-Өнгөрч буй энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлууд юу байв?
-Боловсролын салбарыг тойрсон тэр дундаа багш, сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдэд хүндхэн долоо хоног болж өнгөрлөө.
-Яагаад?
Долоо хоногийн эхэнд СХД-ийн 192-р цэцэрлэгийн хүүхдүүдэд муудсан махаар хоол хийж өгсөн талаар эцэг эхчүүд гомдол гаргаснаар сэдэв хөндсөн. Мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар хүүхдүүдэд муудсан махаар хоол хийж өгсөн гэдэг нь баталгаатай болсныг мэдээлэв.
Одоо ч шалгалт үргэлжилж буй тул хэнд ямар хариуцлага хүлээлгэсэн нь хараахан тодорхой болоогүй байна. Үйл явдлын талаарх мэдээллийг унших бол дараах холбоосууд дээр дарна уу.
- Сонгинохайрхан дүүргийн 192-р цэцэрлэгийн хүүхдүүдэд өмхийрсөн махтай хоол өгч байжээ
- 192-р цэцэрлэг: Багш, ажилтан, хүүхдүүд бүгд муудсан мах идсэн ч өвдсөн хүүхэд байхгүй
СУРВАЛЖИЛГА: ИРЭХ САРЫН 10-НААС ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ ТУЛ ГАНЦХАН САР ТЭС ГЭВ
2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлснээр нийслэлд гурван ээлжээр хичээллэж буй нийт 9 сургуулийн 3272 ХҮҮХЭД байна. Гол шалтгаан нь даац хэтэрсэн, түрээсийн байр олдоогүй гэж Боловсролын сайд тайлбарласан. Сурвалжилгын бүтнээр нь унших бол ЭНД ДАРНА уу.
Гаргасан шийдвэр, ажлын гүйцэтгэлийн үр дагавраас нь улбаатайгаар хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж буйг Боловсролын яамныхан мэдэх биз. Гэтэл сэрүү орж буй энэ үед даруй арга хэмжээ авахын оронд "Ирэх сарын 10-наас гурван ээлжээр хичээллэхгүй" гэх хариу өглөө.
Энэ нь оройн сэрүүн салхи хавирга хатгаж, харанхуй гудмаар пөөнийж гүйлдэх хүүхдүүдийг дахиад ГАНЦХАН САР ТЭС гэх шиг хүйтэн сонсогдоно.
ТОДРУУЛГА: 10 ЖИЛИЙН ӨМНӨ АКТАЛСАН, МӨӨГӨНЦӨРТЭЙ СУРГУУЛЬД ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр Ерөнхий боловсролын сургуулийн барилга хуучирч, сурагчид хичээллэх аргагүй болжээ.
Тодруулбал тус сургуулийн барилга хуучирч, мөөгөнцөртсөнөөс болж зарим хүүхдийн бие дээр тууралт гарч, харшилтай болж, ханиалгах шинж тэмдгүүд ихэсжээ. Хоёр хэсгээс бүрдэх залгаа сургуулийн барилгын нэгийг 1980 онд нөгөөг 1978 онд тус тус ашиглалтад оруулж байв. 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус барилгыг цаашид хүүхдүүд хичээллэж, үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй гэж үзэж акталсан ч өнөөг хүртэл сурагчид хичээллэсээр, цаашлаад эрүүл мэндээрээ хохирсоор байна. https://gogo.mn/r/3vgl7
Хүүхэд учраас үг хэлэхгүй, гомдохгүй гэсэн шиг хүний эрүүл мэнд, аюулгүй орчинд бусдын адил эрх тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшихэд гадаад хүчин зүйлсээр нөлөөлж байгаа нь нийгмийг бухимдуулж байна. Дээрх шиг хүүхдийн эрүүл мэнд, боловсролтой холбоотой эмзэг асуудлуудыг жижиг гэлгүй гадагш мэдээлж, хамгийн гол нь шийдвэрлүүлэх гэж иргэн бүр шаардлага тавьдаг байх ёстой.
БАКАЛАВРЫН ЗЭРЭГТЭЙ, 2.7-ООС ДЭЭШ ГОЛЧ ДҮНТЭЙ БОЛ 45 ХОНОГИЙН СУРГАЛТААР БАГШЛАХ ЭРХ ОЛГОНО
Боловсролын сайд П.Наранбаяр үүрэгт ажлаа хүлээж авсныхаа дараа "Багшийн хомстлыг шийдэх үүднээс гадаад дотоодын сайн сургуулийг амжилттай төгссөн залууст багшлах эрхийн зөвшөөрлийг богино хугацааны сургалтад хамруулан олгох тухай судалж байна" хэмээн мэдэгдэж байлаа. Одоогоор 4200 багшийн дутагдал үүсээд буй юм.
Тэгвэл багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталсныг Боловсролын яам өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр танилцуулсан.
Гол шалгуурт: Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн байх ёстой гэжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу.
Эл журмыг мэдээлсний дараа нийгмийн цахим сүлжээнд иргэд "Богино хугацаанд хэрэгжих шийдвэр гаргахын оронд багш нарын үндсэн цалинг нэмэх хэрэгтэй. Тэгвэл бага цалинтайгаас болж мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон багш нар эргээд салбартаа ажиллаж эхэлнэ. Ийм багш нар маш олон бий" хэмээн ярьцгааж байна.
Үргэлжлүүлэн бусад салбарт болж өнгөрсөн үйл явдлаас хүргэж байна:
ОЛИМП, ПАРАЛИМПЫН МЕДАЛЬТ ТАМИРЧДАД ОРОН СУУЦНЫ БАТЛАМЖ, МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Парис-2024" олимп, паралимпын наадамд медаль хүртсэн тамирчдыг өнөөдөр 11.00 цагт хүлээн авч, төрийн дээд шагнал гардууллаа.
Тамирчдад төрийн дээд шагнал гардуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамирчдад баяр хүргэж, орон сууц мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
- Паралимпын Алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрвөн өрөө орон сууц, мөнгөн шагнал
- Мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүүд гурван өрөө орон сууц, мөнгөн шагнал
- Паралимпын мөнгөн медальт Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц, мөнгөн шагналыг олголоо.
ӨМНӨГОВЬД СҮҮЛИЙН 30 ЖИЛ ТОХИОГООГҮЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ, 48 ЦАГИЙН ТУРШ БОРОО ОРЖЭЭ
Өнгөрсөн хоногт /2024.09.12-13/ Өмнөговь аймгийн нийт нутгаар үргэлжилсэн бороо орсон. Үүнээс хамгийн их буюу Ханбогд суманд 74.0, Даланзадгадад 40.0, Манлай суманд 34.0, Цогт-овоод 22.0мм бороо оржээ.
Тус аймгийн хувьд есдүгээр сард 48 цагийн турш үргэлжилсэн бороо орсон нь сүүлийн 30 жилийн хугацаанд тохиож байгаагүй үзэгдэл болсон байна.
Үргэлжлэн орсон борооны улмаас Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам харгуй усанд автаж шавар шавхай элбэг байгаа бөгөөд иргэд баталгаагүй зам гарцаар зорчиж шаварт суух, техник хэрэгсэл нь эвдэрч гэмтэх дуудлага их ирж байгааг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. https://gogo.mn/r/j6396
ТАВАН ШАРЫН ТӨМӨР ЗАМЫН ДООГУУР ХОТЫН ХАМГИЙН ТОМ НҮХЭН ГАРЦЫГ БАЙГУУЛЖ, НЭЭЛЭЭ
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу энэ сарын 14-нд нээж байна. 10.2 метр өргөн хос нүхэн гарцыг бүхэлд нь аравдугаар сард ашиглалтад оруулна. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг төдийгүй Яармаг орчмын авто замын түгжрэл 8-16 хувиар буурна гэж тооцоолж буй.
- Нөхөрлөлийн гудамжны авто замаас Таван шар чиглэлийн хөдөлгөөн төмөр замын урд талаар нүхэн гарцын дээгүүр гол замтай огтлолцохгүйгээр дамжин өнгөрнө.
- Товчооны авто замаас Таван шар чиглэлийн хоёр урсгалтай авто замын хөдөлгөөн нь өөр түвшинд огтлолцоно. Төмөр замын гармаар дамжилгүй, уг нүхэн гарцаар өнгөрнө.
- Найрамдлын замаас Таван шар чиглэлийн хөдөлгөөн төмөр замын хойд талаар, нүхэн гарцын дээгүүр дамжина.
- Зарим зүүн эргэлтийн хөдөлгөөнийг Товчооны замд шинээр хийсэн буцах эргэлт болон Таван шарын буцах эргэлтээр зохицуулах аж.
Зааврын бичлэг үзэх бол ЭНД дарна уу.