gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     3.31
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 3
Зурхай
 3.31
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 3.31
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Экс юу ярив?

Г.Тэгшсүрэн
Улс төр
2025-09-11
83
Twitter logo
Г.Тэгшсүрэн
83
Twitter logo
Улс төр
2025-09-11
Экс юу ярив?

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнөөдөр (2025.09.11) сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Түүний ярианаас онцолбол:

  • Би зургаадугаар сарын 5-ны өдөр нэгэн том луйвар булхайг илчилсэн. Гэвч тухайн үед Засгийн газрын огцрох асуудалд хүмүүс илүүтэй анхаараад төдийлөн тоогоогүй. Энэ бол “Гурвыг цогцоор нь” гэдэг гэрээ.
  • Товч тайлбарлавал нүүрс олборлолтоо нэмэгдүүлье, төмөр замаа тавья, нүүрсээ худалдах гэрээ байгуулъя гэсэн гурван асуудлыг нэг болгон цогцоор нь гэрээ байгуулсан. Засгийн газар эхлээд хэлэлцсэн. Дараа нь санаагаа цаас, бичигт нуун дарагдуулж байгаад УИХ-аар хэлэлцсэн. Үүнд ноцтой зөрчлүүд байсан. Урд нь бид ийм гэрээ байгуулсан түүхтэй, тэр нь үргэлж муу байсан. Тэр жишгийг баримтлан сайн гэрээ байгуулж болохгүй шүү гэдэг даалгаврыг УИХ өгсөн. Өөрөөр хэлбэл, санаатайгаа муу гэрээ байгуулах бололцоог олгосон.
  • Нүүрсийг битгий сорчлоорой гэдэг гэрээний заалт бий. Ганцхан гэрээгээр нийт коксжих нүүрснийхээ бараг 40 хувийг зарчхаж байгаа юм. Зарахдаа хямдаар. Нэг тонн нүүрсний үнийг биржийн үнэтэй харьцуулах юм бол ойролцоогоор 40 орчим тэрбум ам.долларын алдагдал нэг тонноос хүлээхээр байна. Хиймэл оюун ухаанд “40 тэрбум ам.доллароор Монгол улсыг яаж хөгжүүлж болох вэ” гэдэг даалгавар өгөхөд маш сайхан саналууд гаргаж өгч байна. Ийм ашиггүй гэрээ хийж байгаа нь цэвэр луйвар гэдгийг би ард түмэндээ хандан хэлье.  
  • Монгол Улсын Засгийн газраас энэ гэрээг яагаад заавал Харбин хотод очиж байгуулав? Монголд байгуулбал сэтгүүлч нар хөөцөлдөнө. Ингэд луйвар нь илчлэгдэнэ гээд хаа байсан Харбинд очиж байгуулжээ.
  • Энэ гэрээг яагаад нууцлав?. Танк, цэргийн бие бүрэлдэхүүн, түүний тоотой холбоогүй. Улсын аюулгүй байдалтай ямар ч холбоогүй. Нүүрс зарах нь нууцлах мэдээлэл биш. Нүүрсний эзэн нь энэ дарга нар биш ард түмэн. Тиймээс ард түмнээсээ нууж, өөр хүмүүс тэр өмчийг захиран зарцуулах гэрээ хийж болохгүй.
  • Нэр бүхий сайд нар хятадууд биднийг шахаад байгаа мэт ярьж байна. Үгүй, хятадууд тэгж шахахгүй. Манайхан муу гэрээ хийе гэж байгаа бол хятадууд тэрийг дагуулаад л тонгорно шүү дээ. Зөвшөөрөөд л гарын үсэг зурна. Тэгэхээр хятадууд энд орооцолдсон гэж би бодохгүй байна. Манай луйварчдын л зохиомол түүх.
  • МАН, АН хоёр нийлээд МАНАН-ын Засгийн газар бий болохоор л ийм муухай, аюултай гэрээ байгуулдаг.
  • Энэ асуудлыг мэдээд би Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад нь уулзъя, яаралтай ярих асуудал байна гээд бичихээр зүрх дардаг байсан. Би зүрх дарахаар “Ойлголоо, удахгүй уулзъя” гэдэг утгатай гэж ойлгоод хүлээгээд байдаг. Гэтэл тэр миний зурваст 3-4 сар зүрх дарсан” гэж ярилаа. 

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ярьж буй “Гурвыг цогцоор нь” гэрээний талаар мэдээлбэл:

БНХАУ-ын “Чайна энержи групп” компаниас 2024 онд “Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг цогцоор шийдвэрлэх тухай хүсэлт”-ийг Монголын Засгийн газарт ирүүлжээ. Энэ хүсэлтдээ Хятадын тал боомтын төмөр зам барьсан хөрөнгө оруулалт 7.17 тэрбум юань, 10 жилийн хугацааны алдагдал 2.7 тэрбум зэрэг, нийт 13.97 орчим тэрбум юанийн алдагдал хүлээгээд байгаагаа дурдсан байна.

Улмаар “Гурвыг цогцоор” шийдвэрлэх хамтын ажиллагааны санал тавьж, эдгээрийг шийдсэн тохиолдолд өнгөрсөн хугацааны алдагдал, хохирлыг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлжээ. “Гурвыг цогцоор” гэдэгт:

  • Нүүрсний урт хугацааны гэрээ байгуулах
  • Тавантолгой ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх
  • Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг шийдвэрлэх гэсэн гурван асуудлыг багтаав.

1. Нүүрсний урт хугацааны гэрээ байгуулах:

Энэ гэрээг 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд байгуулсан. Гэрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн Ерөнхий захирал Ян Зэкүнь нар гарын үсэг зурсан юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замын бүтээн байгуулалт одоогоос хоёр жилийн өмнө дуусаж, ашиглалтад орсон. Өнгөрсөн хугацаанд энэ төмөр замаар тодорхой хэмжээний ачаа тээвэрлэж байсан ч зам тээврийн салбарын орлогод жин дарахуйц тоон, статистикт хүрээгүй. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд экспортын нүүрс (437.3 мян. тонн), сайжруулсан түлшний түүхий эд (177.6 мян. тонн) зэрэг бүтээгдэхүүн тээвэрлэжээ.

Харин “Чайна энержи групп” компани Монголоос 16 жилийн турш нүүрс авах, энэ нүүрсийг төмөр замаар тээвэрлэх “нүүрсний урт хугацааны гэрээ” албажсанаар өдөр бүр 100 чингэлэг ачсан, 50 вагон Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт хүрч, үүний цаана 3.7 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэх боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам алдаг, оног биш байнгын ачаа тээвэртэй байх аж.

Урт хугацаанд буюу 16 жилийн турш үргэлжлэх нүүрс тээврийн үйл ажиллагааг өнгөрсөн зургаадугаар сард (2025.06.24) албан ёсоор эхлүүлсэн. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Дахин нарийн царигийн асуудал сөхөгдөхгүй, ямар ч асуудалгүйгээр хилээ холбохоор хоёр тал тохиролцсон” гэдгийг яриандаа онцолсон юм.

2. Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт:

21 жил гацсан энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын ажил хоёр улсын хилийн шугам дээр хоёр талаас баганат гүүрний тулгуурын шон суурилуулан анхны өрөмдлөг хийснээр 2025 оны зургаадугаар сарын 15-ны өдөр эхлэв. "Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК барилгын ажил гүйцэтгэх бөгөөд 22 сарын дотор дуусгаж төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлнэ гэж мэдээлж буй.

Уг төмөр зам байгуулагдсанаар Монгол, Хятад  хоёр улсын хилийг дамнасан анхны гүүрэн байгууламж бүхий төмөр зам бий болно. Улмаар хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн олон салбарын харилцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөгжлийг хөдөлгөх гүүр болно гэж албаныхан онцолж буй юм.

3. Тавантолгой ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх:

“Чайна энержи групп”-ээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарласан олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох боломжтойгоо илэрхийлсэн. “Гурвыг цогцоор” гэрээний хүрээнд хайгуул-олборлолтын гэрээг урт хугацаагаар байгуулах хүсэлтэй байгаа юм байна.

“Чайна энержи групп”-ээс ирүүлсэн дээрх гурван санал нь шударга, эрх тэгш, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчмын дагуу гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр Монгол, Хятадын хооронд харилцан тохиролцсон олон томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжих боломжтой гэж үзэж байна” гэж Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд танилцуулж байв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан