Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэмнэлт, хүнсний нийлүүлэлт, бүртгэлжүүлэх, хяналт сайжруулалтын асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
З.Мэндсайхан: Засгийн газар хэмнэлтийн горимд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор төсвийн зардлыг эрэмбэлэх тогтоол, шийдвэр гаргалаа.
Ингэхдээ төсвийн санхүүжилтийн гурав эрэмбэлээд, тэргүүн ээлжид бүх шатны төсөв захиран зарцуулагчийн батлагдсан арга хэмжээнүүдээс бүрэн бүрэн олгох нь төрийн албан хаагчийн цалин тэтгэвэр, онцгойн байгууллага, эмнэлэг, боловсролын салбарын зардлыг гаргая. Дараагийн ээлжид Засгийн газрын тогтоолтой хэрэгжиж буй баяр наадам, зайлшгүй батлагдсан арга хэмжээ, уулзалт, цуглааны зардлыг бүрэн олгоно. Удаагаар хэмнэж болох бүх зардлыг гуравдугаарт эрэмбэлж байна.
2026 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн орлого 14.6 их наяд төгрөг, зарлага 16.7 их наяд төгрөг байна. Урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ байдлаараа оны эцэст цалин тэтгэврээ тавих, төрөөс санхүүжүүлэх зардал дээр доголдол үүсэж болзошгүй учраас Засгийн газар зардлуудыг эрэмбэлж, хэмнэнэ.
Улсын төсвийн алдагдал үүссэн шалтгаан нь 2026 онд авах ёстой байсан татварыг 2025 онд урьдчилж аваад хэрэглэчихсэн. Энд нэг их наяд төгрөгийн алдагдал үүссэн. Мөн тавдугаар сард багш, эмч нарын цалингийн зөрүүг арилгахын тулд 820 тэрбум төгрөгийн алдагдал үүсгэсэн.
Тиймээс төрийн байгууллагуудын тэмдэглэлт ой, баярыг хойшлуулахаас гадна хэмнэж болох зардлуудыг үйл ажиллагаанаас нь хэмнэнэ. Төсөв тодотгох гол шалтгаан нь багш, эмч нарын цалингийн нэмэгдэл байгаа. Түүнчлэн стратегийн хүнс нөөцлөхөд шаардлагатай арга хэмжээнд зарцуулах мөнгөн дүнг тодотголоороо оруулж ирнэ. Төсвийн тодотголыг есдүгээр сард 2027 оны төсвийн хуультай хамт УИХ-д өргөн барина. Бид зардлаа эрэмбэлж, хэмнэснээр эдийн засаг, төсвийн хямрал үүсэхээс сэргийлнэ.
Энэ намар нөөцийн махыг бүрдүүлэхдээ нийслэлтэй хамтран Хөдөө аж ахуйн биржийн цахим бүртгэлтэй хослуулан бүртгэлийн системийг төгөлдөршүүлнэ.
Шаардлагатай хүнсний нөөц бүрдүүлэх агуулах, зоорьтой ААН-д эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Нэмээд хүнсний нөөцийг бэлтгэх агуулах, зоорь бэлтгэх ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгоно.
Нөөцийн махыг цахим системд бүртгэж, ил тод болгосноор,
- Мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно
- Хөнгөлөлттэй зээл аваад зориулалтын бусаар зарцуулдаг байдал арилна
- Хүртээмж нэмэгдэж, өрсөлдөөн бий болно
- Иргэд агуулах, үйлдвэрүүдээс махаа шууд худалдан авна
- Малчид системээр дамжуулан эцсийн хэрэглэгчид борлуулна
- Төр нөөцийн мах бэлтгэж, зах зээлд тодорхой бус байдал үүсгэхгүй
Мөн аж ахуйн нэгжүүдэд нөөц бүрдүүлэхэд нь зориулж эрчим хүчний тарифыг хөнгөлөх, стандартын шаардлага хангасан агуулах зоорь барихад нь зориулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бий болгохоор төсвийн тодотголдоо тусгана.
ШУУД ҮЗЭХ: