gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2026-01-12
24
Twitter logo

Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг энэ халаалтын улиралд хэрэглэж байна. 2026 онд дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэнэ.

Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Дорноговь аймгийн "Алтанширээт" үйлдвэрлэл, технологийн паркт ажиллаж, нүүрс угааж, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэрийн төсөлтэй танилцаж байна. 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот гэлтгүй 21 аймаг 330 сумыг зэрэг цахилгаан, дулааны станцад холбоход цаг хугацаа болоод санхүүгийн боломж байхгүй учраас хагас коксон шахмал түлшний үйлдвэр Монгол Улсад нэн тэргүүний хэрэгцээтэй байна. Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 30 гаруй хувиар буурсан.

Энэ сард ЖАЙКА олон улсын байгууллагын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын агаарын бохирдлын нарийвчилсан дүн шинжилгээг хийнэ. Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн тухайд бидэнд хоёр хувилбар байна. Нэгт, бид Тендерийн тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэл, технологийн парктай 10 дугаар сарын 1-нээс үйлдвэрлэл эхэлсэн байна гэсэн хатуу нөхцөлтэйгөөр урьдчилсан худалдан авах гэрээ байгуулах боломжтой.

Энэ хүрээнд “Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн парктай танилцаж байна. Хоёрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран Багануурын нүүрсний уурхайг түшиглэн батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу санхүүгийн зах зээл дээрээс мөнгөө босгон үйлдвэр барих боломж байна. Хотын нүүрсний хэрэглээ жилээс жилд буурах учир нүүрс пиролизын үйлдвэрт хөрөнгө оруулахаас илүүтэй бүтээн байгуулалт нь эхэлсэн ийм үйлдвэр технологийн парктай гэрээлбэл цаг хугацаа хэмнэнэ гэж тооцоолсон. Хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэвэл импортоор авахаас нэг дахин хямдхан тусна” гэлээ.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан