gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

НОБГ: Өнөөдөр 15:00 цагаас хойш усархаг аадар борооны эрчим нэмэгдэнэ

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2025-08-20
51
Twitter logo

Нийслэлд өнөөдөр усархаг бороо үргэлжлэн орно. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай штабаас нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Цаг уурын байгууллагаас өнөөдөр 05:00-07:00, 14:00-16:00, 20:00-00:00 цагийн хооронд усархаг бороо орохыг мэдээлж, сэрэмжлүүлж байна. Мөн Улаанбаатар хотод 15:00 цагаас хойш усархаг аадар бороо орно, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй гэдэг таамгийг мөн хүргүүлжээ. Иймд дүүргүүдийн шуурхай албад онцгойлон бэлтгэл ханган ажиллаж буй юм байна.  

Одоогоор БЗД, СБД-ийн авто замын уулзварт ус тогтсон гэх дуудлага мэдээлэл Улсын онцгой комиссын Шуурхай штабт ирсэн. Өөр үер, усны аюултай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байгааг НОБГ-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр үүсэж болзошгүй эрсдэлийг тооцоолон дүүргүүдийн шуурхай штаб, Засаг дарга нарт 8 үүрэг өгчээ. Тухайлбал, үер ус тогтож болзошгүй 95 цэгт бэлтгэл, бэлэн байдлыг хангах, В1 давхар зэрэг цахилгааны систем, авто зогсоол байрладаг хэсэгт хамгаалалтын далан үүсгэх зэрэг үүрэг өгсөн байна.

Мөн “Төрийн захиргаа, холбогдох мэргэжлийн байгууллагууд өнөөдөр уртасгасан цагаар ажиллана, тиймээс цагтаа тарна гэдэг асуудал байж болохгүй” гэдэг үүрэг, даалгаврыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өгчээ.

Үерийн эрсдэлтэй бүсэд 1917 айл, өрх бий аж. Эдгээр айлд сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг өгч, нүүн шилжих мэдэгдэл хүргүүлжээ. Өнөөдөр үргэлжлэн орох усархаг борооны улмаас үерийн өндөр эрсдэл үүсэж болзошгүй байна. Иймд:

  • Иргэдэд  урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг эрчимтэй хүргэх шаардлагатай,
  • Шаардлагатай тохиолдолд ус ихээр тогтдог байршлуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмж авах,
  • Улаанбаатарт аянга, цахилгаан, борооноос хамааран цахилгааны хэлбэлзэл үүсэж объектын гал түймэр гарах эрсдэл өндөр болсон. Энэ эрсдэлээс урьдчилан сэргийлж цахилгаан хангамж, галын аюулгүй байдалд үзлэг, шалгалт хийхээр үүрэг, даалгавар өгчээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан