gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Долоо хоногийн ТОЙМ: Төсөв хорив, тэмбүү өсөв

Г.Тэгшсүрэн
GOGO тойм
2024-11-24
10
Twitter logo
Г.Тэгшсүрэн
10
Twitter logo
GOGO тойм
2024-11-24

Өнгөрч буй долоо хоногт улс, оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИН С.МӨНХЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Бүгд найрамдах Исланд улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монгоын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэв.С.Мөнхзул нь өнгөрсөн онд мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ. https://gogo.mn/r/886k2

СОНСГОЛ: “ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭХ ГЭЖ ЦАГДАА НАР БҮЛЭГЛЭН ЗОДДОГ”

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт"-ийн талаарх хяналтын сонсгол боллоо. Сонсголд, хууль эрх зүйн байгууллагуудын төлөөлөл болон эрхээ зөрчүүлсэн иргэд оролцож, санал гомдол илэрхийлэв.

Энэ үеэр, иргэн н.Бадамзул хэрэг хүлээлгэх гэж цагдаа нар тагнаж, цагддаг, бүлэглэн зоддог талаар ярив. https://gogo.mn/r/omn02

ЕРӨНХИЙЛӨГЧ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИВ

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа. Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр “Хоригийг хүлээж авах, эсэх талаар УИХ ойрын үед хэлэлцэх байх. Хүлээх авах болов уу гэж бодож байна. Энэ талаар бид Засгийн газрын хуралдааны үеэр товч ярилцлаа. Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар эергээр хүлээж авч байгаа” гэв. https://gogo.mn/r/kx11l

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭН АВЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан.

Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрыг төсвийн алдагдлаа бууруулах, хууль дээдлэх зарчмаа баримтлах ёстой гэж үзэж, бүхэлд нь хориг тавьж буйгаа мэдэгдсэн юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар гишүүдийн 77,7 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. https://gogo.mn/r/3v347

“ВАКЦИНЫ ТУХАЙ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ МЭДЭЭЛЭЛД ИТГЭЭСЭЙ”

Эрүүл мэндийн яамнаас папиллома вирусийн эсрэг дархлаажуулалттай холбогдуулан албан ёсны мэдээлэл өглөө.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү “2012 онд ЭМЯ, төр энэ хүмүүст ялагдаад энэ вакциныг зогсоосон. Гэтэл энэ хугацаанд хэдэн мянган эмэгтэй умайн хүзүүн хорт хавдраар эсвэл умайн хүзүүний урьдал өвчлөлөөр өвдөхгүй байх боломжтой байсан. Тийм учраас иргэд шинжлэх ухааны үндэслэлттэй мэдээлэлд итгэхийг хүсэж байна” гэв. https://gogo.mn/r/9neee

ТЭМБҮҮГИЙН ӨВЧЛӨЛ ЖИЛИЙН ДОТОР 154-ӨӨР НЭМЭГДЭВ

 2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байгааг НЭМҮТ-өөс мэдээллээ.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна. https://gogo.mn/r/ydny0

МОНГОЛЫН БАГ АНХ УДАА ДАРТСЫН ТӨРЛӨӨР АЛТАН МЕДАЛЬ, ЦОМ АВЛАА

Дартсын төрлөөр Монголын анхны алтан медалийг авсан тамирчид мэдээлэл өгөв. Тэд хэлэхдээ "Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид энэ сарын 3-6-ны өдрүүдэд Тайвань улсын Тайпей хотод болсон Ази номхон далайн бүсийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцов.

Тэмцээнд, Монголын шигшээ багийн тамирчид буюу 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, анхны цом, алтан медалийг авсан амжилт гаргалаа” гэсэн юм. https://gogo.mn/r/4d42m

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан