gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     10.14
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 0
Зурхай
 10.14
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 10.14
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Тархийг залуу байлгах түлхүүр нь өөрийгөө сорих, шинийг мэдэх, суралцах гэсэн сониуч зан юм"

Б.Азбаяр
Нийгэм
2025-10-05
104
Twitter logo

  • Тархиа үргэлж залуу байлгах боломжтой юу,
  • Бясалгал төвлөрөлд нөлөөлдөг үү,
  • Буддизм ба шинжлэх ухааны хамаарал нь юу вэ? зэрэг асуултад эрдэмтэн судлаачид хариуллаа.

"Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын бурханы шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Монголын шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулж байна.

Бурханы шашны бясалгал хүний тархи, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буй талаар илтгэл танилцуулсан оролцогчдын яриаг хүргэе.

Илтгэлийн сэдэв: "Тархины үйл ажиллагаанд бясалгалын хүч"

АШУҮИС-ийн ректор, доктор профессор Б.Дамдиндорж хэлэхдээ, "Сүүлийн үед тархи судлалын шинжлэх ухаан маш эрчимтэй хөгжиж байна. Энэ бол зөвхөн анагаах ухаан ч биш ээ. Шашин судлал, молекул биологи, математик, физик, хими гээд маш олон салбарын эрдэмтэд хамтран судалж байна. Өөрөөр хэлбэл, олон шинжлэх ухааны уулзвар дээр орших, том сэдэв болж хувирсан гэсэн үг.

Тархи судлалын гол зорилго бол эцэстээ хүн хэрхэн эрүүл, аз жаргалтай, урт наслах вэ гэдэг асуулт юм. Урт наслахын тулд хүнд юу хэрэгтэй вэ гэхээр, уураг тархи нь эрүүл, идэвхтэй ажиллаж байх хэрэгтэй. Сэтгэн бодох чадвар нь зөв, стрессийг давах чадвартай, гадна дотнын олон янзын хүчин зүйлд зохицож чаддаг байх ёстой.

1998 онд тархинд үүдэл эс байдгийг нээсэн. Үүдэл эсээс шинэ мэдрэлийн эс бий болох процесс ойролцоогоор 42 хоног үргэлжилдэг. Энэ процесс хамгийн эмзэг, хамгийн хөндүүр зүйлтэй тулгардаг нь стресс. Стресс бол мэдрэлийн эсийн нөхөн сэргээлтэд хамгийн сөрөг нөлөөтэй зүйл.

Тиймээс стрессээ удирдаж чаддаг хүн илүү эрүүл, илүү урт насалдаг. Харин эсрэгээрээ стрессээ дийлэхгүй яваад байвал тархи доройтоод, хөгшрөлт түргэсдэг, амьдралын чанар мууддаг. Энэ бол зүгээр нэг онол биш, биологийн зүй тогтол.

Хүний ой тогтоолт, сэтгэн бодох чадвар 20 наснаас хойш аажимдаа буурч эхэлдэг. Гэхдээ энэ бууралт заавал хурдан байх албагүй. Ухаалаг хандвал удаашруулж болдог. Тэр нь юу вэ гэхээр, сэтгэлийн амар амгалан байдал, стрессээ зөв зохицуулах чадамж хоёртой маш холбоотой. Хүний хамгийн чухал зүйл бол ой тогтоолт.

Хүн аливааг тогтоож, сэтгэж бодож л байвал тархи нь ажиллаж байна гэсэн үг. Харин тархи ажиллаж байвал бүх эрхтэн тогтолцоо зөв ажиллана. Ингэснээр л хүн эрүүл урт насалдаг юм.

Neurogenesis буюу мэдрэлийн эсийн шинэчлэлт гэдэг зүйл байдаг. Үүнийг хамгийн сайн дэмждэг зүйл бол биеийн идэвхтэй хөдөлгөөн. Мөн байнга шинэ зүйлд суралцах, өөрийгөө сорих, шинийг мэдэх сониуч байдал чухал. Энэ бол тархийг залуу байхад нь эрүүл байлгадаг л гол түлхүүрүүд. Харин эсрэгээрээ хөдөлгөөнгүй байх, хангалттай хоол тэжээл авахгүй байх, нийгмээс тусгаарлагдах, сэтгэл гутрал, гуниглал зэргээс болоод мэдрэлийн эсийн хөгжил дарангуйлагддаг.

Хүний сэтгэл хөдлөл, зан авир, шийдвэр гаргалт гээд бүхий л зүйлс дээд мэдрэлийн үйл ажиллагаа болон автомат мэдрэлийн тогтолцоотой уялдаатай. Тархины гүнд Limbic систем гэж нэг чухал тогтолцоо байдаг. Энэ тогтолцоо нь хүний сэтгэл хөдлөлийг зохицуулж байдаг. Жишээ нь баярлах, гуниглах, сэтгэл гутралд орох, эсвэл хэт их хөөрөх гээд бүх л сэтгэл хөдлөл энэ системтэй холбоотой.

Бясалгаснаар дархлааны эсүүд идэвхжиж, үрэвслийн эсүүд буурч байна.

Тэгээд энэ нь зүгээр ч нэг мэдрэмжээр тогтохгүй, хүний бие махбодын олон автомат үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Жишээ нь баярласнаар зүрхний цохилт нэмэгдэж, судас тэлдэг. Эсвэл сэтгэлээр унахаар царай зүс гундаж, энерги буурдаг. Энэ бүхэн Limbic системтэй шууд холбоотой юм.

Тэгвэл энэ тогтолцоог яаж удирдах вэ гэдэг нь сүүлийн үед шинжлэх ухааны маш том судлагдахуун болоод байна. Бясалгал, анхаарал төвлөрөл гэх мэт арга барилууд тархины бүтцэд яг яаж нөлөөлж байгаа вэ гэдэг дээр маш олон судалгаа хийгдэж байна.

Бясалгалын тухайд бол, зүгээр нэг тайвшрал өгөөд зогсохгүй, тархины бүтцэд хүртэл өөрчлөлт оруулдаг нь батлагдсан. Бясалгал хийхэд нойр сайжирдаг. Учир нь мелатонин буюу нойрны дааврын хэмжээ нэмэгддэг. Мөн серотонин буюу аз жаргалын даавар ихэсдэг учраас сэтгэл санаа уужирдаг. Өөртөө сэтгэл ханамжтай болох, өөрөөрөө бахархах мэдрэмж нэмэгддэг. Цусны даралт буурч байна. Өөрөөр хэлбэл, бясалгал хийснээр хүний бие физиологийн түвшинд хүртэл өөрчлөлт гарч байна гэсэн үг.

Түүнээс гадна, бясалгал хийсэн хүмүүсийн анхаарал төвлөрөл илүү сайн болдог. Анхаарал төвлөрөл сайжрахаар шийдвэр гаргалт ч дагаад сайжирна. Мөн дархлааны эсүүд идэвхжиж, үрэвслийн эсүүд буурч байна.

Бид энгийн хүмүүсийг гурван сарын турш бясалгал хийлгээд судалгаа хийж үзсэн. Ингэхэд сэтгэл түгшилт багассан, анхаарал шилжүүлэх чадвар нэмэгдсэн, зарим дааврын өөрчлөлтөөр дамжаад биеийн жин хүртэл буурсан байлаа.

Мөн хамгийн сонирхолтой нь бясалгал хийх үед муу бодол, сөрөг санаа өдөөдөг сигналууд тархинд буурдаг байсан. Энэ бол 2024-2025 онд хийгдсэн судалгаагаар батлагдсан. Мөн тархины бүтэц талаасаа ч өөрчлөгдөж байна. Тухайлбал, шийдвэр гаргалтад оролцдог духны хэсгийн бор гадаргын зузаан нэмэгдэж байгаа нь нейроны хэмжээ өсөж байгааг илтгэж байна.

Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд, бясалгал нь зөвхөн сэтгэлийн амар амгаланг өгөөд зогсохгүй, тархи, биеийн үйл ажиллагаанд цогц өөрчлөлт авчирч байна. Үүнтэй холбоотойгоор чихрийн шижин, цусны даралт, Паркинсон, Альцгеймер зэрэг өвчинд эерэг үр дүн үзүүлж байгааг олон улсын тойм судалгаанууд баталж өгч байна" гэв. 

Илтгэлийн сэдэв: "Хүний тархи, сэтгэл зүйд бясалгалын үзүүлэх нөлөөний талаарх судалгааны тойм"

Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гавж Д.Нямсамбуу, "Өнөөдрийн судалгаанууд физиологи, биологийн түвшинд үзэхэд хэдхэн минут бясалгал хийхэд л анхаарал төвлөрөл сайжирдаг гэдгийг харуулж байна. Мөн нэг сарын турш тогтмол бясалгал хийхэд анхаарлын сарнил багасаж, сэтгэл хөдлөөгөө илүү сайн зохицуулж чаддаг болдог байна.

Сэтгэл зүйн хувьд бясалгал нь стресс, ядаргаа, халшрал зэргийг бууруулахад тусалж, амьдралд эерэг хандлагыг бий болгодог. Энэ нь бүр эсийн насжилт ч дээрдүүлэх эерэг нөлөөтэй гэж судлаачид онцолж байна.

Эрүүл мэндийн хувьд дөрвөн жилийн турш 2000 гаруй хүн дээр судалгаа хийхэд, бясалгал нь мигрень, нойргүйдэл зэрэг асуудлуудад өндөр үр дүн үзүүлж, сэтгэл санааг тогтвортой болгодог болохыг баталсан.

Товчхондоо, бясалгал сөрөг сэтгэл хөдлөлийг багасгаж, амар амгалан, тайван байдлыг төлөвшүүлдэг гэдгийг энэ судалгаагаар онцолж байна" хэмээн тайлбарлалаа. 

Хуралд олон улсын эрдэмтэн судлаачид оролцож, буддын гүн ухаан, бясалгалыг илүү шинжлэх ухаан талаас нь тайлбарлаж байгаагаараа онцлог болж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан