gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хотын төвийн нэг уулзварыг хянахад өдөрт 100 мянган зөрчил илэрчээ

Б.Азбаяр
Нийгэм
2025-02-02
60
Twitter logo

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын IV хуралдаан боллоо.

Шуурхай штабын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн агентлаг, байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар оролцлоо.

Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөх төсөл хөтөлбөрүүд, гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр халаах шийдэл, Хүннү хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар болон хотын уулзвар, гарцуудад суурилуулсан ухаалаг хяналтын камерын систем болон нийтийн тээврийн салбарын цахим шилжилтийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 176 уулзвар, гарцад нийт 2606 камерыг суурилуулж, ашиглалтад оруулаад байна. Энэ хүрээнд нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв болон есөн дүүргийн камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, төр, хувийн хэвшлийн бүх камерын мэдээллийг нэгтгэж, мөн хиймэл оюун ухаанаар мэдээллийг боловсруулдаг болж байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Хиймэл оюун ухаанаар камерт бичигдсэн мэдээллийг хянах боломжтой.

Тухайлбал, гал түймрийн мэдээллийг камераар хэмжих, үерийн усны түвшинг хэмжих, гудамж, талбайд байрласан хогийн савны дүүргэлтийг камераар хэмжиж, мэдээлэл холбогдох ажилтан, албан хаагч нарт дамжуулагдана.

Хотын төвийн нэг гол уулзварт л хяналт хийхэд өдөрт 100 мянган зөрчил илрүүлсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрмийг баримтлаагүй ийм их зөрчил гарч байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцох соёлыг бий болгох хэрэгтэй.

Дээрх хяналтын камеруудаар эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих, зогсох шугам давах зэрэг бусдын хөдөлгөөнд саад учруулах, замын хөдөлгөөний эрчмийг бууруулах үйлдлүүдэд хяналт тавих боломжтой. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ач холбогдолтой. Мөн хиймэл оюун ухаанаар зөрчилд шийтгэл ногдуулах суурийг тавьж буй” хэмээв.

НЗДТГ, ХМОНХХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан