gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Монгол бараа бүтээгдэхүүнийг Каспийн тэнгисийн боомтоор дамжин өнгөрүүлэх боломжтой"

Б.Азбаяр
Улс төр
2024-11-12
14
Twitter logo

-Азербайжан улсын Баку хотоос мэдээлж байна-

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын талуудын 29 дугаар бага хурал (COP 29) Азербайжан улсын Баку хотод үргэлжилж байна.

Манай улс цөлжилттэй  тэмцэх, дэлхийн дулаарлыг бууруулахад чиглэсэн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ энэ чиглэлээр оролцогч талуудаас санхүүжилт татан авах боломж бүрдэж буй.

Одоогоор Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азербайжан улсын ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзаж санал солилцоод байна.

Хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалтын үеэр солилцсон санал сэтгэгдэл, хамтын ажиллагааны талаар тодруулав.

Энэ тухай Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хэлэхдээ "Уулзалтын эхэнд, COP29 бага хурлаар Азербайжан улсын ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзаж байгаа нь түүхэн үйл явдал болж байгааг талууд онцлон тэмдэглэлээ. 

Түүнчлэн Монгол Улсад ойрын хугацаанд айлчлах хүсэлтэй байгаагаа Азербайжаны тал илэрхийлсэн.

Дэд сайдаар ахлуулсан Гадаад харилцааны яамны төлөөлөгчдийн урьдчилсан багийг Монгол Улс руу илгээж, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, боловсрол болон хувийн хэвшлийн чиглэлд хамтрах нөхцөлийг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангахаар боллоо.

80 сая малтай манай улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт Азербайжан улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой гэдгээ хэлэхэд нааштай хүлээн авлаа. 

Харин манай улсын зүгээс дээрх дурдсан салбаруудаас гадна соёл, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтрах боломжтойгоо илэрхийлсэн юм.

Түүнчлэн Узбекистан, Туркменистан, Тажикистан, Киргизстан, Турк улстай томоохон хөрөнгө оруулалт хийдгээ илэрхийлсэн. Үүний дагуу Монгол Улстай ч бүх салбарт харилцан ашигтай байдлаар хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлж байна.

Эдийн засгийн тухайд Азербайжан улс махны импортын хувьд нэн хараат байдгаа өөрсдөө илэрхийлсэн.

Одоогоор цөөн тооны компаниудаас халал аргаар бэлтгэсэн махыг Азербайжан улсын зах зээлд нийлүүлдэг. Үүнийг улам өргөтгөж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт нэн ялангуяа махны импорт, экспортын чиглэлээр хамтран ажиллах боломжтой аж.

Азербайжан улс нь Туркменистан, Узбекистан, Казахстан, Хятадын бараа бүтээгдэхүүнийг Каспийн тэнгис буюу өөрийн нутаг дэвсгэрээр Европын Холбоо болон бусад орнууд руу дамжин өнгөрүүлэх тээврийг эрхэлж байна. Тэдгээр орны худалдаа, эдийн засагт хөрөнгө оруулж хамтран ажилладаг.

Манай бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө худалдан аваад зогсохгүй Каспийн тэнгисийнхээ эргэн тойронд барьсан боомтуудаараа дамжуулан дамжин өнгөрөх тээврийг эрхлэх боломжтой гэдгээ санал болголоо. 

Цаашид олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөх боломжтой юм байна. Үүнийг хоёр улсын ерөнхийлөгч хоорондоо ярилцаж тохиролцлоо. Одоо ажил хэргийн түвшинд Гадаад харилцааны яам болон салбар яамд хоорондоо уулзаж, энэхүү айлчлалын үр дүн ямар байгааг түрүүлж шийдэх ёстой" гэлээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан