gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.02
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.02
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.02
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа

Б.Азбаяр
Улс төр
2025-07-23
14
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Адылбек Касымалиевийг хүлээн авч уулзжээ.

Монголын төлөөлөгчдийг элэгсэг дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. 

Энэ удаагийн айлчлалаар уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн нь харилцааны түүхэнд тодоор  бичигдэж, хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж байгааг онцолжээ. 

Мөн Монгол, Киргизийн эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг  зурсныг тэмдэглэлээ.

Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв.

Дарга А.Касымалиев, сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, Засгийн газар хоорондын комиссын ажил эрчимжиж буйг тэмдэглэж, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Киргиз Улсад Засгийн газрын тэргүүн-Сайд нарын танхимын дарга, гишүүдийг Парламентын зөвшөөрлөөр Ерөнхийлөгч томилдог.

Сайд нарын танхимын дарга нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг давхар гүйцэтгэдэг. Адылбек Касымалиев 2024 оны 12 дугаар сард энэ албанд томилогджээ.

Эх сурвалж: ЕТГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан