gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт, шалгалт эхлүүллээ

Б.Азбаяр
Нийгэм
2025-07-24
72
Twitter logo

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийг  Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахалж байна.

Ажлын хэсгийн шийдвэрээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Гаалийн ерөнхий газарт хийх хяналт шалгалтыг 14 хоногийн хугацаатай эхлүүллээ.

Хяналтад Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лаборатори, шаардлагатай бусад субъект хамрагдах бөгөөд:

  • "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын зохицуулалтад шинжилгээ хийх, 
  • Нүүрснээс сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, 
  • Зарим хилийн боомтууд дээрх ухаалаг гарцын байгууламж, гаалийн автомат бүрдүүлэлтийн системийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг шалгалтууд өрнөх юм.

Гарсан дүгнэлтийг ажлын хэсэгт танилцуулж  холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Энэхүү шалгалтын үр дүнд гааль, хилийн боомтуудын үйл ажиллагаатай холбоотой иргэд, бизнес эрхлэгчдэд тулгардаг хүнд суртал, давхардал, чирэгдэл, цаг хугацааны болон эдийн засгийн хохирол буурах ёстой.

Мөн хүнээс шалтгаалсан хүнд сурталд хуулийн дагуу хариуцлага тооцох, тогтолцоонд буй асуудлыг хамтран сайжруулах зорилгоор уг шалгалтыг зохион байгуулж байгааг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг онцоллоо.

Иргэн, бизнес эрхлэгч та энэхүү ажлын хүрээнд санал хүсэлтээ info@ags.gov.mn хаягт илгээж хамтран ажиллах боломжтой.

Эх сурвалж: ЭЗХЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан