Эрүүгийн хуульд заасанчлан насанд хүрсэн хүн 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орохыг гэмт хэрэгт тооцдог болохыг Эрүүгийн хуульд заажээ.
Өөрөөр хэлбэл хохирогч зөвшөөрсөн ч 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үздэг байна. Ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу мөнгөн торгууль, эсвэл 1-3 жил хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулах аж.
Харин өнгөрсөн өдрүүдэд 14 настай хүүхдийг хүчиндсэн этгээдийг 450 мянган төгрөгөөр торгоно гэх төөрөгдөл нийгмийн сүлжээнд явсан.
Хүчингийн гэмт хэрэг гэдэг нь хохирогчийг хүсээгүй байхад хүч хэрэглэсэн, заналхийлсэн болон өөр нөлөөллөөр бэлгийн харьцаанд орох эсвэл түүнтэй адилтгах үйлдэл хийхийг хэлдэг байна.
Тэгвэл Эрүүгийн хуулийн "ХҮЧИНДЭХ" болон"16 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНТЭЙ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРОХ" гэсэн хоёр тусдаа зүйлийн талаар дор тайлбарлаж, хуульчдын байр суурийг хүргэж байна.
16 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНТЭЙ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРОХ
Өнгөрсөн оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын "16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох" хэмээх зүйлд:
"14-16 насны хүүхэдтэй 18 нас хүрсэн хүн бэлгийн харьцаанд орсон бол мөнгөн торгууль ногдуулах эсвэл зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялаар шийтгэнэ" гэж заажээ.
Энд "Хүчиндэх" гэж заагаагүйг та анзаарсан байх. Хүчиндэх гэдэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн тохиолдлыг хэлдэг.
Энд зааснаар 14-16 насны хүүхдийг 16 нас хүрээгүй гэдгийг мэдсээр байж, мэдэх бололцоо байсан ч хурьцал үйлдсэн насанд хүрсэн хүнийг 450 мянгаас 5,4 сая төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Хэрвээ хохирогчийг жирэмсэн болгосон, эсвэл бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялтай.
Энэ нь шинэ гарч ирсэн огт байгаагүй хуулийн заалт биш.
2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн "16 насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх" хэмээх зүйлд:
"Хохирогчийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох /өнөөдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол 12.2-36 сая төгрөг болох байсан/, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байжээ.
ХҮЧИНДЭХ
Шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 12.1 буюу "Хүчиндэх" гэсэн зүйлд хохирогч
- 14-өөс доош буюу бага насны бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ
- 14-18 настай бол 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
"Хүчиндэх" зүйлд мөн л хүүхдийг 14-өөс доош, 14-өөс дээш насны гэж хоёр ангилсан байгааг харж болно.
Харин хуучин хуулиар 126 дугаар "Хүчиндэх" зүйлд
- 14-өөс дээш насны хүнийг хүчиндсэн бол 5-10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- бага насны, өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэжээ.
БАЙР СУУРЬ
ХҮЙСИЙН ТЭГШ ЭРХИЙН ТӨВ ТББ-ЫН ТЭРГҮҮН, ХУУЛЬЧ Г.ГАНБАЯСГАХ:
"Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн хууль, Хүүхэд хамгааллын хууль, ХЭК-д зааснаар 18 НАС хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэдэг. Өөрөөр хэлбэл энэ насандаа тэд аливаа зүйлийн талаар бүрэн ойлгож таниагүй, бүрэн ухамсарлаагүй байдаг.
Хуулийн энэ заалт нь ӨСВӨР НАСНЫ буюу 14-16 насны хүүхдүүдийг насанд хүрэгчид буюу 18+ насныхан бэлгийн харилцааны зорилгоор хуурч мэхэлж, өөрөө хүссэн болгож ашиглах бүрэн боломжтой.
Хуульчид хүүхдийн өсөлт хөгжилт сайжирсан, гаднаасаа танигдах боломжгүй болсон, насыг тодорхойлоход хэцүү, эрт бэлгийн харьцаанд ордог болсон гэж байгаа ч энэ нь НАСАНД ХҮРЭГЧДИЙГ хүүхэдтэй бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөх үндэслэл болохгүй" гэжээ.
ХУУЛЬЧ Ц.ЭРДЭМБИЛЭГ:
"14-16 настай хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг нь "Хүчиндэх" гэмт хэргээс ялгаатай гэдгийг бас ойлгох хэрэгтэй. 16 насанд хүрээгүй гэмт хэргийн хохирогч бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн байдгаараа хүчиндэх гэмт хэргээс ялгаатай байдаг. Хохирогч зөвшөөрсөн байсан ч 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд 14-18 насны хүнийг хүчиндсэн бол ялыг хүндрүүлж 2-8 жил хорих, 14 насанд хүрээгүй буюу бага насны хүүхдийг хүчиндсэн бол 12-20 жил эсвэл бүх насаар нь хорих ялтай" гэлээ.
ХУУЛЬЧ Х.ТЭМҮҮЖИН:
Хүчингийн гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн болон өөр нөлөөллөөр бэлгийн харьцаанд орох эсвэл түүнтэй адилтгах үйлдэл хийхийг хэлдэг. Хохирогч хэдэн настай байх нь хамаагүй хүсээгүй байхад нь хийсэн бол хүчиндэх гэмт хэрэг болно.
14-өөс доош насны хүүхэд өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлэх чадваргүй гэж үздэг. Тиймээс зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй хамаагүй хүчин болж, 12-20 жилийн хорих ялтай." гэлээ.
Эрүүгийн хуулийн 12.1 зүйл буюу "Хүчиндэх", 12.5 зүйл буюу "6 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох " гэмт хэргийн хуулийн талаар ЭНД дарж уншина уу.