gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Эрхэмбаяр: Одоогоор 390 гаруй өрх хийн түлш хэрэглэж байна

Б.Азбаяр
Нийгэм
2026-02-03
7
Twitter logo

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэгийг байгуулна.

Өнөөдрийн байдлаар 11 цэг ашиглалтад орж, 390 гаруй өрхийг хийн түлшний хэрэглээнд холбоод байна.

Улаанбаатар хотын Хийн хангамж, удирдлагын газар ОНӨТҮГ-ын Инженеринг, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ж.Эрхэмбаяр “Өнөөдрийн байдлаар 390 гаруй өрх хийн түлшний хэрэглээнд шилжээд байна.

Hisense компанид үйлдвэрлэсэн 6 кВт-ын хүчин чадалтай, монгол гэрт зориулсан төхөөрөмж суурилуулж байна. Тус төхөөрөмж нь дотроо 14 төрлийн сенсортой, бүгд аюулгүй ажиллагааг хангах зориулалттай.

Тухайлбал, хэт халах, хий алдагдах зэрэг үед сенсор нь ажиллаж, төхөөрөмжийг автоматаар зогсоон аюулгүй байдлыг хангадаг. Яндан болон их бие нь хэт халахгүй. Яндан нь хоёр давхар хийцтэй, шаталтад шаардлагатай агаарыг гаднаас авч, шаталтын бүтээгдэхүүнийг гадагш гаргадаг. Өөрөөр хэлбэл, монгол гэрийн зуух шиг доторх агаарыг сорж, хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэггүй. Шаталтын бүтээгдэхүүнийг гэр дотор ялгаруулдаггүй онцлогтой.

Хэрвээ хий алдагдсан тохиолдолд түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл очиж, тухайн төвөөс айлтай холбогдон шаардлагатай зөвлөмж, мэдээллийг шуурхай өгдөг. Төхөөрөмжийн гол давуу тал нь хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай байхаар зохион бүтээгдсэн” гэв.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Рэнцэндорж “Хийн түлш хэрэглэснээр нүүрс түлэхгүй, утаа тортог гарахгүй, ашиглахад хялбар, үнэ өртгийн хувьд боломжийн санагдсан. Айлууд эхний хоёр сард хөнгөлөлттэй үнээр хий худалдан авч байна. Энэ төхөөрөмж гурван төрлийн тохиргоотой учир тохируулаад орхиж болдог, хэрэглэхэд их амар. Мөн дээрээ плиткатай учраас хоол, цайгаа хийгээд хэрэглэж болдог. Манайх хийн хэрэглээнд шилжиж буй айлуудад зориулсан сургалтад хамрагдсан. Ажилчид төхөөрөмж суурилуулахдаа заавар, зөвлөгөөг сайн өгч, зөв байрлуулж, эргэх холбоотой ажиллаж байгаа” гэв.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан