gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоёр компанид бонд гаргаж, олон нийтэд арилжихыг зөвшөөрчээ

Г.Тэгшсүрэн
Эдийн засаг
2025-08-21
21
Twitter logo

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 14-р хуралдаан боллоо. Хуралдаанаар “Шунхлай” ХХК болон “Сүү” ХК-иудад бонд гаргаж, хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжихыг зөвшөөрлөө. Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын ТОП-100-д багтдаг аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцуулах, санхүүгийн эх үүсвэр татах ажиллагааг хөнгөвчлөх, бонд гаргахад тавигдах нөхцөл, шаардлагыг хялбаршуулах, зах зээл дэх засаглал, манлайллыг дэмжих, цаашлаад банкнаас бусад санхүүгийн зах зээлийн санхүүжилтийн зардлыг бууруулахад чиглэсэн богино хугацааны хөтөлбөрийг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд “Шунхлай” ХХК, “Сүү” ХК-иуд бонд гаргаж, нийтэд арилжихаар санал ирүүлснийг дэмжин хэлэлцлээ.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд 2024 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр хувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах зохицуулалт үйлчлэх болсны дагуу хувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороо анх удаа бүртгэлээ.

Хуралдаанаар 1 компанийн хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 компанид, үнэт цаасны зах зээлд оролцогчид андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 компанид, гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2 компанид, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 компанид тус тус олголоо.

Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 компанид олгож, нэр бүхий 2 үнэт цаасны компанийн харилцагчдыг шилжүүлж, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр 1 компанийг бүртгэлээ. Түүнчлэн 2 компанийг нэгтгэхтэй холбогдох өөрчлөлтийг бүртгэж, тус хоёр компанийн нэгийг нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийг хүчингүй болгов.

Хуулийн хугацаанд тайлбар, тусгай зөвшөөрлийг сэргээх хүсэлт ирүүлээгүй 11 ББСБ-ын гадаад валютын арилжаа эрхэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. Нэмэлтээр нэр бүхий ББСБ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг, нэг компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болголоо.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан