gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЦУОШГ: Ойрын 3-4 хоногтоо хүйтэн хэвээр байна

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2026-01-20
16
Twitter logo

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ гаргажээ.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 23-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, шөнөдөө хүйтэн хэвээр байна.

Нэгдүгээр сарын 22- 26-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Нэгдүгээр сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-наас нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

Хүйтэн өдрүүд ойрын 3-4 хоногтоо үргэлжлэх тул хүйтэн цаг агаарт тохируулж хувцаслах, ичлэг сайтай хоол хүнс хэрэглэх, удаан хугацаагаар гадаа байхгүй байх зэргээр болзошгүй эрсдлээс өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалаарай. Мөн:

  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах, хасах градуст аккумуляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг шалгах
  • Аян замд гарахдаа тээврийн хэрэгсэлдээ нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл авч явах
  • Хөдөө орон нутгийг зорихдоо цасны гинж бэлтгэх, машиныхаа хөлдөлтийн түвшинг шалгах
  • Авто замд мөстөлт үүсэх тул огцом тоормослох, хурдтай зорчихоос зайлсхийх
  • Эрс хүйтрэл нь гал түймэр гарах болон, нүүрстөрөгчийн дутуу ислийн эрсдлийг нэмэгдүүлдэг тул аюулгүй халаалтын эх үүсвэр ашиглаж байгаа эсэхээ шалгах
  • Тэжээвэр амьтдыг хамгаалах зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй. 

Эх сурвалж: ЦУОШГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан