gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөдөө аж ахуйн цаг уурын арав хоногийн ТОЙМ

Б.Азбаяр
Нийгэм
2025-08-27
1
Twitter logo

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн байна. Тухайлбал: Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Дундговийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Дундговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна (1 дүгээр зураг).

 Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Өмнөговийн Сайхан, Дорноговийн Дэлгэрэхт 30-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1 – 5.3 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд дунджаас ахиу Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн цөөн сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудайд сүүн бололтоос бүрэн бололтын үе шат, төмсөнд ихэнх нутгаар цэцэглэлтээс, цэцэглэлтийн төгсгөлийн үе шат явагдаж байна. Улаанбуудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 30-75 см байгаа бол Булганы Сэлэнгэ, Дорнодын Халхголд 80-98 см байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад улаанбуудайн өндөр дунджаар 18 орчим см -ээр бага байна.

МАА-н үйлдвэрлэлд сааль сүү бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд усалгаа хийх, уринш боловсруулах ажил хийгдэж байна.

Хөрсний чийгийн тойм

2025 оны 8 дугаар сарын 18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай болон уриншийн талбайн хувьд Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, 6-р бригадын талбай, Хэнтийн Гурванбаян, Увсын Баруунтуруунд хангалттай, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Баянгол, Орхонтуул, Дархан-Уулын Хонгорын Цайдам, Дорнодын Халхголд дунд зэрэг, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Орхон, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсантад хангалтгүй байна.

Төмсний талбайн хувьд Сэлэнгийн Мандал, Дархан-Уулын Дархан, Дорнодын Чойбалсан, Сүхбаатарын Баруун-Уртад хангалттай, Төвийн Баянчандмань, Жаргалант, Хэнтийн Өндөрхаан, Дорнодын Ононд дунд зэрэг, Архангайн Төвшрүүлэх, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Баянгол, Төвийн Угтаалцайдамд хангалтгүй байна.

Царцааны ажиглалтын тойм

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирүүлсэн царцааны тархалт, нягтшилын 1х1 метр талбайн 2025 оны 8 дугаар сарын 20-ны мэдээгээр ихэнх нутгаар Сибирийн царцаа ажиглагдсан ба Баянхонгорын Гурванбулаг, Төвийн Эрдэнэсант сумдын нутгаар царцааны хэт олшролттой байна.

Үлийн цагаан оготнын ажиглалтын тойм

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирүүлсэн 0.25 га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны мэдээгээр үлийн цагаан оготнотой нүхний тоо Булганы Орхон, Хэнтийн Галшарт 100-аас их, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим нутгаар 20-100, бусад нутгаар 0-20 байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан