gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Мэс заслын сувилагчид сахилга баттай, аливаа асуудлыг шийдэхдээ чадмаг”

Г.Тэгшсүрэн
Эрүүл мэнд
2023-05-26
203
Twitter logo

Монголын мэс заслын сувилагчдын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр \2023.05.24\ Төрийн ордонд боллоо. Тус зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яам, Мэс заслын мэргэшсэн сувилахуйн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав. Мөн дэмжигч байгууллагаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ГССҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллага оролцжээ.

“Мэс заслын мэргэшсэн сувилахуйн нийгэмлэг”-ийн тэргүүн С.Оюунгэрэл  “Улсын болон хувийн хэвшил, 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бүх эмнэлгийн байгууллагад мэс засал хийгдэж буй. Мэс заслын үйл ажиллагаа явуулж байгаа бүх газарт мэс засал, хагалгааны, боолтын, мэс заслын тасгийн сувилагч нар ажиллаж байдаг.

Дэлхий нийтээр сувилагчийн хомсдолд орсноор манай улсад ч энэ асуудал өргөнөөр яригдаж байна.  Тухайлбал, хагалгааны нэг оронд хоёр сувилагч ажиллах ёстой байдаг бол өнөөдөр ихэнх газарт нэг оронд нэг сувилагч ажиллаж байгаа. Энэ тоо мэс заслын сувилагч нар нэн хэрэгцээтэй байгааг харуулж байна.

Мөн шинээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүд нэмэгдсэнээр сувилагчийн эрэлт, хэрэгцээ өссөн. Тухайлбал, шүдний, гоо сайхны эмнэлэгт сувилагч мэргэжилтний хэрэгцээ их байгаа учраас улсын эмнэлгийн сувилагч нар хувийн хэвшилд шилжин ажиллах тохиолдлууд гарч, орон тооны асуудал хөндөгдөж байна. 

Нөгөөтэйгүүр,  мэс заслын сувилагчийг хагалгаанд зөвхөн гар угааж ордгоор төсөөлж болохгүй. Мэс заслын мэргэжил эзэмшсэн сувилагч нар боолт хийнэ, мэс заслын өмнөх болон дараах сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Мөн дээр нь хагалгаанд гар угаан ордог. Тэгэхээр энэ мэргэжил маш үнэнч шударга, хатуу зарчимч, сахилга баттай, цаг барьдаг онцлогтой. Энэ онцлогоороо мэс заслын сувилагч нар шуурхай, аливаа асуудлыг шийдэхдээ чадамгай байдаг” гэлээ.

Тус зөвлөгөөний дэмжигч байгууллага “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн мэс заслын хэвтэн эмчлүүлэх болон мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Д.Мөнхтуяа “Би сувилагч мэргэжлээр 30 дахь жилдээ ажиллаж байна. Сонгдо эмнэлгийг үүсгэн байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаа, ахлах сувилагч. Одоогоор эмнэлэгтээ мэс заслын хэвтэн эмчлүүлэх болон мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийг хариуцан залуу боловсон хүчнүүдтэй хамтран ажиллаж байна. Сувилагчаар суралцаж буй оюутнууд болон 30-40 жил ажилласан үе үеийн сувилагч нар өнөөдөр цуглаад туршлага солилцон, өөрсдийн бодол санааг хуваалцаж байгаа нь маш их таалагдлаа. 

Манай Сонгдо эмнэлэг 80 гаруй сувилагчтай. Үүний 30-аад хувь нь мэс засал, сэхээний сувилагч. Мэс заслын төрөлжсөн эмнэлэг тул төрөлжсөн нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай, мэс заслын сувилагч олон. Манай байгууллага олон улсын өвчтний аюулгүй байдлын 6 зорилтыг хэрэгжүүлээд эмнэлэгтээ нутагшуулсан. Би сувилагч мэргэжилдээ хайртай. Олон жилийн туршлагаар өвчтөнөө хүлээж аваад, нүүрний хувирлаас нь л зовуур, сэтгэл санааны байдлыг мэддэг болсон байна. Үйлчлүүлэгчдийн бүх асуудлыг нь ойлгох, мэдрэх чадварт суралцахыг залуу үеийнхэндээ захиж байна даа. Ер нь манай эмнэлэгт дадлагажин суралцсан сувилагч нар өндөр ур чадвартай болж байгаа” гэв.

Мөн “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн залуу сувилагч Р.Даваасүрэн “Мэс заслын сувилагчаар 7 жил ажиллаж байна. Анх Сонгдо эмнэлэгт ажилд ороод л, мэс заслын тасагт ажиллаж эхэлсэн. Хамгийн анх намайг сургаж, бэлтгэсэн хүн бол манай ахлах сувилагч Д.Баасанжаргал.

Эмнэлгийнхээ туршлагатай, ур чадвартай олон сувилагчаас их зүйл суралцсаар л байна. Оюутан байхдаа эмнэлгүүдэд дадлага хийдэг байлаа. Тэр үеэс л сувилагчийн тэр дундаа мэс заслын сувилагчийн ажил их сайхан санагддаг болсон. Өвдөлтдөө зовуурласан, амь тэнссэн хүн ирээд эрүүл болж, өвдөлт нь намдахыг харах их сайхан” гэлээ.

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн сувилагч нар. "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн сувилагч нар.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан