Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэр болон Сүхбаатарын талбайд жагссан залуучуудын шаардлагын хариуг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж байгаа ардчилсан Монгол Улсын эрхэм иргэд, оюутан залуус та бүхний Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл бүхий шаардлагыг Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хэлэлцээд дараах хариуг өгч байна.
ҮНИЙН ӨСӨЛТИЙГ БУУРУУЛАХ ХУУЛИЙГ ЭНЭ САРЫН 15-НЫ ДОТОР БАТАЛНА
Засгийн газраас олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр, төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдолоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг боловсруулан 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-д нэн яаралтай журмаар хэлэлцэх саналыг өргөн мэдүүлээд байгаа.
Миний бие сая УИХ-ын даргатай утсаар холбогдсон. Мөн эдийн засгийн байнгын хорооны даргатай утсаар холбогдсон.
УИХ дөрөвдүгээр сарын 15-ны дотор энэ хуулийг гурван хэлэлцүүлгийг амжуулж, эцэслэн батлахаар боллоо. Энэ хууль батлагдсанаар олон улсын зах зээлд огцом өсөж байгаад, магадгүй мянгаас дээш төгрөгөөр өсөх боломжтой шатахуун, мах, гурил болон хэлэлцүүлгийн явцад зарим шаардлагатай гэж үзсэн хүнсний бүтээгдэхүүнийг энэхүү хямралт үед Монголбанктай хамтран мөнгөний бодлогыг харилцан уялдаатай зохицуулах боломжийг эрхзүйн хувьд нээж өгөх боломжтой гэдгийг хэлсэн.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДЛЫГ ХУРДАН ШИЙДҮҮЛНЭ
Засгийн газрын хуралдаанд ЦЕГ, ТЕГ-ын дарга нар оролцож мэдээлэл хийсэн. Жагсаал, цуглаантай холбоотойгоор саатуулсан бүх иргэнийг бүрэн сулласан гэлээ. Мөн дахин энэ төрлийн асуудал үүсгэхгүй гэж амласан. Авилга, албан тушаалтны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар буюу "ял наймаалцах" хэлбэрээр шийдэхгүй байх, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах, хуулийн төслийг саяны хуралдаанаар яаралтай журмаар өргөн барилаа.
Хөгжлийн банк, ЖДҮС-тай холбоотой болон бусад олон нийтийн анхаарлын төвд ороод эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлыг Ерөнхий сайдын хувьд холбогдох хууль хяналтын байгууллагад утсаар мэдэгдсэн. Олон нийттэйгээ хамт нэг талд зогсоно гэдгээ Ерөнхий сайдын хувьд илэрхийллээ. Тиймээс бусад олон жил дуншсан нөлөө бүхий этгээдүүдийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй бол Засгийн газар ард түмэнтэйгээ хамт тэмцэх болно гэдгээ хэлье.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЖИЖИГХЭН ӨРӨӨНД СУУЖ, ЖИЖИГ АВТОМАШИН УНАНА
Засгийн газар олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг авч буюу коронавирусний үед шилжсэн хэмнэлтийн горимын тогтоолыг эргэн сэргээлээ. Үүнд төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг автомашинаар зорчихгүй, ашиглахгүй. Эдгээр автомашиныг нэгдсэн зогсоолд байршуулна. Цаашлаад төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын шалгуур тавих зэрэг бусад хэмнэлттэй холбоотой асуудлыг Засгийн газар шийдвэрлэлээ.
Мөн төрийн өмчит газруудыг олон нийтийн эзэмшилд шилжүүлж олон нийтийн хяналтад оруулах байдлаар ил тод болгох асуудлыг ирэх долоо хоногт УИХ, Засгийн газарт өргөн мэдүүлэхээр боллоо.
БИ Ч ГЭСЭН БУХИМДАЛТАЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Ингээд Засгийн газрын бие даан шийдвэрлэж чадах хэр хэмжээ та бүхний 15 шаардлагын 11-т нөлөөтэй байна. Цаашлаад нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-ын сугалааг зогсоох, хар машиныг сонгуульд ашиглахгүй байх, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг цуцлах зэрэг асуудлыг УИХ-тай зайлшгүй хамтран шийдэх шаардлагатай юм.
Би холбогдох байнгын хороодын дарга нар, УИХ-ын удирдлагад олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж буй энэ асуудалд бухимдалтай байгаагаа би илэрхийлсэн. Тийм учраас энэ асуудлуудыг шийдэхээр УИХ-тай хамтарч ажиллана.
Засгийн газрын зүгээс чадах бүх зүйлээ хийнэ. Ерөнхий сайдын хувьд амлаж байна. Цаг хугацаа харуулна гэдэгт итгэж байгаа" гэлээ.