gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"УИХ-ын гишүүн ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлбэл, хуралдааны товч тэмдэглэлд заавал тусгадаг болъё"

Б.Азбаяр
Улс төр
2025-12-19
5
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  12 цаг 05 минут
2025.12.19

УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлыг ил тод болгох хуулийн төсөлтэй холбоотой хэвлэлийн хурал хийж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хэлэхдээ, "Манай жагсаалтын гишүүд бид санаачилж буй хууль тогтоомжийн төслийн талаар та бүхэнд товч мэдээлэл, танилцуулга өгөхийг хүсэж байна. Энэхүү хуулийн төсөл нь D-Parliament платформ дээр нээлттэй байршуулсан бөгөөд олон нийтийн хэлэлцүүлэгт оруулж, иргэдийн санал бодлыг авах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Энэ бол УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд тухайн процесс хэрхэн явагдах нь өнөөг хүртэл тодорхой бус байсаар ирсэн. Иймд энэхүү процессыг илүү нарийвчилж, тодорхой болгох хэрэгцээ, шаардлага бий гэж бид үзэж байна.

Одоогийн зохицуулалтаар УИХ-ын гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар санал өгөх эрхгүй гэж заасан байдаг. Гэвч хэзээ, ямар нөхцөлд санал өгөхөөс татгалзах, ажлын хэсэгт орох эсэх, ямар асуудлыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх зэрэг процессын олон асуудал тодорхойгүй байсаар ирсэн. Мөн ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх нь ч тодорхой бус байна.

Иймээс бид эдгээр зохицуулалтыг тодорхой болгох ёстой гэж үзэж байна. Учир нь бид авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг ярьдаг ч урьдчилан сэргийлэх механизмыг бодитойгоор сайжруулах шаардлагатай. Үүний нэг чухал хэсэг нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль юм.

Тухайлбал, өмнө нь зөвхөн УИХ-ын гишүүн болон түүний гэр бүлийн гишүүнд хамаарах ашиг сонирхлын зөрчлийг авч үздэг байсан бол Авлигын эсрэг тухай хуультай нийцүүлэн, гишүүн болон түүнтэй хамаарал бүхий этгээд тухайн хэлэлцэж буй асуудлаар ашиг, орлого олох боломжтой бол энэ тухайгаа заавал мэдэгдэх зохицуулалтыг бид тусгаж байна.

2020 оноос хойш энэхүү зохицуулалт хэрэгжиж ирсэн ч бодит байдал дээр ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлсэн гишүүдийн тоо маш цөөн, хоёрхон байсан нь судалгаагаар тогтоогдсон. Үүнээс гадна энэ мэдээлэл олон нийтэд нээлттэй бус, хаалттай байсаар иржээ.

Иймээс бидний санаачилж буй хуулийн төсөлд гишүүн ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлсэн тохиолдолд уг мэдээллийг нээлттэй болгох, мөн хуралдааны товч тэмдэглэлд заавал тусгах зохицуулалтыг оруулж байна. Миний хувьд ч парламентын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаар хэлэлцүүлгээс гарч байсан ч энэ нь хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдаагүй, зөвхөн санал хураалтад татгалзсан байдлаар үлдэж байсан. Гэтэл энэ нь энгийн татгалзалт биш, ашиг сонирхлын зөрчил гэдгийг тодорхой тэмдэглэж, олон нийтийн хяналтад оруулах нь маш чухал" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан