Монголын Байгаль орчин аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газар хооронд анх 1998 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, гарын үсэг зуржээ. Улмаар 2007 онд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийг эхлүүлсэн. Төслийн зорилго нь Монгол Улсыг цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, шар шороон шуургыг бууруулах, хот суурин газрын ногоон орчныг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Өдгөө төслийн гуравдугаар үе шат хэрэгжиж буй бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих үүднээс Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор дахь талбайд “Хамтын ойн төгөл” байгуулахыг зорьж байна. Төгөлийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2024.05.10) боллоо. Арга хэмжээнд Ойн газрын дарга Б.Оюунсанаа, БНСУ-ын Элчин сайд Чуэ Жин Вон, “Ногоон хэрэм” төслийн захирал И Сон Гил нарын албаны хүмүүс оролцов.

Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Ойн төглийг олон нийтийн оролцоотойгоор бий болгох юм. Дурын, хүссэн хүн бүр мод тарьж болно, мэргэжлийн хүмүүс заавар, зөвлөгөөг өгнө. Энэ байдлаар хамтдаа төгөл бий болгох зорилготой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэг хэлбэр гэж ойлгож болно. Олон улсын байгууллагууд ч хамтран ажиллах саналаа ирүүлж байна. Ингээд модоо тариад, арчиж, тордоод ойн төгөл бий болгож цаашид олон нийтийн амарч, аялж зугаалах нээлттэй талбай болгох юм.
Горхи, Тэрэлж бол байгалийн цогцолборт газар. Нөгөө талаар аялал, жуулчлалын томоохон бүс нутаг. Тиймээс энд аялж ирсэн хүмүүс ойн төглөөр орж зочлоод ойн талаар ойлголт, ойн ач холбогдлын талаар мэдлэг, мэдээлэл авах боломжтой.
“Ногоон хэрэм” төсөл 17 орчим жилийн хугацаанд 3 үе шаттай хэрэгжиж байна. Гурав дахь үе шатад Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт 15 га талбайд, орчин үеийн багаж, техник, тоног, төхөөрөмжтэй, их хэмжээний тарьц, суулгацыг үйлдвэрлэх хүчин чадалтай, механикжсан томоохон мод үржүүлгийн газрыг байгуулж байна. Мөн энд хамтын ойн төгөл байгуулахаар өнөөдөр нээлээ” гэв.
“Хамтын ойн төгөл”-ийг Горхи, Тэрэлжийн БЦГ-ын нийт 12.9 га талбайд байгуулахаар төлөвлөжээ. Талбайд 21 зүйлийн 10 мянган мод тарих зураг төсөл боловсруулсан байна.
Төглийн нээлтийн өдөр гацуур, нарс, шинэс, далан хальс, буйлс, голт бор, монос зэрэг гурван зүйлийн шилмүүс, 6 зүйлийн навчит мод, нийт 221 ширхэг мод тарилаа. Төгөлд иргэд мод тарих боломж нээлттэй бөгөөд арчилгааг гурван жилийн турш “Ногоон хэрэм” төсөл хариуцан ажиллах юм байна. Энэхүү төгөл нь цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулна гэж үзжээ.
“Хамтын ойн төгөл”-ийн талбайн зураг төслийг гаргасан, Сөүлийн их сургуульд гадна тохижилтоор бакалавр, магистрын зэрэг хамгаалсан Б.Ганзориг “Албан байгууллага, хувь хүн хэн ч байсан ирээд мод тарихаар газрыг төлөвлөсөн. Эхлээд “Ногоон хэрэм” төсөлтэй холбогдоод цаг авна. Ингээд зургийн дагуу аль хэсэгт тарьж болохыг зааж, мод тарих нүхийг бэлдэж өгнө. Зүгээр ч нэг төлөвлөөгүй. Нарс, шилмүүсийг энд тарина, түүний дор ургах дуртай далан хальсыг хажууд нь гэх мэтчилэн бүх талбайг төлөвлөсөн.
Хүмүүс төгөл, парк хоёрыг ялгадаггүй. Энд явган хүний замыг асфальтаар хучихгүй. Энэ бол ойн төгөл, яг л байгалиараа байна гэсэн үг. Гол, ой мод, энэ хоёрын холбоос нь энэ төгөл байх төлөвлөгөөтэй юм. Голын хойд хөрсөнд нарс, шилмүүс ургах боломжгүй, харин хус мод ургана. Энэ мэтчилэн бүх судалгааг хийсэн.
Нийт 21 төрлийн мод ургуулна. Энэ дунд усанд дургүй мод бий. Тиймээс голоос хол хуурай газар, салхи ихтэй газарт тарина. Үүнээс гадна моддын цэцэглэх хугацаа гээд бүгдийг судалсан. Мод тарих нүхнүүд хол, хол байгаа. Аливаа модыг 8 жилийн дараа ургах хэмжээ, зай талбайг тооцож тарих ёстой. Ойрхон тарьчхаад дараа нь зөөнө гэж байхгүй. Бидний ажил амьтай зүйлээр дизайн хийж нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг онцлогтой мэргэжил. Машины дуу чимээнд стресстээд үхдэг мод гэж ч бий. Мод амьтай гэдгийг ойлгох хэрэгтэй” гэлээ.

Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон Хэрэм” төслийн дарга И Сон Гил, Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг идэвхтэй дэмжин ажиллахаа мэдэгдсэн. Улмаар “Тэрбум мод сан”-ийн Удирдах зөвлөлийн дарга Л.Амар нар хамтын ажиллагааны санамж бичигт 2023 онд гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд “Ногоон хэрэм” төслөөс “Хамтын ойн төгөл”-ийг байгуулж, бүх нийтийг мод тарихыг уриалах зорилготой ажиллаж буй юм байна.
"Хамтын ойн төгөл"-д хэрхэн мод тарих тухай мэдээлэл авах бол "Ногоон хэрэм" төслийн фэйсбүүк хуудсанд, мөн 70116791 утас, greenbelt_project@yahoo.com хаягт хандах боломжтой.

Ташрамд мэдээлэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон. Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалдаг. Энэ жил БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР маргааш буюу 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тохионо.
Энэ өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ойн газар, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 16-р хороонд байрлах Дамбадаржаа дахь Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэнд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өртөөчилсөн аялал найман чиглэлээр явагдах бөгөөд өртөө бүрээс ой модтой холбоотой сонирхолтой мэдээллийг авч болно. Тухалбал: Мэргэжлийн мод үржүүлэгчдийн тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа, Хүлэмжид тарьц, суулгац ургуулах практик сургалт, “Ойн үр” таних, түүх, бэлтгэх, боловсруулах, Мэргэжил сурталчлах, “Ойн үнэр” тайвшруулах хэсэг, сонирхолтой биологи – танин мэдэхүйн өртөө, хүүхдүүд гэр бүлтэйгээ хамтран зураг зурах орчин бүрдүүлэх,” Ой яг түүн шиг” сургалт зэрэг арга хэмжээ болно.
Гэр бүл, хамт олон, анги нийтээрээ хамтдаа амралтын өдрийг эрүүл агаарт хөгжилдөн өнгөрүүлж, эх дэлхийдээ мод тарьж, ногоон ирээдүйг хамтдаа бүтээх их үйлсэд нэгдэхийг хүсвэл дараах QR кодыг уншуулан дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.