gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ханнес Асток: Бидэнд Монголын туршлагаас суралцах зүйл их бий

Х.Көгершин
Улс төр
2022-04-08
217
Twitter logo

Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, тус улсын “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Астоктой ярилцлаа.

-Дэлхий дахинд E-Estonia гэгдэх болсон Эстони улс цахим засаглалыг хэрхэн хөгжүүлж шагшигдах болсон бэ. Эстонийн Засгийн газар цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн нууц нь юунд оршдог вэ?
-Эстонийн дижитал шилжилтийн бодлого 25 жилийн өмнөөс эхтэй. ЗХУ задарсны дараа буюу 1991 онд Эстони тусгаар улс болсон юм. Тухайн үед төр засагт хүн амын тоо, иргэдийн хувийн өмчийн бүртгэл гэх зэрэг ямар ч мэдээлэл байгаагүй. Иймээс хүн амын тооллогыг дахин явуулахаар болсон юм. 1990-ээд оны эхэнд Засгийн газрын сайдууд бүгд шижигнэсэн залуус байлаа. Тухайлбал тухайн үеийн Ерөнхий сайд 33 настай байсан юм. Иймээс Засгийн газрын зүгээс цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах эрс шийдэмгий алхам хийж, тусгай хөтөлбөр боловсруулсан юм. Тус хөтөлбөрийн гол зорилго нь нэгдсэн мэдээллийн санг шинэчилж, цахимжуулахаас гадна төрсний гэрчилгээ, оршин суух хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс цаасан хэлбэрээр нэхэх байдлыг халах, иргэдийг бичиг баримт хөөцөлдөх ажлаас бүрэн салгахыг хүссэн. Үүний үр дүнд өнөөдөр иргэд төрийн бүхий л үйлчилгээг суурин компьютероос авах боломж бүрдсэн. 25 жилийн өмнө дижитал шилжилт, цахим засаглал гэдэг ойлголт байгаагүй ч Засгийн газар ирээдүйд цахим ертөнц эрчээ авна хэмээн итгэсэн нь өнөөдрийн энэ үр дүнд хүргэсэн юм.

-Дижитал шилжилтийг ямар үе шаттайгаар хэрэгжүүлсэн бэ?
-1997 онд E-Estonia хөтөлбөрийг эхлүүлсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн дэд бүтэцдээ дөрөөлөн 2000 оноос төрийн цахим үйлчилгээнүүдийг нэвтрүүлж эхэлсэн юм. Тухайлбал, 2000 онд Засгийн газар E-Cabinet болж, цаасгүй хуралдаж, сайдууд холбогдох материалуудтай цахимаар танилцан, саналаа хаанаас л бол хаанаас илгээх боломж бүрдсэн. Мөн E-Tax Board системийг нэвтрүүлснээр хүмүүс татвараа цахимаар мэдүүлэх болсон. Өмнө нь татварын мэдээллийг цуглуулахын тулд 250 хүн нэг сар болгон ажилладаг байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсын татварын харилцааны 99 хувь нь цахимаар явж, иргэд таван минутад татвараа мэдүүлж, татварын буцаалтаа тав хоногт эргүүлж авдаг. 2002 оноос иргэн бүр ID Card буюу цахим үнэмлэхтэй, үүний хамт иргэн бүр өөрийн гэсэн албан ёстой имэйлтэй болсон. Тус имэйлээр Засгийн газраас мэдээлэл илгээнэ. 2002 онд E-Kool буюу цахим сургуулийн үйлчилгээ, 2005 онд i-Voting үйлчилгээг нэвтрүүлж сонгуулийг цахимаар өгдөг болсон юм. Мөн E-Police, E-Health E-Court, E-Law, M-Parking /Mobile Parking/ үйлчилгээг цахимжуулсан.

Монгол Улсын Засгийн газар цахим шилжилт хийхэд цар тахлын нөхцөл байдлыг овжин ашигласан гэхэд болно. Хөл хорионы үед иргэд төрийн үйлчилгээг гар утсаараа авах боломжийг нь бүрдүүлж өгсөн байсан.

-Цахим шилжилт Эстонийн төрийн бүтээмж, эдийн засагт хэрхэн нөлөөлсөн вэ?
-Эстонид иргэд төрийн байгууллагын үйлчилгээг уламжлалт аргаар авахын тулд ирж, очих, дараалалд зогсох гээд ойролцоогоор 23.5 цагийг зарцуулдаг байсан. Харин төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд гэртээ суурин компьютероор нэвтрэн орж, 30 минут л зарцуулдаг болсон. Дээр дурдсанчлан өнөөдөр Эстонид иргэн бүрийн бүх мэдээлэл нэгдсэн санд байдаг. Ингэснээр төрийн бүх байгууллага түүнийг нь авч ашигладаг бөгөөд иргэдийг бичиг баримттай хөөцөлдөх ажлаас бүрэн салгаж чадсан. Дижитал шилжилтийн хүрээнд манай улс өнөөдрийг хүртэл нэг тэрбум тоон гарын үсгийг иргэддээ олгосон бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахимаар авснаар хоёр тэрбум еврог хэмнэсэн судалгаа бий.

-Таны хувьд Монгол Улсад гурван жилийн өмнө айлчилж, e-Mongolia системийн эхлэлийг тавьж байсан. Тухайн үед Монголын нөхцөл байдал ямар байсан вэ?
-Цахим засаглалыг хөгжүүлэхэд бодлого, стратеги, дэд бүтэц, технологи, иргэдийг цахим хэрэглээнд сургах гэсэн гурван хүчин зүйл маш чухал нөлөөтэй. Гурван жилийн өмнө намайг анх ирж байхад цахим засаглал, дижитал шилжилтийг Монголын төр засгийн зүгээс дэмжиж буйг анзаарсан. Манай улсын "Цахим Засаглал"-ын академи нь дэлхийн олон улсад сургалт, семинар явуулдаг. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд төр засгийн дэмжлэггүй бол аливаа улсад цахим шилжилт хийх хэцүү гэдгийг ойлгосон. Энэ тал дээр Монголын Засгийн газар цахим шилжилт хийх үйлсэд манлайлал үзүүлсэн нь авууштай. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар цахим шилжилт хийхэд цар тахлын нөхцөл байдлыг овжин ашигласан гэхэд болно. Хөл хорионы үед иргэд төрийн үйлчилгээг гар утсаараа авах боломжийг нь бүрдүүлж өгсөн байсан. Өнөөдөр Монголд гар утастай, интернеттэй хүн e-Mongolia системийг ашиглах боломжтой.

-E-Mongolia системийг хөгжүүлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч буй бөгөөд өнөөдөр монголчуудын хамгийн их хэрэглэдэг аппликейшны нэг болсон. Монгол Улсын цахим шилжилтийн үйл явцыг хэрхэн харж байна вэ?
-E-Mongolia системийг хөгжүүлэх ажлын эхлэлийг 2019 оны арванхоёрдугаар сард Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн хамт тавьж байсан. Өнөөдрийн байдлаар e-Mongolia системд төрийн 60 гаруй байгууллагын 640 үйлчилгээг нэвтрүүлсэн байна лээ. Монгол Улс төрийн үйлчилгээгээ эрчимтэй цахимжуулж байна. Гэсэн хэдий ч миний ажигласнаар төрийн зарим нэг үйлчилгээг нэгтгэх, багасгах хэрэгтэй юм шиг санагдсан. Мөн технологийн боловсрол маш чухал. Цахимжуулсан үйлчилгээг иргэд авахад хялбар болгох, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Иймээс энэ чиглэлд хамтран ажиллана гэж найдаж байна. 

-Эстонийн "Цахим Засаглал"-ийн академи Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Ингэснээр хоёр тал ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх вэ?
-Дижитал боловсрол, кибер аюулгүй байдал, төрийн албан хаагчдын ур чадварыг сайжруулах хүрээнд солилцооны хөтөлбөр зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ ташрамд хэлэхэд бид Монгол Улстай хамтран ажиллахад маш баяртай байгаа. Учир нь зөвхөн бид монголчуудыг цахим засаглалд шилжихэд сургаж байгаа биш Эстони улсын хувьд ч Монголын туршлагаас суралцах зүйл их бий. Манай улсад төрийн үйлчилгээг зөвхөн суурин компьютероос авах боломжтой. Харин Монгол Улсын хувьд суурин компьютероос гадна төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой болгосон явдал нь олон улсад сайн жишиг болж буй. Хэдэн сарын өмнө Эстонид төрийн үйлчилгээг гар утаснаас авах талаар хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд энэ салбарт тэргүүлж буй улсын жишээгээр би Монгол Улсыг дурдсан.

-Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарласан. Өнөөдөр технологи манай хөгжлийн гарцыг тодорхойлно гэж ярьж байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд цахим шилжилт ямар нөлөө үзүүлнэ гэж та харж байна вэ? 
-
Мэдээж цахим шилжилт эдийн засагт маш чухал нөлөөтэй. Цахимжилт эдийн засгийг солонгоруулах нэг бас нэг боломж. Үүний тулд дээр дурдсанчлан мэдээллийн технологи хэрэглээг нэмэгдүүлж, иргэдийг технологийн мэдлэгтэй болгох нь мэдээлэл, харилцаа холбооны салбар хөгжих, цаашлаад цахим засаглалтай болох үндэс суурь болж өгнө. Тухайлбал мэдээлэл технологийн хичээлийг ерөнхий боловсролын сургуульд арай өөр түвшинд орох асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Миний ажигласнаар төр болон хувийн хэвшлээс гадна бүх салбарт IT инженерүүдийн хэрэгцээ маш их байгаа. Иймээс Монголын мэдээлэл технологийн эко орчныг сайжруулж өгөх хэрэгтэй.

25 жилийн өмнө дижитал шилжилт, цахим засаглал гэдэг ойлголт байгаагүй ч Засгийн газар ирээдүйд цахим ертөнц эрчээ авна хэмээн итгэсэн нь өнөөдрийн энэ үр дүнд хүргэсэн юм.

Нэг зүйлийг онцлон хэлэхэд цахим шилжилт гэдэг бол удаан хугацааны үйл явц. Мөн байнгын шинэчлэлийг шаардаж байдаг. Эрх баригчдын зүгээс цахим шилжилтэд нэг удаа хөрөнгө оруулалт хийсэн бол тэр нь насан туршийнх гэж буруу ташаа ойлгох үе их бий. Тухайлбал цахим шилжилтийн системүүдийг 10-12 жилд шинэчлэх шаардлагатай.

-Таны хувьд дөрөв дэх удаагаа манай улсад ирээд байна. Өргөн уудам газар нутагтай гурван сая монголчууд бид хот, хөдөө гэлтгүй төрийн үйлчилгээг адил тэгш авах боломж нь хэзээ бүрдэнэ гэж та харж байна вэ?
-Хөдөө орон нутгийн иргэд төрийн үйлчилгээг байгаа газраасаа ямар ч асуудалгүйгээр авах нь цахим шилжилтийн гол үүрэг нь шүү дээ. Гэхдээ үүний тулд мэдээж дэд бүтэц, технологийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Монгол Улс өргөн уудам нутагтай бөгөөд иргэд нь тархай бутархай оршин суудаг. Гэсэн хэдий ч Монголын үүрэн телефоны операторууд орон нутгуудыг сүлжээнд холбож буй. Тус дэд бүтцэд тулгуурлан e-Mongolia системийн хамт олон цахим аймаг бодлогыг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Өнөөдрийн байдлаар нийт 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээ цахимжжээ. Тэгэхээр орон нутгийн иргэд төрийн үйлчилгээг 100 хувь цахимаар авах тухайд цаг хугацаа харуулна гэж бодож байна.

-Эстонийн "Цахим Засаглал"-ийн академи дэлхийн олон улс оронд сургалт, семинар явуулдаг. Сүүлд Украин улсад цахим шилжилт хийх асуудлаар зөвлөгөө өгч, чиглүүлж байсан. Украин улсын хувьд 2024 онд төрийн үйлчилгээг 100 хувь цахимжуулна гэсэн зорилт тавьж байсан. Гэвч өнөөдөр тус улсад онцгой нөхцөл байдал үүсээд байна.
-Украин улс дайны нөхцөл байдлын үед ч гайхамшиг бүтээсээр байна. Хоёрдугаар сарын 24-нд дайны нөхцөл байдал эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 3 сая орчим хүн Украинаас дүрвэн гарсан. Мөн долоон сая хүн улс дотроо шилжилт хөдөлгөөн хийсэн гэсэн тооцоо бий. Тэгэхээр эдгээр хүмүүс бүртгэлтэй хаяг дээрээ оршин суухгүй байгаа гэсэн үг.  Харьков, Мариуполь зэрэг хотууд бөмбөгдөлтөд өртөж, барилга байшингууд нь нурсан. Дайны нөхцөл байдалд төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Харин энэ үед иргэд төрийн үйлчилгээг шаардлага гарахад Украины Засгийн газраас үүнийг цахимаар олгож буй юм. Монголтой адил Украинд төрийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой болсон нь өнөөдөр дүрвэгчдэд маш их туслалцаа үзүүлж байна.

Эстонийн туршлага олон улсад маш сонирхолтой. Өнөөдрийн байдлаар манай академи Албани, Косово, Монтенегро, Серби зэрэг баруун Балканы орнуудад сургалт, семинар орж байгаа. Мөн Номхон далайн орнууд болох Самоа, Тонго, Барбадос зэрэг улсуудтай хамтран ажиллаж байна.

-Эстони улс цахим хөгжлөөрөө Европын холбоог тэргүүлдэг. Энэ салбарт 25 жилийн туршлагатай ч цахим засаглал, шилжилтийн хүрээнд сайжруулах, шинэчлэх ажлууд байгаа байх. Үүнээс хуваалцахгүй юу?
-Инээдтэй сонсогдож магадгүй гэхдээ бид төрийн үйлчилгээний цахим хэрэглээг илүү хялбар болгоход анхаарлаа хандуулна. Одоогийн байдлаар Эстонид зөвхөн суурин компьютероос төрийн үйлчилгээ авах боломжтой нь зарим иргэдэд чирэгдэл учруулж байна. Цаашид энэ асуудлыг шийдэх тал дээр ажиллана. Мөн цахим шилжилтэд хиймэл оюун ухаан ашиглах талаар судалж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан