Монголд анх удаа зохион байгуулж буй Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээний нээлт өчигдөр ДБЭТ-т боллоо.
Хятад, Тайландын болон Монголын шүүгчид тайзнаа гарч ирсний дараа ногоон, хар хосолсон бэлтгэлийн хувцастай Хонгконгын баг тамирчид, Цагаан, саарал хослолтой Киргизстан, Улаан хөх өнгөөр гоёсон Малайз, Цэнхэр өнгийн хувцсаар жигдэрсэн Тайланд, хар хөх хослолтой Монгол Улсын баг тамирчдыг ёслол төгөлдөр урилаа.
Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Ламбаа ёслолын ажиллагааг албан ёсоор нээж үг хэлэн, баг тамирчдад амжилт хүслээ. Өмссөн хувцас, хэл яриагаараа өөр ч өндөр намаараа ялгарах юмгүй тэд волейболын спортод дуртай сэтгэлээрээ адил байв.
Тэмцээнд оролцох баг тамирчдыг төлөөлж Монгол Улсын шигшээ багийн тамирчин Л.Отгонцэцэг, шүүгчдийг төлөөлж Тайландын иргэн Олон улсын шүүгч Тонгри Сетет нар тангараг уншлаа. Азийн оюутны спортын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн Кайрат Закирянов Азийн оюутны спортын холбооны хүндэт медалийг С.Ламбаа гишүүнд гардуулсан бол зохион байгуулах хорооны зүгээс хамтран ажилласан болон ивээн тэтгэсэн байгууллагуудад дурсгалын зүйлс бэлэглэсэн юм.
Монгол Улсын төрийн далбааг залж, төрийн дуулал эгшиглэсний дараа таван хоног талбай дээр өрсөлдөх Азийн таван орны эмэгтэй волейболчид үзэгчдийн суудалд сууж, тэдэнд зориулсан урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. Нээлтийн ёслолын тоглолтыг Гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Хонгорзул "Уяхан замбуутивийн наран" дуугаар эхлүүлсэн юм.
Ийнхүү Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа Эмэгтэй волейболчдын Азийн аварга ийнхүү ёслол төгөлдөр эхэллээ. Өнөөдөр Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт Киргизстан-Тайланд тоглож, тэмцээний салхийг хагална. Тоглолтууд үнэ төлбөргүй учир хүссэн хүн бүхэн үзэх боломжтой бөгөөд автобусаар үйлчлэх юм байна.
Тоглолтын хуваарь:
Х.Монголхатан