Засгийн газраас Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн хамтарсан хурал энэ сарын 21-нд Төрийн ордонд болжээ.
Хамтарсан хурлаар ажлын хэсгүүдийн ажлын явцтай танилцаж, менежментийн гэрээ, санхүүжилтийн зээлийн хүү, хөрөнгө оруулалтын бусад асуудлаар хөрөнгө оруулагч талтай ирэх долоо хоногоос хэлэлцээ эхлүүлэхээр тогтсон байна.
Сангийн яам, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамдад ажлын хэсгүүд ажиллаж байна. Мөн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн бүлэг ордтой холбоотой “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаар ажиллаж байна.

Харин хэлэлцээрийн нөгөө талд "Оюу толгой" компани, хөрөнгө оруулагч Рио Тинтогийн удирдлагууд суух учиртай. Гэвч эдгээр компанид томилгоо, бүтцийн өөрчлөлт эхэлсэн. Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Саймон Тротт өнгөрсөн наймдугаар сард үүрэгт ажилдаа оржээ.
Тэрбээр компанидаа бүтцийн өөрчлөлт хийж буйгаа зарласан. Дэйрдрэ Лингенфелдэр нь 2022 онд “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, компанийн түүхэн дэх анхны эмэгтэй Гүйцэтгэх захирал болсон юм.
![]()
Мөн "Оюу толгой" компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер өнгөрсөн сарын 4-нд өөрийн хүсэлтээр хугацаанаасаа өмнө Гүйцэтгэх захирлын ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн юм. Тус компанийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт эхэлсэн ч одоо хүртэл дараагийн гүйцэтгэх захирлаа тодруулаагүй байна.
Харин Засгийн газар удахгүй хэлэлцээ эхэлнэ, Рио Тинтод төлж буй зээлийн хүүг бууруулна хэмээн дахин дахин мэдэгдсээр байна.