УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль дууссантай хаяа залгаад орон нутгийн сонгууль эхэлж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль ирэх сарын 11-д болно. Орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу намууд есдүгээр сарын 2-ны өдөр орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийнхээ нэрсийн жагсаалтыг гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байх ёстой. Одоогийн байдлаар МАН, АН-аас нэр дэвшигчдээ албан ёсоор зарлаад байгаа бол ХҮН-аас мэдэгдэл хийгээгүй байна.
Нийслэлийн 1,7 сая иргэнийг төлөөлөх нэр дэвшигчдийг хэрхэн сонгохоос хотын хөгжил хамаарна. Түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтцийн хөгжлөөрөө урагшлахгүй, ухарсаар байгаа Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд НИТХ-ын сонгууль чухал нөлөөтэй. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд Улаанбаатар хотын 12 тойрогт нэр дэвшигчид өрсөлдөнө. Боловсрол болон ажлын туршлагаараа бусдаасаа илүүрхэж буй нэр дэвшигчдийг энэ удаад онцолж байна.
НИТХ-ын сонгуульд 7 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Дөлгөөн
НИТХ-ын энэ удаагийн сонгуульд эдийн засагч Б.Дөлгөөн МАН-аас СБД-т нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд АНУ-ын Коннектикат Коллежид бакалаврын зэрэг хамгаалж, Харвардын Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2020- 2022 оны хооронд Үндэсний Хөгжлийн Газарт Дэд дарга, Эдийн Засаг, Хөгжлийн Яамны сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Монголын эдийн засаг, санхүүгийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай, салбартаа танигдсан залуу мэргэжилтэн.
НИТХ-ын сонгуульд 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Мандуул
Н.Мандуулыг Хөгжлийн банкийг дампуурлаас аварч, өрийн дарамтаас гаргасан нэрээр олонх мэднэ. Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, АНУ-ын Брэндайзын их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан намтартай. Сангийн яаманд мэргэжилтнээр ажилд орж газрын дарга болтлоо дэвшин 10 гаруй жил ажиллахдаа Монгол улсын хөгжилд тустай томоохон төслүүдэд ашиглах эх үүсвэрүүдийг олон улсын байгууллагуудаас татах ажлыг гардан гүйцэтгэж байснаар нь салбарынхан нь андахгүй. Одоо харин Нийслэлийн засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж, “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалтын төслийг ахлан ажиллаж байна.
НИТХ-ын сонгуульд 6 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Баярчимэг
НИТХ-д МАН-аас нэр дэвших 45 хүний нэгээр Н.Баярчимэг тодорчээ. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. АНУ-ын Пэсифик Стэйтс их сургуулийг Олон улсын бизнесийн удирдлага болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй байна.
Үндэсний хөгжлийн газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга, “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д дэд захирлаар тус тус ажиллаж байжээ. Одоогоор Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байна.
НИТХ-ын сонгуульд 7 дугаар тойрогт нэр дэвшигч Х.Алтай
Монголын хөрөнгийн биржээр овоглосон Х.Алтай НИТХ-ын сонгуульд МАН-аас СБД-т нэр дэвших эрхээ авчээ. Тэрээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016-2023 онуудад ажиллаж байсан. Х.Алтай нь МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгссөн бөгөөд уул уурхайн чиглэлээр Швейцарт ажиллаж байсан туршлагатай.
НИТХ-ын сонгуульд 8 дугаар тойрогт нэр дэвшигч А.Мандахнаран
ХҮН намын залуу боловсон хүчний нэгд тооцогддог А.Мандахнаран УИХ-ын сонгуульд амжилт олоогүй ч энэ удаагийн НИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Санхүү, эдийн засаг, улс төрийн чиглэлээр Швед, Япон улсад боловсрол эзэмшсэн. Сангийн яамны төсвийн бодлогын газарт эдийн засагч, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд Худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан.
НИТХ-ын сонгуульд 1 дүгээр тойрогт нэр дэвшигч Э.Золзаяа
Э.Золзаяа нь хот төлөвлөлтийн чиглэлээр зүс танигдсан залуу мэргэжилтэн. Тэрбээр Байгаль орчин, байгалийн нөөцийн менежментээр Тайваньд боловсрол эзэмшсэн. Хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтөөр сүүлийн 10 жил ажиллажээ. Дэлхийн хотуудын Иклэй ОУБ-ын зөвлөхөөр мөн ажиллаж байсан туршлагатай. Хот төлөвлөлт, байгаль орчны менежментээр дагнасан түүний хувьд ХҮН намын Бодлого судалгааны хүрээлэнгийн Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийг ахлан ажилладаг.
НИТХ-ын сонгуульд 3 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Баттөмөр
Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд салбар салбарын залуу мэргэжилтнүүдээ нэр дэвшүүлж байна. Эдгээрийн нэг нь Г.Баттөмөр. Түүний хувьд эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын худалдаа, эдийн засаг чиглэлээр Бээжингийн эдийн засаг, бизнесийн их сургуулийг төгссөн.
НИТХ-ын сонгуульд 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Эрдэмбилэг
Нягтлан бодогч, Бизнесийн удирдлага чиглэлээр сургууль төгссөн. 2020 онд НИТХ-д Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшиж байжээ. Ц.Эрдэмбилэг нь 20-р зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор, Сономын Лувсанвандангийн ач хүү. Түүний хувьд АНУ-ын “The University of Chicago”-д болон Английн “London School of Economics” их сургуульд магистрын зэргээ хамгаалжээ.
НИТХ-ын сонгуульд 2 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Саруул
Оюутан байхаас ардчилсан намд гишүүнээр элссэн Б.Саруул нь Батлан хамгаалахын их сургуулийн бэлтгэл офицерийн ангийг дэслэгч цолтой төгссөн. Дотоодын томоохон хүнс үйлдвэрлэлийн компаниудад удирдах албан тушаал хашиж байсан. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Бодлого, үйл ажиллагааны менежерээр ажиллаж байсан туршлагатай.
НИТХ-ын сонгуульд 5 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Болор-Эрдэнэ
Ардчилсан намаас СХД-т нэр дэвшигч Б.Болор-Эрдэнэ нь олон улсын харилцаа, судалгаа хөгжлийн чиглэлээр мэргэшсэн. МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулийн докторант, ҮБХИС-д Цэргийн холбооны инженерээр суралцсан бэлтгэл офицер. Мөн АНУ, Тайланд, Япон, Сингапур, Малайз, Солонгос зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлжээ. 2000-2016 онд Голомт банканд ажиллаж байсан туршлагатай. 2008 оноос Ардчилсан намын гишүүнээр элссэн байна.