ногоон навчит нөмрөг цэцэг хамгийн гүйлгээ сайтай нь байсан. Учир нь эдгээр цэцгүүд нь хүний эрүүл мэндэд ач тустай гэж байна.
Тухайлбал, айл гэрт, байшин барилгад мөөгөнцөр үүсэхээс хамгаалдаг гээд эрүүл мэндэд тустай гэсэн. Мөн Якутаас орж ирсэн шүрэн цэцэг мөн л өвөрмөц цэцэг агаад ховорхон байсан юм. Энэ цэцэг нь жимс шиг улаан өнгийн бөөрөнхий үртэй бөгөөд үр нь болсон жимсний адил хөрсөндөө унахад дахин үрсэлж ургадгаараа бусад цэцэгнээс өөр. Шүрэн цэцэг бол жимсний мод шиг учир айл гэрт эд баялаг, хайр дурлал, өнөр өтгөн гэр бүлийг авчирдаг гэнэ. Энэ мэт бэлгэдлийн чанартай цэцэгс үзэсгэлэнд нэлээдгүй тавигджээ.
Хаан шимтгэлэй нь сагсгар тод ногоон өнгийн навчаараа гоёдог содон цэцэг юм байна. Цагаан, хөх ягаан, улбар шар, улаан, ягаан өнгийн цэцэг гаргадаг 40-50 см-ийн өндөрт ургадаг гэсэн. Энэ ч утгаараа шимтгэлэйг цэцэг сонирхогчид тарих дуртай байдаг аж. Өөрийн гэсэн бэлгэдэлтэй улаан өнгийн шимтгэлэй нь эрч хүч, энерги эд баялаг дууддаг бол ягаан өнгийн шимтгэлэй нь хайр дурлал, аз жаргалыг бэлгэддэг гэнэ шүү.
Энэхүү олон төрлийн цэцэгнүүдээс хамгийн содон нь корасандра улбар шар өнгийн цэцэгтэй ба багцалж ургадаг 30-40 см-ийн өндөрт ургадаг ажээ. Энэ цэцэг нь 55 мянган төгрөгийн үнэтэй. Уг цэцгийн фестиваль нь 14 хоногийн турш үргэлжилнэ. Үзэсгэлэнд худалдаалагдаж буй цэцэгүүд өөр өөрийн онцлог шинж чанараас хамаараад өөр өөр үнэтэй. Зуун наст мэт сувдан кактус цэцэг 3000 төгрөгний үнэтэй. Нил цэцэг, хайтанга, шимтгэлэй, корасандра цэцэгнүүд нь 18-55 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.
Хүмүүс ихэвчлэн шимтгэлэй, хаан шимтгэлэй, нил цэцэг, хун гэх мэт цэцэгнүүдийг ихээр сонирхох байсан. "Хаврын цэцгийн фестиваль-2012"-д худалдаалагдаж буй хамгийн үнэтэй цэцэгт сарнай тооцогдоно. Сарнай цэцэг дөрвөн сараас эхэлж цэцэглэдэг аж. Гэхдээ дэлбээлсэн цэцэг нь хоёр хоноод л хатчихдаг гэж байсан. Үнийн хувьд сарнай нь нэг сая 300 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа.
Б.Дэлгэрцэцэг, Б.Болормаа