Америкийн Монгол судлалын төв, Үндэсний номын сангийн урилгаар 2021 оны 11 сард АНУ-ын Колумбын Их Сургуулийн Номын сангийн Сан хөмрөг тодорхойлох каталогийн үйлчилгээний хэлтсийн эрхлэгч, Дэд профессор Д.Энэрэл, АНУ-ын Конгрессын Номын Сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D) М.Саруул-Эрдэнэ нар ‘’Каталогижуулалт нийтийн үйлчилгээ” нэртэй цуврал цахим сургалт хийсэн.
Улмаар энэ сургалтыг үргэлжлүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрсэн юм. Сургалтаа үргэлжлүүлж Конгрессын Номын Сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D) М.Саруул-Эрдэнэ энэ удаа Америкийн Монгол судлалын төвийн номын сангийн тэтгэлгийн хүрээнд “Сэдвийн түлхүүр үг, Нэрийн баталгаажуулсан бүртгэл” танхимын цуврал сургалтыг 11 сарын 1-11 сарын 25 хүртэл удирдан явуулж байна.
Сургалтын хүрээнд Марк формат, сэдвийн түлхүүр үг, нэрийн баталгаажуулсан бүртгэл сэдвээр хичээл орж, давтлага ажил хийнэ. 4 долоо хоног үргэлжлэх энэ сургалтад Улаанбаатар хотын нийтийн номын сан, их дээд сургууль, ЕБС-ийн 37 номын санч, каталогич оролцож байна.
Энэ удаагийн сургалтыг Америкийн Монгол Судлалын Төв, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Нацагдоржийн нэрэмжит УБХНТ хамтран зохион байгуулж байна. Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд-ээс унших боломжтой.