gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Ирсэн зочид, явсан томилолттой 7 хоног

Г.Тэгшсүрэн
GOGO тойм
2025-09-06
16
Twitter logo

Өнгөрөгч буй 7 хоногт улс, оронд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИДАЛТАЙ ЕСДҮГЭЭР САРЫН НЭГЭН

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хичээлийн шинэ жилийн баярын өдөр, Эх хэлний өдрийг тохиолдуулан оюутан, сурагчдад баяр хүргэж, захидал илгээжээ. Түүний эл захидал энэ 7 хоногийн онцлох үйл явдал байв.

Бүх сурагчдад хэвлэн тараасан захидлын үнийг “Хэд юм бэ” гэж сонжих асуултууд хөвөрч, хэний компани хэвлэсэн тухай асуудлыг ч олон нийт хөндөв. Нэмээд зарим сургууль ширээ, сандал үгүй байхад заавал ийм захидал бичиж “уянгалах” хэрэгтэй байсан уу гэж хэсэг нь бас бухимдаад амжлаа.

Хариуд нь Ерөнхий сайд “Нэг хүүхдэд 100 төгрөг зарцуулж, нийт хүүхдүүддээ урам өгсөн ажил юм шүү. Үүнийг Улсын төсвөөс гаргаагүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн зүйл юм” гэж тайлбарлав. https://gogo.mn/r/e04emm

Б.БАТЦЭЦЭГ: “МӨНХИЙН ҮСЭГ” ХХК НАДАД ХАМААГҮЙ

Ерөнхий сайдын илгээлт захидлыг "Мөнхийн үсэг" ХХК 8 тэрбум төгрөгөөр хэвлэсэн гэх мэдээлэл үндэслэлгүй хэмээн тайлбарлаж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдэл гаргалаа.

Тэрбээр  мэдэгдэлдээ “Миний бие төрийн албанд зүтгэсэн цагаас эхлэн тус компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцож байгаагүй, компанийн аливаа шийдвэр, үйл ажиллагааг удирдан чиглүүлдэггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. https://gogo.mn/r/0w1g8o

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШХАБ ЯВАВ

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотод очив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсоор угтжээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ. https://gogo.mn/r/687qll

ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛЫН ГАЗАР НУТАГ ДЭЭГҮҮР БАРИНА

Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны улсын төсвийн төслийг /2025.09.01/  УИХ-д өргөн мэдүүлсэн. Ерөнхий сайд, танхимын гишүүдийн хамт  ирэх оны төсвийн төслийг онцлогийг сэтгүүлчдэд танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар, Оросын Газпром, Хятадын төрийн өмчит CNPC компаниуд “Сила Сибирь 2” буюу “Сибирийн хүч 2” төслийн хүрээнд ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан барих санамж бичигт гарын үсэг зурсан тухай сайн мэдээ дуулгаж байна” гэв. https://gogo.mn/r/58xqlw

ШИНЭ ЗЕЛАНДААС ЗОЧИН ИРЭВ

УИХ-ын Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Шинэ Зеландын Парламентын даргын түвшинд Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж буй энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааны цар хүрээг өргөжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэв. https://gogo.mn/r/ml072q

207 ДУГААР БАЙРЫГ НУРААХ АЖИЛ ЭХЭЛЖЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай шүргэлцсэн осол жил гаруйн өмнө (2024.01.24)  гарсан.

Хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хийн дэлбэрэлтэд ослын газрын ойр орчимд байрлах 207 дугаар байр өртөж, оршин суугчид нь орон сууцандаа амьдрах аргагүйд хүрээд байгаа. Улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн байрыг дахин засварлахгүй нурааж дахин шинээр барих Нийслэлийн Засаг даргын захирамж (2024.12.02) гарсан билээ.

Захирамж гарснаас хойш 9 сарын дараа буюу өнөөдрөөс барилгыг буулгах ажил эхэлснийг оршин суугч мэдээлэв.  https://gogo.mn/r/wox2gk

ДАВАА ГАРАГААС ХЭРЭГЖИХ ШИНЭ ЖУРАМ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ болон холбогдох байгууллагууд хамтран 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг 9 дүгээр сарын 8-наас хэрэгжүүлж эхэлнэ.

Төвлөрлийн бүсээс задлах хөдөлгөөнийг дэмжсэн, явган зорчигч бага зорчдог, нийлэх эгнээтэй уулзваруудыг байршлаар сонгожээ. Жолооч нар явган зорчигч болон бусад чиглэлийн хөдөлгөөнд зам тавьж, замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөхийг албаныхан санууллаа.  https://gogo.mn/r/d36gen

Г.ЗАНДАНШАТАР В.ПУТИНД БАРААЛХАВ

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны есдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна. 

Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. https://gogo.mn/r/17wmk2 

АХМАД ДАЙЧИНД БААТАР ЦОЛ ОЛГОЛОО

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зарлиаг гаргав. Зарлиагаар Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр, захиргааны ахмад зүтгэлтэн, Хилийн цэргийн хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээж, баатрын Алтан таван хошуу тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. https://gogo.mn/r/9l85v8

ФОТО: АВСТРАЛИЙН АМБАН ЗАХИРАГЧ ИРЭВ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин энэ сарын 4-9-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарыг албан ёсоор угтан авах ёслол /2025.09.05/ төв талбайд болов. https://gogo.mn/r/x2x9yg 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан