gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.30
  • Валютын ханш
    $ | 3587₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.30
Валютын ханш
$ | 3587₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.30
Валютын ханш
$ | 3587₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрлөө

Х.Көгершин
Улс төр
2021-06-11
3995
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  14 цаг 00 минут
2021.06.11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлт
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Эцэслэн батлах үе шат/.

  14 цаг 06 минут
2021.06.11

Чуулган 42 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Цахимаар 37 гишүүн, танхимаас 5 гишүүн оролцож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран илтгэл тавьж байна. 

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцож саналаа өгсөн нийт 1,216,246 сонгогчдын олонхын буюу 823,326 /67.69 хувь/ санал авсан Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг гаргасан талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга танилцуулав.
Сонгуулийн төв байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг амжилттай зохион байгуулж, сонгуулийн дүнг эцэслэн гаргаж баталгаажуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр заасны дагуу сонгуулийн бүх хэсэгт саналын хуудсыг 100 хувь гараар тоолоход санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй гэдгийг тэрбээр онцоллоо.

  14 цаг 21 минут
2021.06.11

Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцууллаа. 

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн санал авсан нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүнээс 12 нь дэмжсэн. Харин шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг энэ сарын 25-ны өдрийн 11:45 цагт товложээ. 

  14 цаг 26 минут
2021.06.11

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Бид сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Харьяалал, байгаа газрыг нь харгалзахгүй цахимаар санал өгдөг болох зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. Мөн тогтолцоог талаас нь харахаар өөрчлөлт хийх шаардлага байна. 4 жилийн хугацаанд 3 сонгууль зохион байгуулагдаж байгаа нь улс орон даяар улстөржилтийг бий болгож байна. Сонгуулийн тоог цөөлөх орон нутгийн буюу анхан шатны сонгууль зохион байгуулахыг болиулах шаардлага байна. Сонгуулийн ерөнхий хорооноос үүн дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хувь гишүүний зүгээс энэ асуудал дээр хуулийн төсөл санаачлан ажиллах болно.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Хаягийн бүртгэлийн асуудлыг онцгой анхаарахгүй бол энэ бол сонгуульдаа оролцох асуудлыг бүрэн нээж өгөхгүй байна гэдэг дээр бид Улсын бүртгэлийн газартай ярилцаж байсан. Ер нь цааш цаашдаа сонгуульд Монголын хаанаас ч хурууны хээгээр сонгуульд саналаа өгөх боломжийг бүрдүүлэх тал дээр бид анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Аятайхан сонгууль боллоо гэж хэлж байна. Сая бид хуульд өөрчлөлт оруулсан. Таны дүгнэлтээр бол СЕХ-ны чадавхийг сайжруулах хэрэгтэй гэж хэлж байна. Тэгэхээр яг ямар чадавхийг сайжруулах вэ. Хуульд ер нь ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй вэ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд иргэдийн байгаа газраас нь саналаа өгөх боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй юм. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж дууслаа гэж үзэж байна. Гэсэн хэдий ч сонгуулийн үеэр гарсан зөрчлийн тухай мэдээлэл сонсмоор байна. Түүнчлэн гадаадад байгаа сонгогдоо хэрхэн идэвхтэй хамруулсан бэ. Цаашид үүн дээр анхаарах хэрэгтэй байна.

СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийн зохион байгуулалттай холбоотой 670 гомдол мэдээлэл ирүүлсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Сонгуулийн ерөнхий хороо сурталчилгааны 14 хоногийн хугацаанд нэр дэвшигчдээ хамгаалж чадсангүй. Нэр дэвшигч нь халдвар авсан. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Мөн мэтгэлцээнийг зохион байгуулаагүй. Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл. Хэн хариуцлага хүлээх вэ. Хүүхдүүд хоёр жил цахимаар хичээл хийж байхад 3 гишүүний мэтгэлцээнийг зохион байгуулж чадахгүй байгаа нь гутамшиг. Мэтгэлцээнгүй сонгуулийг дахиад хэрхэвч зохион байгуулж болохгүй шүү. Иргэдийн мэдэх эрх гэж бий шүү.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулсны дараа түүнийг төрийн хамгаалалтад авсан. Нэр дэвшигч халдвар авсанд харамсаж байна. Ийм нөхцөлд СЕХ хэрхэн ажиллах талаар хуулийн зохицуулалт байхгүй. Иймээс цаашид анхаарч ажиллана. Мэтгэлцээн сонгуулийн сурталчилгааны нэг хэлбэр. Мэтгэлцээнийг зохион байгуулах хуулийн зохицуулалт байхгүй. Энэ удаагийн мэтгэлцээн тодорхой шалтгааны улмаас хойшиллоо. Мэтгэлцээн иргэдийн мэдэх эрх, сонголтод маш их нөлөөтэй гэдэг таны саналтай санал нийлж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ удаагийн сонгууль маш шившигтэй жүжиг боллоо. Сонгууль нэрийдлээр цар тахлыг тархааж чадлаа. Би гишүүнийхээ хувиар Эрдэнэт очиж ажиллах гэхээр журмаараа болохгүй гэсэн. Харин дарга нар сонгуулийн сурталчилгаа хийж өглөө үдэш хүмүүсийг бөөгнөрүүллээ. Ковид тарааж байгаа нь дарга нар журам зөрчдөгт байна. Маш зохион байгуулалтгүй сонгууль боллоо. Сонгуулийн ерөнхий хорооны даргыг огцруулах хэрэгтэй. СЕХ-ны дарга улстөрждөг нөхөр болсон байна. Сонгуулийн хуулийг өөрийн дураар тайлбарладаг нөхөртэй болжээ. Төрийн албан хаагчдыг шургаж унатал ажиллуулсан. Төсвийн мөнгийг гарын салаагаар сайхан гоожууллаа. Гадаадаас зээл авчирч байгаад мөнгөтэй айл юм шиг мөнгө тараалаа. Хяналтгүй сонгууль боллоо. Улсын хэмжээнд хяналт тавих бололцоог сулруулсан. Ажиглагч гэж байхгүй. Ер нь тэгээд Монгол Улс сонгуулиа хийж чадахаа байжээ. 

  15 цаг 12 минут
2021.06.11

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг батлахаар санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон 63 гишүүний 61 нь дэмжлээ.

  15 цаг 18 минут
2021.06.11

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ӨДӨР, ЦАГИЙГ 2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН 11:40 ЦАГТ БАЙХААР ТОГТООЛОО

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг УИХ товлон тогтооно гэж заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоохоор тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы хуралдаанд оролцсон 61 гишүүнээс 47 нь тогтоолын төслийг дэмжлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан