Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацралын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Я.Ц нь өөрийн азаргыг уралдуулах зорилгоор хөлслөхдөө (уралдах морийг үсэргэж хөлсийг нь шавхрааж сойлгыг тэнцүүлэхийг хэлнэ) 10 настай Ж.Л-ыг эцэг эхээс нь зөвшөөрөл авалгүйгээр унуулсан байна. Ингэхдээ эмээлгүй морин дээр хоёр гуя дээгүүр нь олмоор даруулсан бөгөөд морь булгин давхихад хохирогчийн хөлийг олмоор даруулж бэхэлсний улмаас чирэгдэж, толгойдоо хүнд гэмтэл авч нас барсан талаарх нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Морь булгин давхихад хохирогчийн хөлийг олмоор даруулж бэхэлсний улмаас чирэгдэж, толгойдоо хүнд гэмтэл авч нас барсан талаарх нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Гэтэл хэргийн энэхүү үйл баримтын талаар прокурор болон анхан, давж заалдах шатын шүүхүүд дүгнэлт хийгээгүй, харин хүүхдийг хамгаалалтын хувцас, хэрэгсэлгүйгээр морь унуулснаас болж нас барсан мэт дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шийдвэрлэлээ.
Мөн энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох тухай мөрдөгчийн тогтоолыг Шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлсэн боловч дүгнэлт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзаж, улмаар шүүх шинжилгээний дүгнэлтгүйгээр сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу.
Иймд хэргийн үйл баримтад бодит дүгнэлт хийх болон гэмт хэргийн улмаас сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтийг гаргуулах байдлаар хэргийг нэг мөр шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх ашигт нийцнэ гэж үзжээ.
Эх сурвалж: Улсын Дээд шүүх